“ДҮРЭМГҮЙ ХУРАЛ”-ААС ГАРСАН ШИНЭ ДҮР ОЛОНД ТААЛАГДАВ

Д.УЛСБАЯР
2023/09/21

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын XXI их хурал өчигдөр боллоо. Хуралд 500 гаруй гишүүд оролцож ерөнхийлөгчөө сонгосон. Хэл ам, хэрүүл шуугиантай өнгө алагласан хурал болсныг хуралд оролцогчид тодотгов. Уусан, омгорхсон, олныг турхирсан гээд олон асуудал тэнд өрнөсөн. УИХ-ын сонгууль аятай, царцааны нүүдэлтэй, хор гүйсэн, урдаас төлөвлөсөн үйл явц өрнөж байгааг танхимын ерөнхийлөгчид нэр дэвшигчид ч онцолж байв.

Ерөнхийлөгчид нэр дэвшигчид бүр ардаа фанатуудтай. Тэд хүртэл хурлын төгсгөлд хуран цугласан харагдана лээ.

Ийм нэг айхавтар хэл амтай, шөнө дунд болтол үргэлжилсэн хурлын төгсгөлд анхнаасаа массын дэмжлэгийг авсан “Шарк” тодотголтой Д.Энхтүвшин мултарч гарч ирэв.  Гэхдээ нийт хүчинтэй 648  саналаас 246 буюу 40 хувийн саналаар илүүрхсэн. Түүний араас Л.Төр-Од 138 хүний саналаар удаалж, өвдөг шороодов.

Хурлын дундуур зарим нэр бүхий нэр дэвшигчид нэрээ татсан. Нэрээ татах бүртээ Д.Энхтүвшинг дэмжээрэй гэж уриалж байсан гэхээр өмнөх Ерөнхийлөгч О.Амартүвшингийн найруулсан тавилттай жүжиг аятай хурлын үйл явц өрнөсөн гэсэн үг.

Үүнийг нь баталж эдийн засагч Б.Лакшми “Улстөржсөн хүний найруулсан тоглоомоос гарахаар боллоо” гэх байр суурийг илэрхийлж, шүүмжлэлийн үгс чулуудаж орхив. Ингээд олны таамаглаж байсанчлан Т.Дүүрэн нэрээ татаж, хурал цааш үргэлжилсэн байдаг.

Мэдээж санал хураалт нууцаар явагдсан. Ирцийн хувьд 86 хувьтай байсан гэж тэд мэдээлсэн.

 Хэдийгээр маргаан мэтгэлцээнээр өрнүүн, дүрмэнд үл захирагдагчид хуран цугласан хурал хэдий ч гаргасан шинэ дүр нь буюу Д.Энхтүвшин олны таалалд байгаа нь илт. Гэхдээ сонгогдох нь сайхан ч, сонгогдоод “самарчихвий” гэх хардлагыг нухчин дарахын тулд хэрхэн яаж ажиллахаа харуулах л үлдлээ.

Сонирхуулахад, Ерөнхийлөгчид сонгогдохоосоо өмнө “Шарк” Д.Энхтүвшин “Идэж уусан л хэрэг зөндөө гарч байгаагаас асуудал шийдсэн зүйл цөөн байна. Ний нуугүй хэлэхэд Монголын ихэнх хүн цалингаас цалингийн хооронд, бизнесийнхэн зээлээс зээлийн хооронд явж байна. Би танхимын бүтцийг ашиглаж хувийн хэвшилд туслах бололцоо юу байна, бизнес хийх орон зайг нь сайжруулах боломж байгаа болов уу гэж итгэж Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлсэн. Маргаашийн ачаанаас зугтаж суухгүй үзээд алдая гэж бодсон. УИХ-ын сонгууль шиг их л ширүүн зүйл болдог юм байна. Нөгөөтэйгүүр энэ танхимыг сайжруулахаар харагдсан. О.Амартүвшин ерөнхийлөгчийг болохоор улс төр, намын өнцгөөс хараад шийдвэр гаргах түвшнийхэнтэй ажиллахад саад бэрхшээл байсан гэж харсан” гэдэг байр суурийг манай сайтад илэрхийлж байв. 


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.ГАНХУЯГ: ШИНЭЭР ЗӨВШӨӨРӨЛ БИЙ БОЛГОЖ ХУУЛИАС ГАДУУР ШААРДЛАГА ТАВЬЖ … 2024/04/16
ЦАГААТГАЛЫН ХУУЛЬ "АМЬД" БОЛЛОО 2024/04/11
С.ОДОНТУЯА: “ХӨЛДҮҮ” ТОГТОЛЦОО ТЭДЭНД АШИГТАЙ БАЙНА УУ? 2024/03/29
СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2024/03/29
ЗҮҮН ДӨРВӨН ЗАМААС НАРАНТУУЛ ЗАХ ХҮРТЭЛ ЗАМЫГ ШИНЭЧИЛНЭ 2024/03/29
Л.ЧИНБАТЫН ХЭРЭГТ НЭМЭЛТ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ, ДАХИН ПРОКУРО… 2024/03/29
ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСЭГТ ЗОГСОЖ БАЙСАН АВТОМАШИНЫ АРААС МӨРГӨСНИЙ УЛМААС ЖО… 2024/03/29
СУРАГГҮЙ АЛГА БОЛООД БАЙСАН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ГЭРТЭЭ ЭСЭН МЭНД ИРЖЭЭ 2024/03/29
ЭРТНИЙ ХЯТАДЫН НУТАГ ДЭВСГЭРИЙГ ЗАХИРЧ БАЙСАН ХААН СЯНЬБИ ГАРАЛТАЙ БАЙ… 2024/03/29
САЙД Л.ЭНХ-АМАГЛАН ЭСТОНИ УЛСЫН БОЛОВСРОЛ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ САЙДТАЙ … 2024/03/29
МОНГОЛЫН ГАЗАР НУТГИЙГ ХЯТАДУУДАД ЭЗЭМШҮҮЛСЭН ӨМНӨГОВИЙН ЗАСАГ ДАРГА, … 2024/03/29
ШУВУУ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭД… 2024/03/29
12 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН Г.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ 2024/03/29
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА 2024/03/29
Л.ЭНХ-АМГАЛАН: УРАН ЗОХИОЛ, ДУУ ХӨГЖИМ, ТЕХНОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙГ СУРГАЛТЫ… 2024/03/28
ӨМХИЙ МАХНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХЯТАД ИРГЭНИЙГ ₮25 САЯ, "ЭМ ДИ СИ ПИ" КО… 2024/03/28
Т.САНЧИР ДАХИН ХАСЫН ХҮЛЭГҮҮДЭД НЭГДЭЖ, ИХ ГУРВАЛ ЭРГЭН НИЙЛЛЭЭ 2024/03/28
ЗАСГИЙН ГАЗРЫН ОРДНЫГ НОМТЫН АМ РУУ НҮҮЛГЭХ АЖЛЫГ Б.ДЭЛГЭРСАЙХАН СУДЛА… 2024/03/28
МАЛДАА ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 2024/03/28
ХӨШИГИЙН ХӨНДИЙН ХУРДНЫ ЗАМ ДЭЭР ГАРСАН ОСОЛД ӨРТСӨН НЭГ ИРГЭНИЙ БИЕИЙ… 2024/03/28