ОНЦЛОХ: ТУРКИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ЭРДОГАН, ПУТИН НАРЫН ХЭЛЭЛЦЭЭР

Э.ЭНХЧИМЭГ
2023/09/05

Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Украины үр тариаг экспортлох хэлэлцээр хийх зорилгоор ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсан байна.

Тодруулбал Туркийн Ерөнхийлөгч 2023 оны 9-р сарын 4-ний даваа гаригт буюу өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаж Украины үр тариаг экспорт хийх хэлэлцээр хийхийг ятгасан байна. Хамгийн сүүлд, энэхүү уулзалтаас өмнө Ерөнхийлөгч Владимир Путин, Режеп Тайип Эрдоган нар 2021 оны 9 дүгээр сарын 29-ний Лхагва гарагт ОХУ-ын Сочи хотын Хар тэнгисийн амралтын газарт Бохаровын Ручейгийн байранд уулзаж байсан юм.

Туркийн удирдагч Режеп Тайип Эрдоган нь ОХУ-ыг дайныг үл харгалзан Хар тэнгисийн гурван боомтоос үр тариа болон бусад бараа бүтээгдэхүүн экспортлох боломж олгох хэлэлцээр хийхийг хүссэн байна.

Дашрамд хэлэхэд, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрөгч 7 дугаар сард Турк болон НҮБ-ын хамтран байгуулсан хэлэлцээрийг сунгахаас татгалзсан юм. Тэрээр “ОХУ-д мөн адил хүнс, бордоо экспортлоход саад учирч байна. Украинтай ижил төстэй нөхцөл байдал үүссэн байхад хэлэлцээрийг хүндэтгээгүй” хэмээн үзэж Украины хэлэлцээрийг сунгахаас татгалзсан юм. Мөн тэрээр хэдийгээр өнгөрсөн жилээс хойш улаан буудайн экспортыг дээд цэгт нь хүргэж байгаа ч усан онгоц, даатгалын хязгаарлалт, хөдөө аж ахуйн худалдаанд нь саад болсон гэжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин үр тарианы экспортын хэлэлцээрээс татгалзсанаасаа хойш Турк, Африк, Ойрх Дорнод, Азийн зарим орнуудад хүнсний хямрал үүсэж болзошгүй нөхцөл байдалтай байгаа. Үүнээс зайлсхийхэд туслах арга хэмжээ зохион байгуулна гэж Путин удаа дараа амласан юм. Украин болон ОХУ нь эдгээр хөгжиж буй орнуудын улаан буудай, арвай, наран цэцгийн тос төдийгүй бусад бараа бүтээгдэхүүнийх нь гол нийлүүлэгчид юм.

Орчуулсан Э.Энхчимэг


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ӨНГӨРСӨН ШӨНӨ ХОВД АЙМГИЙН ЗАРИМ СУМАНД ОРСОН ИХ ЦАС ГАМШИГТ ҮЗЭГДЛИЙН… 1 минутын өмнө
ЖҮЖИГЧИН Б.АМАРСАЙХАН “PINNACLE CAREER ACHIEVEMENT AWARDEE” ШАГНАЛЫГ Х… 17 минутын өмнө
М.БАДАРЧИЙН БАРИЛДАХ ЭРХИЙГ 4 ЖИЛЭЭР ХАСАХ САНАЛ ГАРГАЖЭЭ 22 минутын өмнө
С.ЖАВХЛАНГИЙН ФЕН: ЭНЭ ЯГ ШАТНА АА! 1 цагийн өмнө
Ц.ЦОЛМОН: ОЙРЫН ӨДРҮҮДЭД УЛААНБААТАРТ ЦАС ОРОХГҮЙ, ЭНЭ САРЫН СҮҮЛЭЭР Б… 16 цагийн өмнө
БНСУ-ЫГ НЭГ ХЭСЭГ АЙДАСТ АВТУУЛЖ БАЙСАН ЦУВРАЛ АЛУУРЧИНГ СӨҮЛИЙН ХОРИХ… 19 цагийн өмнө
СИБИРЬ ХУШНЫ САМРЫГ ЗОХИХ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ТЭЭВЭРЛЭСЭН ИРГЭДЭД ЯЛ ОНООВ 19 цагийн өмнө
АРХЕОЛОГИЧ Д.ЭРДЭНЭБААТАР НАРЫН ХЭРГИЙГ ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГАД БУЦААЖ… 20 цагийн өмнө
П.САЙНЗОРИГ: ЯМАР НЭГЭН БАЙДЛААР ШЭЭС СОЛИХ АСУУДАЛ БАЙХГҮЙ 20 цагийн өмнө
МҮЭХ-ООС ИРЭХ ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС ЦАЛИН ХӨЛСИЙГ 50-ИАС ДООШГҮЙ … 21 цагийн өмнө
ЗАМЫН-ҮҮДИЙН АВТО ЗАМЫН БООМТ ДӨРӨВ ХОНОГ АЖИЛЛАХГҮЙ 22 цагийн өмнө
ҮЕ УДМААР НЬ ТЭЖЭЭХ ӨРТЭЙ ХҮМҮҮС БИЛЭЭ БИД! 22 цагийн өмнө
С.ЖАВХЛАН: УИХ НАДГҮЙГЭЭР "ЖУЛ" БАЙНА. БИ 2024 ОНД НЭР ДЭВШИНЭ Өчигдөр
Г.ХАЖИДМАА: АЭХ ХААЛТТАЙ, ӨНДӨР ДЭНЧИНГЭЭР ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭ БОЙМИЛЧИХЛОО Өчигдөр
О.ПҮРЭВ АГСНЫ ГЭР БҮЛ ШИНЭ БАЙРТАЙ БОЛЖЭЭ Өчигдөр
Д.БАЯНЖАРГАЛ: ЗҮҮНХАРААГИЙН ШОРОНГИЙН ДЭЭРЭЛХҮҮ ДАРГА А.БАТХУЯГААС АЙЖ… Өчигдөр
ШҮҮХЭЭС Г.БУЯНДОРЖИЙГ БУРУУТАЙД ТООЦОЖ, ХОХИРОЛ ТӨЛҮҮЛЭХЭЭР БОЛОВ Өчигдөр
“АРД”-ЫН ЗАХИРАЛ Ч.ГАНХУЯГИЙГ ЭМЭГТЭЙ ХҮН ЗОДСОН ХЭРГЭЭР ШАЛГАЖ БАЙНА Өчигдөр
Н.ТҮВШИНБАЯР “НАЙРАМДАЛ“ ЗУСЛАНД ХАРУУЛ ХИЙГЭЭГҮЙ Өчигдөр
ГАДААД ХЭРГИЙН ЭМЭГТЭЙ САЙД НАР ЭНХ ТАЙВАН, ХӨГЖИЛ ЦЭЦЭГЛЭЛТ, ЖЕНДЭРИЙ… Өчигдөр