Дэлхийд анх удаа амьд хүний тархинаас өт олджээ

Э.ЭНХЧИМЭГ
2023/09/04

Дэлхийд анх удаа амьд хүний тархинаас өт олсон тохиолдол гарсан байна. 64 настай Австрали эмэгтэй хэдэн сарын турш ходоод нь өвдөж, ханиалгаж, шөнийн цагаар унтаж чадахгүй их хэмжээгээр хөлрөх зэрэг шинж тэмдэг илэрч улмаар мартамхай болж сүүлдээ сэтгэл гутралтай болсон байна. Тэрээр 2021 оны 1 дүгээр сарын сүүлчээр эмнэлэгт хандсан бөгөөд ингэхэд түүний тархины баруун урд талын хэсэгт ердийн өвчин илэрчээ.

Үүнээс жил гаруйн хугацааны дараа түүний өвчний жинхэнэ шалтгаан болох өтийг эдийн шинжилгээгээр илрүүлжээ.

Түүний тархинд 8 см урттай улаан паразит хорхой амьд байсан байна. Тэрээр Шинэ Өмнөд Уэльсийн зүүн өмнөд хэсэгт нуурын ойролцоо амьдардаг байжээ. Түүнд тохиолдсон энэхүү үйл явдал нь хүний тархинд хорхой үржсэн анхны тохиолдол гэж судлаачид тэмдэглээд байна.

Хорхойг олсон мэдрэлийн мэс засалч Хари Прия Банди хэлэхдээ : Хорхой скайнерт хачирхалтайгаар илэрч тархины хэсэгт харагдаж эхэлсэн бөгөөд тэрээр түүнийг олж хараад "Үүнээс илүү хэвийн бус зүйл хэзээ ч олж харж чадахгүй байх” гэж бодсон гэв. Үүнийг харсан хүн бүр маш их гайхсан төдийгүй өт тархины гаднах хэсэг рүү хүчтэй тэмүүлж байжээ. Энэхүү явдлын дараа амьтнаас хүнд дамжих өвчин, халдварт өвчний аюул нэмэгдэж байгааг судлаачид анхааруулсан байна.

Австрали улсын ихэнх хэсэгт амьдардаг хорт могойн биед энэхүү улаан хорхой байдаг ажээ. Эрдэмтэд тухайн эмэгтэйг амьдарч байсан газрынхаа ойролцоох нуурын дэргэдээс Уорригалын ногоон хэмээх өвсийг түүж хоол хүнсэндээ хэрэглэснээр паразитын өндгийг санамсаргүй байдлаар идсэн байж магадгүй гэж үзэж байна.

Орчуулсан Э.Энхчимэг

Эх сурвалж: BBC


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
БНСУ-Д БОЛОХ СОЛОНГОС ХЭЛНИЙ БОГИНО ХУГАЦААНЫ ХӨТӨЛБӨРТ 6-12 ДУГААР АН… 21 минутын өмнө
ӨНГӨРСӨН ШӨНӨ ХОВД АЙМГИЙН ЗАРИМ СУМАНД ОРСОН ИХ ЦАС ГАМШИГТ ҮЗЭГДЛИЙН… 25 минутын өмнө
ЖҮЖИГЧИН Б.АМАРСАЙХАН “PINNACLE CAREER ACHIEVEMENT AWARDEE” ШАГНАЛЫГ Х… 41 минутын өмнө
М.БАДАРЧИЙН БАРИЛДАХ ЭРХИЙГ 4 ЖИЛЭЭР ХАСАХ САНАЛ ГАРГАЖЭЭ 46 минутын өмнө
С.ЖАВХЛАНГИЙН ФЕН: ЭНЭ ЯГ ШАТНА АА! 1 цагийн өмнө
Ц.ЦОЛМОН: ОЙРЫН ӨДРҮҮДЭД УЛААНБААТАРТ ЦАС ОРОХГҮЙ, ЭНЭ САРЫН СҮҮЛЭЭР Б… 16 цагийн өмнө
БНСУ-ЫГ НЭГ ХЭСЭГ АЙДАСТ АВТУУЛЖ БАЙСАН ЦУВРАЛ АЛУУРЧИНГ СӨҮЛИЙН ХОРИХ… 19 цагийн өмнө
СИБИРЬ ХУШНЫ САМРЫГ ЗОХИХ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ТЭЭВЭРЛЭСЭН ИРГЭДЭД ЯЛ ОНООВ 20 цагийн өмнө
АРХЕОЛОГИЧ Д.ЭРДЭНЭБААТАР НАРЫН ХЭРГИЙГ ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГАД БУЦААЖ… 20 цагийн өмнө
П.САЙНЗОРИГ: ЯМАР НЭГЭН БАЙДЛААР ШЭЭС СОЛИХ АСУУДАЛ БАЙХГҮЙ 20 цагийн өмнө
МҮЭХ-ООС ИРЭХ ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС ЦАЛИН ХӨЛСИЙГ 50-ИАС ДООШГҮЙ … 21 цагийн өмнө
ЗАМЫН-ҮҮДИЙН АВТО ЗАМЫН БООМТ ДӨРӨВ ХОНОГ АЖИЛЛАХГҮЙ 23 цагийн өмнө
ҮЕ УДМААР НЬ ТЭЖЭЭХ ӨРТЭЙ ХҮМҮҮС БИЛЭЭ БИД! 23 цагийн өмнө
С.ЖАВХЛАН: УИХ НАДГҮЙГЭЭР "ЖУЛ" БАЙНА. БИ 2024 ОНД НЭР ДЭВШИНЭ Өчигдөр
Г.ХАЖИДМАА: АЭХ ХААЛТТАЙ, ӨНДӨР ДЭНЧИНГЭЭР ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭ БОЙМИЛЧИХЛОО Өчигдөр
О.ПҮРЭВ АГСНЫ ГЭР БҮЛ ШИНЭ БАЙРТАЙ БОЛЖЭЭ Өчигдөр
Д.БАЯНЖАРГАЛ: ЗҮҮНХАРААГИЙН ШОРОНГИЙН ДЭЭРЭЛХҮҮ ДАРГА А.БАТХУЯГААС АЙЖ… Өчигдөр
ШҮҮХЭЭС Г.БУЯНДОРЖИЙГ БУРУУТАЙД ТООЦОЖ, ХОХИРОЛ ТӨЛҮҮЛЭХЭЭР БОЛОВ Өчигдөр
“АРД”-ЫН ЗАХИРАЛ Ч.ГАНХУЯГИЙГ ЭМЭГТЭЙ ХҮН ЗОДСОН ХЭРГЭЭР ШАЛГАЖ БАЙНА Өчигдөр
Н.ТҮВШИНБАЯР “НАЙРАМДАЛ“ ЗУСЛАНД ХАРУУЛ ХИЙГЭЭГҮЙ Өчигдөр