Хатан хаан II Элизабетийг нас барсны 1жилийн ойг дурсан санаж Бакинхам ордны гадаа Коргис нохойн жагсаал боллоо. Бакинхамын ордны гадна титэм, тиара, хааны хувцас өмссөн коргис нохойн жагсаал зохион байгуулагдсан нь олон мянган жуулчдын анхаарлыг татсан үйл явдал болсон байна.
Хатан хаан II Элизабет нас барснаас хойш нэг жилийн хугацаа өнгөрөөд байгаа бөгөөд түүнийг дурсан санахаар 20 орчим иргэн өөрсдийн тэжээвэр коргис нохойг дагуулан Лондонгийн төв хэсэгт орших ордны гадаа алхахаар цугларчээ.
Коргис нохой нь хатныг хүүхэд наснаас нь байнгын хамтрагч нь байсан юм. Хатан хаан II Элизабет амьдралынхаа туршид 30 орчим Корги нохой эзэмшдэг байжээ. Нохойны үе удам Сюзанаас гаралтай бөгөөд энэ нь түүний 18 насны төрсөн өдрөөр хатан хаанд өгсөн корги юм.
Орчуулагч Э.Энхчимэг