БНСУ-ын Кёнсанбүг мужийн Ёнчон хотод дахин хутгатай халдлага гарчээ. Тодруулбал, 50 гаруй насны эрэгтэй пабд архи ууж байсан хүмүүс рүү зэвсэг барин нэг хүний аминд хүрч, гурван хүнийг шархдуулсан хэрэг гарчээ.
Хэрэг өчигдөр 23:20 минут орчимд болсон бөгөөд хэргийг үйлдсэн этгээд хамт архи ууж байсан эмэгтэйгээ хажуу талын ширээний хүмүүстэй архи уулаа гэх шалтгаанаар уурлан, тухайн ширээнд сууж байсан дөрвөн иргэнрүү хутгаар дайрч, 60 настай эрэгтэй газар дээрээ нас барж, 3 иргэн шархджээ.
Тухайн хэрэг үйлдсэн А-г хөршүүд нь байнга архи ууж хараал их хэлдэг зан чанарын доголдолтой хэзээ нэг өдөр хэрэг хийх хүн гэж мэдүүлэг өгчээ. Цагдаа нар хохирогч болон сэжигтэнг шалгаж байгаа бөгөөд уг этгээд сэтгэцийн өвчтэй байж магадгүй аж.
Орчуулагч Э.Тунгалаг