Монгол Улсын хилийн зурвас газраас БНХАУ-д шилжүүлэхээр болсон тухай худал мэдээлэлтэй холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тайлбар өгөв.
Тэрбээр "Монгол Улсын Ерөнхийлөгчийн нууц тушаалаар Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт байрладаг хилийн отрядыг Гурвантэс сум руу шилжүүлж, улсын хилийн 15 км газар нутгийг хилийн хяналтаас гаргаж, БНХАУ-ын талд шилжүүлж өгсөн мэт ташаа мэдээлэл өчигдөр олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн.
Ташаа мэдээллийг нийтэлсэн байж болзошгүй хоёр иргэнийг Эрүүгийн цагдаа болон Тагнуулын Ерөнхий Газраас олж, шалгаж байгаа. Монгол Улсын хил хязгаарын бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан шийдвэр огт гараагүй" хэмээв.