Аймгийн Засаг дарга А.Ишдорж өнөөдөр албан үүргээ орлогч дарга И.Доржсүрэнд хүлээлгэн өглөө.
Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга О.Пүрэвдорж хэлэхдээ “Өнөөдөр та аймгийн Засаг даргын ажлыг хүлээлгэж өгч байгаа боловч аймгийн ИТХ-ын Төлөөлөгч хэвээр байгаа. Энэ бүрэн эрхийнхээ хугацааг дуустал өөрийн өнгөрсөн гурван жилийн туршид хэрэгжүүлж ирсэн ажил, боловсруулж, баримталж ирсэн бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтэнд үнэлэлт, дүгнэлт өгөхөд хамтран ажиллах болно” гэлээ.
Аймгийн удирдлагууд Засаг дарга биш ч, төлөөлөгч хэвээрээ. Бүрэн эрхийнхээ хугацааг дуустал ажиллаарай гэх зэргээр түүнийг үдэн өгчээ.
Түүний хувьд батлан даалтад явж байгаа бөгөөд шүүхийн шийдвэр гарсны дараа хоригдох эсэх нь тодорхой болох юм.