Т.АЮУРСАЙХАН: НАЙЗ НӨХДИЙНХӨӨ ХАМТААР ХИЙЖ БАЙГАА АЖ АХУЙН АСУУДЛУУД БИЙ

Н.ЦАЦРАЛ
2023/08/30

Өнөөдөр БЗД, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд “Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой"-н Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал болж, есдүгээр сарын 12 хүртэл хойшиллоо. 

Шүүх хурлын дараа УИХ-ын гишүүн асан, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайханаас зарим зүйлийг тодрууллаа.

-Таны зүгээс шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлт гаргалаа. Ямар учраас тийм хүсэлт гаргав?

-Үнэн бодит байдлыг олон нийт хараг ээ. Хангалттай олон сар зохион байгуулалттайгаар нүүрсний хулгайч мэтээр гүтгэж доромжиллоо шүү дээ. Намайг улстөрөөс явуулах гэсэн явуулга их олон сар үргэлжиллээ. Эд нар нийлээд юу хийж чаддагийг тодорхой харж байна. Тиймээс энэ бүхнийг олон нийтэд нээлттэй, үнэн бодитоор харуулаасай гэж хүссэн. Би ч гэсэн та бүхний нэгэн адил "нүүрсний" гэх хэргийг үнэн шударгаар илрүүлээсэй гэдгийг чин сэтгэлээсээ хүсч байна. Хуралдаан есдүгээр сарын 12 хүртэл хойшиллоо гэж хэлсэн.

-Энэ хэрэгтээ холбоотой их наяд, тэрбумаар нь эд хөрөнгө, үнэт цаас, бонд битүүмжилсэн байдаг. Таны хувьд хэчнээн төгрөгний үнэ бүхий эд хөрөнгөө битүүмжлүүлсэн бэ?

-Битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй байгаа. 

-Хөгжлийн банкны хэрэг шиг нээлттэй явуулахыг хүсч байна гэдгийг чин Хөгжлийн банкны хэргийн гол хүмүүс шиг хэргээ хэрэгсэхгүй болгуулах гэж байна гэж харж байна. Та ийм зүйл хүсч байна уу?

-Тэрийг мэдэхгүй байна.

-Таныг ганц нүүрсний хэрэг бус хахууль өгсөн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх асуудлаар шалгаж байгаа биз дээ?

-Хахууль өгсөн барьсан асуудал байхгүй ээ. Энэ бол бас үндэслэлгүй, гүтгэлгийн асуудлууд нэлээн их байна. 

-Таны хувьд томилгоотой холбоотой асуудалд нэр холбогдоод байгаа. Зохион байгуулалттай байсан уу?

-Хэвлэлээр гарч буй томилгооны асуудал хууль ном журмынхаа дагуу явагдсан гэж би ойлгож байгаа. Зохион байгуулалттай гэмт бүлэглэл гэдэг чинь, хэн нэгнийг томилсон хүмүүсийг бүлэглэл гэж үзвэл манай улсад хэчнээн олон улс төрийн нам байгаа билээ, хэчнээн хүмүүс томилогдож байгаа билээ тэр болгоныг авч үзэх хэрэгтэй болно. Томилсон хүмүүсийг бүгдийг нь яагаад тэгвэл шалгахгүй байгаа юм бэ. Жишээлбэл, ах дүү хоёрын нэг нь хэрэгт холбогдвол нөгөөхөд нь хэргийг хамаатуулж, нялзайж болдоггүй хуультай. 

-Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдэг дээрээ ямар тайлбар өгөх вэ. 1.6 тэрбум төгрөгөөр хөрөнгө нь өссөн гэдэг. Төв аймгийн Сэргэлэн суманд хурдан морины жүчээ байгуулж, тансаг зэрэглэлийн хаус авсаныхаа мөнгөний эх үүсвэрийг тайлбарлаж чадаагүй гэдэг юм билээ?

-Энэ дээр ч гэсэн гүтгэлэг явагдаад байна. Энийг та бүхэн ил тодоор сурвалжилах боломж нь олдоно. Ташаа мэдээлэл, хуумгай байдлаар энэ хэргийг хаах гэсэн юм явчихвий гэж хувь хүнийхээ зүгээс болгоомжилж байна. Хөрөнгө орлогын хувьд би анхнаас нь шалгуулна гэж мэдэгдэж байсан. Шалгуулсан. Ер нь нийтийн албан хаагч хөрөнгө орлого нь нээлттэй байх ёстой. Өчүүхэн жаахан эргэлзээ байсан ч шалгуулж, шаардлагатай бол шүүхээр шийдүүлдэг байх хэрэгтэй. Би ч шүүхээр шалгуулах шаардлагатай бол хүлээн зөвшөөрч, шалгуулахад бэлэн байна. Миний жишээн дээр зөв жишиг тогтох ёстой гэж үзэж байгаа. 

-Таны хувьд төрийн албанд ажиллахаас өөр бусдаар ямар нэгэн бизнес эрхэлдэг үү. Гэнэт хөрөнгөжсөн эх үүсвэрийг чинь олон нийт сонирхож байна?

-Би өөрийнхөө хэр хэмжээнд товч байдлаар ярьж байна. Яагаад гэвэл мөрдөн байцаалтын нууц гэдэг утгаараа үг хэлэх эрх тодорхой хэмжээнд хязгаарлагдмал байгаа. Үндсэндээ, найз нөхдийнхөө хамтаар хийж байгаа аж ахуйн асуудлууд байгаа. Би холбогдох нотолгоо баримтаа шүүх байгууллагад гаргаж өгсөн байгаа. 

-Таныг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах чуулганы хуралдаан хаалттай явагдсан. Энэ үеэр таныг  "Хэрвээ намайг шоронд явуулбал, би бүгдийг нь илчилнэ. Нэг ч дарга үлдэхгүй шүү" гэж хэлсэн талаар хэвлэлээр яваад байсан. Энэ үнэн үү?

-Тэгэхээр энэ мэтийг увайгүй, зохион байгуулалттай сэвсэн юм яваад байна. Ийм асуудал ерөөсөө байхгүй. Хэдийгээр хаалттай хуралдаан болсон ч нууцын зэрэглэлтэй асуудал биш учир УИХ-ын гишүүдийн хэнээс нь ч асуусан хэлээд өгөх байх. 

Сэтгүүлч та бүхэн намайг ард иргэдтэй холбосон гүүр нь болж байна. Тиймээс үүргийнхээ дагуу хараат бусаар үнэн мөнийг сурвалжилж өгөөрэй. Дараагийн хурал мөн нээлттэй явах байх.

-Намд сонгууль дөхөхөөр шударга ёс тогтоох дүр зурагтай туг тахидаг явдал ажиглагдаад байна. Таны хувьд ч ийм зүйлд орчихов уу гэсэн хардлага ч байна?

-Би анхнаасаа үнэн мөнийг тогтоолгоно, нүүрсний хэрэгт ямарч холбоогүй, миний хөрөнгө орлого эх үүсвэртэй. Гэхдээ олон нийтийн эргэлзээ байгаа бол энэ бүхнийгээ шалгуулчихъя гэдэг байдлаар өнөөдрийг болтол явж байгаа. Хуулийн байгууллагын үйл ажиллагаанд ч хүндэтгэлтэй хандаж байна. Хамгийн гол нь олон сар дуншсан энэ хэргийг бодитоор илрүүлэх ажиллагаа хийгдэнэ гэж итгэж байгаа.

-Гэмт хэрэгт холбогдсон бол нэр дэвшүүлэхгүй гэдэг зүйлийг аль аль намаас мэдэгдэж байгаа. Та ирэх сонгуульд нэр дэвшихгүй л болж байх  шиг байна. Тийм үү?
-Би хурал ямар хугацаанд үргэлжлэхийг үнэндээ хэлж мэдэхгүй байна. Надад бол яг үнэндээ энэ асуудал шударгаар шийдэгдээд яваасай гэдэг хүсэлт л байна. Түүнээс биш сонгууль надад сонин биш байна.

-Та энэ хэрэгтээ холбоотой хэн нэгнийг нэр цохож, холбоотой хамааралтайг нь зарлах уу?

-Хуралдааны үеэр ямар асуудлууд яригдах вэ гэхээр, гэрч, нотлох баримтууд гээд бүгд л харагдана. Цаг нь болоогүй байхад яараад яахав дээ. Нээлттэй учир бүгд л харах байлгүй.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.ГАНХУЯГ: ШИНЭЭР ЗӨВШӨӨРӨЛ БИЙ БОЛГОЖ ХУУЛИАС ГАДУУР ШААРДЛАГА ТАВЬЖ … Өчигдөр
ЦАГААТГАЛЫН ХУУЛЬ "АМЬД" БОЛЛОО 2024/04/11
С.ОДОНТУЯА: “ХӨЛДҮҮ” ТОГТОЛЦОО ТЭДЭНД АШИГТАЙ БАЙНА УУ? 2024/03/29
СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2024/03/29
ЗҮҮН ДӨРВӨН ЗАМААС НАРАНТУУЛ ЗАХ ХҮРТЭЛ ЗАМЫГ ШИНЭЧИЛНЭ 2024/03/29
Л.ЧИНБАТЫН ХЭРЭГТ НЭМЭЛТ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ, ДАХИН ПРОКУРО… 2024/03/29
ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСЭГТ ЗОГСОЖ БАЙСАН АВТОМАШИНЫ АРААС МӨРГӨСНИЙ УЛМААС ЖО… 2024/03/29
СУРАГГҮЙ АЛГА БОЛООД БАЙСАН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ГЭРТЭЭ ЭСЭН МЭНД ИРЖЭЭ 2024/03/29
ЭРТНИЙ ХЯТАДЫН НУТАГ ДЭВСГЭРИЙГ ЗАХИРЧ БАЙСАН ХААН СЯНЬБИ ГАРАЛТАЙ БАЙ… 2024/03/29
САЙД Л.ЭНХ-АМАГЛАН ЭСТОНИ УЛСЫН БОЛОВСРОЛ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ САЙДТАЙ … 2024/03/29
МОНГОЛЫН ГАЗАР НУТГИЙГ ХЯТАДУУДАД ЭЗЭМШҮҮЛСЭН ӨМНӨГОВИЙН ЗАСАГ ДАРГА, … 2024/03/29
ШУВУУ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭД… 2024/03/29
12 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН Г.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ 2024/03/29
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА 2024/03/29
Л.ЭНХ-АМГАЛАН: УРАН ЗОХИОЛ, ДУУ ХӨГЖИМ, ТЕХНОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙГ СУРГАЛТЫ… 2024/03/28
ӨМХИЙ МАХНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХЯТАД ИРГЭНИЙГ ₮25 САЯ, "ЭМ ДИ СИ ПИ" КО… 2024/03/28
Т.САНЧИР ДАХИН ХАСЫН ХҮЛЭГҮҮДЭД НЭГДЭЖ, ИХ ГУРВАЛ ЭРГЭН НИЙЛЛЭЭ 2024/03/28
ЗАСГИЙН ГАЗРЫН ОРДНЫГ НОМТЫН АМ РУУ НҮҮЛГЭХ АЖЛЫГ Б.ДЭЛГЭРСАЙХАН СУДЛА… 2024/03/28
МАЛДАА ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 2024/03/28
ХӨШИГИЙН ХӨНДИЙН ХУРДНЫ ЗАМ ДЭЭР ГАРСАН ОСОЛД ӨРТСӨН НЭГ ИРГЭНИЙ БИЕИЙ… 2024/03/28