“Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой"-н Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийг прокурорын байгууллагаас шүүхэд шилжүүлсэн байдаг.
Тэгвэл яллагдагчдын өмгөөлөгч нарын хүсэлтээр өнөөдөр буюу 2023 оны наймдугаар сарын 30-ны өдрийн 14 цагт шүүх хурлыг товлосоны дагуу өнөөдөр шүүх хурал нээлттэй болж байна.
Хуралд шүүгдэгчээр оролцож байгаа УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан ирээд байна. Тэрбээр хэвлэлийнхэнд "Намайг нүүрсний хулгайч мэтээр харагдуулах гэж гүтгэж, харлуулж байна. Өнгөрсөн хугацаанд хуулийн байгууллага намайг олон удаа дуудсан ч дуудах болгонд нь очсон. Надад холбогдуулсан хэргийг үнэн зөвөөр шийдэгдээсэй гэж хүсч байгаа" гэв.