Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Гэгээн ширээт улсын Төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсад 2023 оны наймдугаар сарын 31-ний өдрөөс есдүгээр сарын 4-ний өдрүүдэд айлчлах юм.
Монгол Улсад айлчлах Пап Францисийг дагаж дэлхийн 23 орны 56 редакцийн 150 гаруй сэтгүүлч ирэх тооцоо гарсан байна. Нийт сэтгүүлчдээс түүний албан ёсны айлчлалыг сурвалжлах нь 46 редакцийн 75 сэтгүүлч байгаа бол үлдсэн нь Папын айлчлалыг даган хувиараа сурвалжлага хийх аж. Үүнд дэлхийн томоохон хэвлэлүүд багтжээ. Тухайлбал, "Associated Press", "New York Times", "Reuters" зэрэг хэвлэлээс гадна Итали, Испанийн хэвлэлүүд ирэх аж. Харин дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагуудаас 180 гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан бүртгүүлсэн байна.