ХҮН-ИЙН ЭЭЛЖИТ СЭДЭВ СУРАГЧДИЙН ДҮРЭМТ ХУВЦАС БАЙВ

Н.ЦАЦРАЛ
2023/08/30

Сонгууль болоход жил хүрэхгүй хугацаа үлдлээ. Намууд хийгээд нэр дэвшихээр горилогчид хөдөлгөөнд орж эхэлжээ. Нэгнээсээ ялгарсан сэдэв барьж авах гэж эсхүл нийгмийн асуудал бүр дээр зүгээр л попорч эхлэх нь тэр. 

ХҮН намын тухайд л гэхэд коксжсон нүүрсний асуудал, бонд, сүүлдээ бүр сурагчдын дүрэмт хувцас дээр хүртэл асуудал болгож мэдээлэл хийлээ. Уралдаан зарлаж, уриалсан маягтай тэдний үйлдэл сонгууль дөхөж байгааг улам бүр сануулах.

Сурагчдын дүрэмт хувцастай холбоотой асуудлаар ХҮН намын боловсролын салбарын мэргэжилтнүүдийн хэлж буйгаар  "Хүүхдийн дүрэмт хувцасны хувьд биеийн хөдөлгөөнд саад учруулахгүй, хөлс болон чийгийг гадагшлуулах шаардлагатай. Харин 10 жилийн өмнө үйлдвэрлэсэн дүрэмт хувцсыг өмсөхөөр олон асуудал гардаг. Биеийн хөдөлгөөнд саад учирдаг, хөлс чийг гадагшилдаггүй, үнэтэй гэдэг асуудлыг иргэдийн зүгээс удаа дараа хэлж байгаа. Дүрэмт хувцас 100-250 мянган төгрөгийн үнэтэй байна. 

Дөрвөн хүүхэдтэй өрх гэхэд сая гаруй төгрөгөөр хувцас худалдаж авах санхүүгийн дарамттай бас тулгарч байгаа юм. Мөн дээрээс нь ганцхан ээлжийн дүрэмт хувцсыг байнга угааж өмсөх асуудалтай байна" гэх.

Өөрөөр хэлбэл, тэд сурагчдын дүрэмт хувцсыг шинэчлэх зайлшгүй шаардлагатай гэж үзжээ. Энэ сэдвийг нь олон хүн дэмжсэн юм байх.  Тиймээс үүнийгээ санаачилга гэж үзэж шийдвэр гаргах түвшний хүмүүст уламжилна гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.ГАНХУЯГ: ШИНЭЭР ЗӨВШӨӨРӨЛ БИЙ БОЛГОЖ ХУУЛИАС ГАДУУР ШААРДЛАГА ТАВЬЖ … Өчигдөр
ЦАГААТГАЛЫН ХУУЛЬ "АМЬД" БОЛЛОО 2024/04/11
С.ОДОНТУЯА: “ХӨЛДҮҮ” ТОГТОЛЦОО ТЭДЭНД АШИГТАЙ БАЙНА УУ? 2024/03/29
СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2024/03/29
ЗҮҮН ДӨРВӨН ЗАМААС НАРАНТУУЛ ЗАХ ХҮРТЭЛ ЗАМЫГ ШИНЭЧИЛНЭ 2024/03/29
Л.ЧИНБАТЫН ХЭРЭГТ НЭМЭЛТ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ, ДАХИН ПРОКУРО… 2024/03/29
ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСЭГТ ЗОГСОЖ БАЙСАН АВТОМАШИНЫ АРААС МӨРГӨСНИЙ УЛМААС ЖО… 2024/03/29
СУРАГГҮЙ АЛГА БОЛООД БАЙСАН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ГЭРТЭЭ ЭСЭН МЭНД ИРЖЭЭ 2024/03/29
ЭРТНИЙ ХЯТАДЫН НУТАГ ДЭВСГЭРИЙГ ЗАХИРЧ БАЙСАН ХААН СЯНЬБИ ГАРАЛТАЙ БАЙ… 2024/03/29
САЙД Л.ЭНХ-АМАГЛАН ЭСТОНИ УЛСЫН БОЛОВСРОЛ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ САЙДТАЙ … 2024/03/29
МОНГОЛЫН ГАЗАР НУТГИЙГ ХЯТАДУУДАД ЭЗЭМШҮҮЛСЭН ӨМНӨГОВИЙН ЗАСАГ ДАРГА, … 2024/03/29
ШУВУУ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭД… 2024/03/29
12 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН Г.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ 2024/03/29
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА 2024/03/29
Л.ЭНХ-АМГАЛАН: УРАН ЗОХИОЛ, ДУУ ХӨГЖИМ, ТЕХНОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙГ СУРГАЛТЫ… 2024/03/28
ӨМХИЙ МАХНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХЯТАД ИРГЭНИЙГ ₮25 САЯ, "ЭМ ДИ СИ ПИ" КО… 2024/03/28
Т.САНЧИР ДАХИН ХАСЫН ХҮЛЭГҮҮДЭД НЭГДЭЖ, ИХ ГУРВАЛ ЭРГЭН НИЙЛЛЭЭ 2024/03/28
ЗАСГИЙН ГАЗРЫН ОРДНЫГ НОМТЫН АМ РУУ НҮҮЛГЭХ АЖЛЫГ Б.ДЭЛГЭРСАЙХАН СУДЛА… 2024/03/28
МАЛДАА ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 2024/03/28
ХӨШИГИЙН ХӨНДИЙН ХУРДНЫ ЗАМ ДЭЭР ГАРСАН ОСОЛД ӨРТСӨН НЭГ ИРГЭНИЙ БИЕИЙ… 2024/03/28