Хүний тархинаас амьд шимэгч өт илрүүлсэн анхны тохиолдлыг бүртгэв

Н.ЦАЦРАЛ
2023/08/29

64 настай Австрали эмэгтэйн тархинаас амьд өт илрүүлж, энэ төрлийн халдварын анхны тохиолдлыг дэлхийд бүртгэлээ. Тодруулбал тус Австралийн иргэнд анх 2021 онд гурван долоо хоногийн турш хэвлийн доод хэсгээр хөндүүрлэх, гүйлгэх, хуурай ханиалгах, халуурах зэрэг шинж тэмдэг илэрч байсан аж.

Харин 2022 онд түүнд мартах, депрессэнд орох зэрэг шинж тэмдэг нэмж илэрсэн тул Канберрагийн эмнэлэгт ханджээ. Түүний тархинд дүрс оношилгоо хийж, улмаар хагалгаа хийхээр болсон байна.

Хагалгааны явцад найман сантиметрийн урттай, амьд өт илрүүлсэн нь эмнэлгийн ажилчдыг цочролд оруулав. Тэд тус өтийг ямар төрөл зүйлд хамаарагддаг болохыг шинжлүүлэхээр лаборатори руу илгээхэд “Офидаскарис Робертси” байсан гэв.

Энэ нь ихэвчлэн питон могойноос олддог шимэгч, дугуй өт бөгөөд уг халдвар хүнээс илэрсэн анхны тохиолдол юм. Тус эмэгтэй питон могой ихээр амьдардаг нуурын ойролцоо оршин суудаг бөгөөд могойнд нэг ч удаа хүрч байгаагүй гэнэ.

Харин нуур хавиас өвс, ургамал түүдэг байсан нь шимэгч өт өвсөөр дамжин халдсан байх магадлалтай гэх дүгнэлтэд хүргэж байгаа аж.

Тус өт нь хүнээс хүнд халддаггүй тул ковид, эбола зэрэг шиг цар тахал үүсгэхгүй. Гэхдээ питон могой дэлхийн бусад газруудаар ч оршдог тул энэ төрлийн халдвар ирээдүйд нэмэгдэж магадгүйг эрдэмтэд хэлэв.

Сүүлийн 30 гаруй жилд шинээр бүртгэгдсэн 30 халдварын гуравны нэг нь зоонозын гаралтай буюу амьтнаас хүнд дамжсан халдварууд байна. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Шинэ мэдээ
БНСУ-Д БОЛОХ СОЛОНГОС ХЭЛНИЙ БОГИНО ХУГАЦААНЫ ХӨТӨЛБӨРТ 6-12 ДУГААР АН… 58 минутын өмнө
ӨНГӨРСӨН ШӨНӨ ХОВД АЙМГИЙН ЗАРИМ СУМАНД ОРСОН ИХ ЦАС ГАМШИГТ ҮЗЭГДЛИЙН… 1 цагийн өмнө
ЖҮЖИГЧИН Б.АМАРСАЙХАН “PINNACLE CAREER ACHIEVEMENT AWARDEE” ШАГНАЛЫГ Х… 1 цагийн өмнө
М.БАДАРЧИЙН БАРИЛДАХ ЭРХИЙГ 4 ЖИЛЭЭР ХАСАХ САНАЛ ГАРГАЖЭЭ 1 цагийн өмнө
С.ЖАВХЛАНГИЙН ФЕН: ЭНЭ ЯГ ШАТНА АА! 2 цагийн өмнө
Ц.ЦОЛМОН: ОЙРЫН ӨДРҮҮДЭД УЛААНБААТАРТ ЦАС ОРОХГҮЙ, ЭНЭ САРЫН СҮҮЛЭЭР Б… 17 цагийн өмнө
БНСУ-ЫГ НЭГ ХЭСЭГ АЙДАСТ АВТУУЛЖ БАЙСАН ЦУВРАЛ АЛУУРЧИНГ СӨҮЛИЙН ХОРИХ… 20 цагийн өмнө
СИБИРЬ ХУШНЫ САМРЫГ ЗОХИХ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ТЭЭВЭРЛЭСЭН ИРГЭДЭД ЯЛ ОНООВ 20 цагийн өмнө
АРХЕОЛОГИЧ Д.ЭРДЭНЭБААТАР НАРЫН ХЭРГИЙГ ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГАД БУЦААЖ… 21 цагийн өмнө
П.САЙНЗОРИГ: ЯМАР НЭГЭН БАЙДЛААР ШЭЭС СОЛИХ АСУУДАЛ БАЙХГҮЙ 21 цагийн өмнө
МҮЭХ-ООС ИРЭХ ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС ЦАЛИН ХӨЛСИЙГ 50-ИАС ДООШГҮЙ … 22 цагийн өмнө
ЗАМЫН-ҮҮДИЙН АВТО ЗАМЫН БООМТ ДӨРӨВ ХОНОГ АЖИЛЛАХГҮЙ 23 цагийн өмнө
ҮЕ УДМААР НЬ ТЭЖЭЭХ ӨРТЭЙ ХҮМҮҮС БИЛЭЭ БИД! 23 цагийн өмнө
С.ЖАВХЛАН: УИХ НАДГҮЙГЭЭР "ЖУЛ" БАЙНА. БИ 2024 ОНД НЭР ДЭВШИНЭ Өчигдөр
Г.ХАЖИДМАА: АЭХ ХААЛТТАЙ, ӨНДӨР ДЭНЧИНГЭЭР ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭ БОЙМИЛЧИХЛОО Өчигдөр
О.ПҮРЭВ АГСНЫ ГЭР БҮЛ ШИНЭ БАЙРТАЙ БОЛЖЭЭ Өчигдөр
Д.БАЯНЖАРГАЛ: ЗҮҮНХАРААГИЙН ШОРОНГИЙН ДЭЭРЭЛХҮҮ ДАРГА А.БАТХУЯГААС АЙЖ… Өчигдөр
ШҮҮХЭЭС Г.БУЯНДОРЖИЙГ БУРУУТАЙД ТООЦОЖ, ХОХИРОЛ ТӨЛҮҮЛЭХЭЭР БОЛОВ Өчигдөр
“АРД”-ЫН ЗАХИРАЛ Ч.ГАНХУЯГИЙГ ЭМЭГТЭЙ ХҮН ЗОДСОН ХЭРГЭЭР ШАЛГАЖ БАЙНА Өчигдөр
Н.ТҮВШИНБАЯР “НАЙРАМДАЛ“ ЗУСЛАНД ХАРУУЛ ХИЙГЭЭГҮЙ Өчигдөр