ЛУ.ГАНТӨМӨР ХЭЛСЭНДЭЭ ХҮРВЭЛ, А.АДЪЯАСҮРЭН, Д.БАТ-ЭРДЭНЭ НАРЫГ СОНГУУЛЬД ДЭВШҮҮЛЭХГҮЙ!

Э.ЭНХЧИМЭГ
2023/08/29

АН-ын дарга Лу.Гантөмөр хэд хэдэн хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдийг урин оролцуулсан тусгай нэвтрүүлэг хийжээ.

Энэ үеэрээ тэрбээр "Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүсийг АН-аас нэр дэвшүүлэхгүй. Шүүх тогтоогоогүй байсан ч авлигатай холбоотой энэ байдал чинь АН-д үл итгэх байдлыг бий болгох учраас өнж л гэж хэлнэ. Намын жагсаалтад хамгийн их итгэл авах хүмүүсээ оруулна" гэхчлэн сайхан ярьж гарав.

Хэрэв тэрбээр хэлсэн үгэндээ хүрэх бол 2024 оны УИХ-ын сонгуульд нүүрс болон авлигын хэргээр шалгагдаж байгаа УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, мөн мөнгө угаах, хөрөнгө завших, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах зэрэг заалтаар яллагдагчаар татагдаж байсан УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нарын “нүүрсний” тодотголтнууд нэр дэвшихгүй нь.

Шууд утгаараа тэдэнрүү чиглэсэн үг гэж ойлголоо.

Эргэн сануулахад, АН-ын жирийн идэвхтэн гишүүд, дэмжигчид дээрх асуудлаас болж Л.Гантөмөрт мэдэгдэл хүртэл хүргүүлж байлаа. Ингэхдээ  нүүрсний хулгайн хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүдийг өмгөөлж байгааг эрс эсэргүүцнэ гэж байв. Товчхондоо, нүүрсний хулгайчийн хулгайн мөнгөөр намаа худалдахыг хэрхэвч зөвшөөрөхгүй гэсэн юм. 

Хэрэв дээрх нэр бүхий хүмүүс болон авлига албан тушаалын асуудлаар шалгагдаж байсан хэн нэгэн сонгуульд нэр дэвшвэл Лу.Гантөмөр хэлсэн үгнээсээ буцаж, идэвхтэн гишүүдийн эсэргүүцэл өндрөө авах биз ээ.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.ГАНХУЯГ: ШИНЭЭР ЗӨВШӨӨРӨЛ БИЙ БОЛГОЖ ХУУЛИАС ГАДУУР ШААРДЛАГА ТАВЬЖ … Өчигдөр
ЦАГААТГАЛЫН ХУУЛЬ "АМЬД" БОЛЛОО 2024/04/11
С.ОДОНТУЯА: “ХӨЛДҮҮ” ТОГТОЛЦОО ТЭДЭНД АШИГТАЙ БАЙНА УУ? 2024/03/29
СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2024/03/29
ЗҮҮН ДӨРВӨН ЗАМААС НАРАНТУУЛ ЗАХ ХҮРТЭЛ ЗАМЫГ ШИНЭЧИЛНЭ 2024/03/29
Л.ЧИНБАТЫН ХЭРЭГТ НЭМЭЛТ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ, ДАХИН ПРОКУРО… 2024/03/29
ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСЭГТ ЗОГСОЖ БАЙСАН АВТОМАШИНЫ АРААС МӨРГӨСНИЙ УЛМААС ЖО… 2024/03/29
СУРАГГҮЙ АЛГА БОЛООД БАЙСАН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ГЭРТЭЭ ЭСЭН МЭНД ИРЖЭЭ 2024/03/29
ЭРТНИЙ ХЯТАДЫН НУТАГ ДЭВСГЭРИЙГ ЗАХИРЧ БАЙСАН ХААН СЯНЬБИ ГАРАЛТАЙ БАЙ… 2024/03/29
САЙД Л.ЭНХ-АМАГЛАН ЭСТОНИ УЛСЫН БОЛОВСРОЛ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ САЙДТАЙ … 2024/03/29
МОНГОЛЫН ГАЗАР НУТГИЙГ ХЯТАДУУДАД ЭЗЭМШҮҮЛСЭН ӨМНӨГОВИЙН ЗАСАГ ДАРГА, … 2024/03/29
ШУВУУ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭД… 2024/03/29
12 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН Г.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ 2024/03/29
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА 2024/03/29
Л.ЭНХ-АМГАЛАН: УРАН ЗОХИОЛ, ДУУ ХӨГЖИМ, ТЕХНОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙГ СУРГАЛТЫ… 2024/03/28
ӨМХИЙ МАХНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХЯТАД ИРГЭНИЙГ ₮25 САЯ, "ЭМ ДИ СИ ПИ" КО… 2024/03/28
Т.САНЧИР ДАХИН ХАСЫН ХҮЛЭГҮҮДЭД НЭГДЭЖ, ИХ ГУРВАЛ ЭРГЭН НИЙЛЛЭЭ 2024/03/28
ЗАСГИЙН ГАЗРЫН ОРДНЫГ НОМТЫН АМ РУУ НҮҮЛГЭХ АЖЛЫГ Б.ДЭЛГЭРСАЙХАН СУДЛА… 2024/03/28
МАЛДАА ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 2024/03/28
ХӨШИГИЙН ХӨНДИЙН ХУРДНЫ ЗАМ ДЭЭР ГАРСАН ОСОЛД ӨРТСӨН НЭГ ИРГЭНИЙ БИЕИЙ… 2024/03/28