"Африкийн Алтан дуу хоолой" гэгддэг хөгжимчин Салиф Кейта төрийн эргэлт хийсэн удирдагчийн тусгай зөвлөх болжээ

Э.ЭНХЧИМЭГ
2023/08/29

Африкийн Алтан дуу хоолой, Мали улсын ард иргэдийн хамгийн хайртай дуучин гэгддэг Салиф Кейта Мали дахь төрийн эргэлтийг удирдан зохион байгуулсан хурандаа Ассими Гоитагийн тусгай зөвлөхөөр томилогдсон байна. 

Түүний энэ үйлдэлд олон мянган шүтэн бишрэгчид нь дургүйцлээ илэрхийлсэн байна. Одоо 73 настай тэрээр хөгжмийн салбарт 50 жил амжилттай ажилласан төдийгүй Африкийн хөгжмийг дэлхийн тавцанд гаргасан анхдагчын нэг юм.

 Салиф Кейта нь Африкийн уламжлалт хөгжмийг жааз, блюз, барууны хөгжмийн хэв маягтай хольж шинэ урсгал бий болгосон бөгөөд Грэмми-д хэд хэдэн удаа нэр дэвшиж байжээ.

Тэрээр альбинизм өвчтэй бөгөөд энэхүү өвчнөөр ялгаварлан гадуурхалтын эсрэг тууштай тэмцсээр ирсэн юм. Салиф Кейта нь 2005 онд “Глобал” нэртэй санг байгуулж, тус сангаар дамжуулан альбинизм өвчтэй хүмүүсийг дэмжин эсэргүүцлээ илэрхийлж байжээ.

Альбинизмтай хүмүүсийг Бурунди, Танзани зэрэг оронд одоо ч алах эсвэл биеийн хэсгийг нь тасдаж, зан үйлд ашигладаг байна.

Хөгжимчин Салиф Кейта багш болохыг мөрөөддөг байсан ч тухайн үед түүнийг "хүүхдүүдийг айлгана" гэж үзсэний улмаас мөрөөдлөө биелүүлж чадахгүйд хүрч байжээ. Тэрээр өөрийн олсон орлогыг удамшлын улмаас арьсны хорт хавдарт өртөмтгий, хараа муутай альбинизм өвчтэй хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлэх зорилгоор хандивлажээ.

Орчуулсан Э.Энхчимэг


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.ГАНХУЯГ: ШИНЭЭР ЗӨВШӨӨРӨЛ БИЙ БОЛГОЖ ХУУЛИАС ГАДУУР ШААРДЛАГА ТАВЬЖ … 2024/04/16
ЦАГААТГАЛЫН ХУУЛЬ "АМЬД" БОЛЛОО 2024/04/11
С.ОДОНТУЯА: “ХӨЛДҮҮ” ТОГТОЛЦОО ТЭДЭНД АШИГТАЙ БАЙНА УУ? 2024/03/29
СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2024/03/29
ЗҮҮН ДӨРВӨН ЗАМААС НАРАНТУУЛ ЗАХ ХҮРТЭЛ ЗАМЫГ ШИНЭЧИЛНЭ 2024/03/29
Л.ЧИНБАТЫН ХЭРЭГТ НЭМЭЛТ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ, ДАХИН ПРОКУРО… 2024/03/29
ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСЭГТ ЗОГСОЖ БАЙСАН АВТОМАШИНЫ АРААС МӨРГӨСНИЙ УЛМААС ЖО… 2024/03/29
СУРАГГҮЙ АЛГА БОЛООД БАЙСАН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ГЭРТЭЭ ЭСЭН МЭНД ИРЖЭЭ 2024/03/29
ЭРТНИЙ ХЯТАДЫН НУТАГ ДЭВСГЭРИЙГ ЗАХИРЧ БАЙСАН ХААН СЯНЬБИ ГАРАЛТАЙ БАЙ… 2024/03/29
САЙД Л.ЭНХ-АМАГЛАН ЭСТОНИ УЛСЫН БОЛОВСРОЛ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ САЙДТАЙ … 2024/03/29
МОНГОЛЫН ГАЗАР НУТГИЙГ ХЯТАДУУДАД ЭЗЭМШҮҮЛСЭН ӨМНӨГОВИЙН ЗАСАГ ДАРГА, … 2024/03/29
ШУВУУ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭД… 2024/03/29
12 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН Г.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ 2024/03/29
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА 2024/03/29
Л.ЭНХ-АМГАЛАН: УРАН ЗОХИОЛ, ДУУ ХӨГЖИМ, ТЕХНОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙГ СУРГАЛТЫ… 2024/03/28
ӨМХИЙ МАХНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХЯТАД ИРГЭНИЙГ ₮25 САЯ, "ЭМ ДИ СИ ПИ" КО… 2024/03/28
Т.САНЧИР ДАХИН ХАСЫН ХҮЛЭГҮҮДЭД НЭГДЭЖ, ИХ ГУРВАЛ ЭРГЭН НИЙЛЛЭЭ 2024/03/28
ЗАСГИЙН ГАЗРЫН ОРДНЫГ НОМТЫН АМ РУУ НҮҮЛГЭХ АЖЛЫГ Б.ДЭЛГЭРСАЙХАН СУДЛА… 2024/03/28
МАЛДАА ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 2024/03/28
ХӨШИГИЙН ХӨНДИЙН ХУРДНЫ ЗАМ ДЭЭР ГАРСАН ОСОЛД ӨРТСӨН НЭГ ИРГЭНИЙ БИЕИЙ… 2024/03/28