Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан үргэлжилж байна. Тэгвэл дөнгөж сая АН-ын ҮБХ-ны Тамгын газрын дэд даргаар С.Батзаяаг томилжээ. С.Батзаяагийн хувьд МҮОНТ-ийн мэдээллийн “ММ агентлаг”-ийн захирлаар томилогдож байсан ч төд удалгүй хэл амтайгаар ажлаа өгч байв. Мөн АН-ын генсек, хэвлэл мэдээлэл хариуцсан даргаар ажиллаж байв.