A PHP Error was encountered

Severity: Warning

Message: file_get_contents(http://tsag-agaar.gov.mn/forecast_xml): failed to open stream: HTTP request failed! HTTP/1.1 404 Not Found

Filename: models/Weather_m.php

Line Number: 61

Backtrace:

File: /var/www/clients/client220/web538/web/application/models/Weather_m.php
Line: 61
Function: file_get_contents

File: /var/www/clients/client220/web538/web/application/libraries/Front_Controller.php
Line: 92
Function: get_all_weather

File: /var/www/clients/client220/web538/web/application/controllers/front/News.php
Line: 7
Function: __construct

File: /var/www/clients/client220/web538/web/public_html/index.php
Line: 144
Function: require_once

БАЙР СУУРЬ: НАМЫН ДАРГА Л МЭДЭХ ТОМИЛГОО АВЧ НЭГИЙГЭЭ ҮЗЭЖ БАЙНА

БАЙР СУУРЬ: НАМЫН ДАРГА Л МЭДЭХ ТОМИЛГОО АВЧ "НЭГИЙГЭЭ ҮЗЭЖ" БАЙНА

Д.УЛСБАЯР
2023/08/28

АН-ын ҮБХ-ны хуралдаан цагаасаа хоцорч, багагүй маргаан тэмцэлтэйгээр эхлээд байна. Үндэсний бодлогын хорооны гишүүд биш гэдэг нэрийдлээр намын идэвхтэн гишүүдээ оруулахгүй, хэвлэл мэдээлэлд хаалттай хуралдаан болж байна гэж олон нийт үзэж байгаа билээ.

Хурлаар АН-ын генсекээс эхлээд намын даргатайгаа хамт сонгуулиар багаа удирдаж орох хүмүүсийн нэрс зарлагдаж, зарим томилгоо хийгдэнэ. Фракц бүрээс өөрсдийн хүнээ нэр дэвшүүлж байгаа ч санал нэгдэхгүй асуудал үүсч, маргаан үргэлжилж байна.

Яг одоо хурал хаалттай эхэлсэн ч жигдрээгүй,  эсэргүүцэл тэмцэлтэй, бүр зодоонтой байгааг эх сурвалжууд онцолж байна. Ямартаа ч ҮБХ-ны гишүүдийг шинэчилж, тоог нэмэгдүүлсний дараа томилгоо явагдах учиртай аж.

Ингээд томилгооны асуудлаар ХЭН ЮУ ХЭЛЭВ гэдгийг дор онцолж байна.

АН-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ч.ӨНӨРБАЯР:

Миний бодлоор өнөөдрийн хурлаар гишүүдийг баталгаажуулах, татвартай холбоотой асуудал, нийгэмд хүлээлт үүсгээд байгаа АН-ын шинэ удирдлага бүтэц, томилгооны асуудлууд шийдэгдэх байх. Сонгууль хаяанд ирчихсэн бидэнд цаг хугацаа алга. Нийгмийн хүлээлтэд хариулт өгч чадахаар томилгоонууд хийгдэх байх. Дүрмийн дагуу заалнаас нэр дэвшүүлэх боломжгүй. Намын дарга өөрийнхөө удирдлагын багийг гаргаж ирэх учиртай. ҮБХ бол АН-ын гол шийдвэр гаргадаг, төлөөллийн байгууллага.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТ:

Юун түрүүнд хууль номынхоо дагуу ҮБХ-гоо хүчин төгөлдөр, бүрэн бүтэн болгож авах ёстой. Тэр олон дарга нар яах вэ. Дараа нь болдог юм байгаа биз. Бид гишүүддээ, ард түмэндээ хүлээн зөвшөөрөгдөх ёстой. Түүнээс биш цаасан дээрх нэрс сонин биш байна.

Эвлэлдэн нэгдсэн, эв түнжинтэй нэр зүүгээд ХУ намын нэг, ХҮН намын түвшинд очиж болохгүй биз дээ.

УИХ-ЫН ГИШҮҮН АСАН О.БААСАНХҮҮ:

Өнөөдрийн хурлаар дэс дараатайгаар дарга нараа томилно. Дүрмээрээ өмнөх багт орж ажиллаад сонгуульд ялагдуулсан аливаа гишүүн ямар нэгэн албан тушаалд очихгүй байх гэж харж байгаа. Миний мэдэж буйгаар, Я.Санжмятав штаб удирдаж байсан, Х.Тэмүүжин дэд дарга гээд явж байгаа харагдсан. Тэгэхээр тэдний баг сонгуульд ялагдуулсан, магадгүй сайн ажилласан бол ямарч үр дүн гарах байсан юм билээ. Одоо бол шинэ баг бүрдэх байх л гэж харж байна. Дүрмээрээ хэн нэгэн заалнаас гараад би ЕНБД болоё гэсэн заалт байхгүй. Намын дарга ажилламаар байгаа хүнийхээ нэрийг оруулж ирээд, түүнийг нь ҮБХ баталгаажуулаад л явна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.ГАНХУЯГ: ШИНЭЭР ЗӨВШӨӨРӨЛ БИЙ БОЛГОЖ ХУУЛИАС ГАДУУР ШААРДЛАГА ТАВЬЖ … 2024/04/16
ЦАГААТГАЛЫН ХУУЛЬ "АМЬД" БОЛЛОО 2024/04/11
С.ОДОНТУЯА: “ХӨЛДҮҮ” ТОГТОЛЦОО ТЭДЭНД АШИГТАЙ БАЙНА УУ? 2024/03/29
СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2024/03/29
ЗҮҮН ДӨРВӨН ЗАМААС НАРАНТУУЛ ЗАХ ХҮРТЭЛ ЗАМЫГ ШИНЭЧИЛНЭ 2024/03/29
Л.ЧИНБАТЫН ХЭРЭГТ НЭМЭЛТ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ, ДАХИН ПРОКУРО… 2024/03/29
ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСЭГТ ЗОГСОЖ БАЙСАН АВТОМАШИНЫ АРААС МӨРГӨСНИЙ УЛМААС ЖО… 2024/03/29
СУРАГГҮЙ АЛГА БОЛООД БАЙСАН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ГЭРТЭЭ ЭСЭН МЭНД ИРЖЭЭ 2024/03/29
ЭРТНИЙ ХЯТАДЫН НУТАГ ДЭВСГЭРИЙГ ЗАХИРЧ БАЙСАН ХААН СЯНЬБИ ГАРАЛТАЙ БАЙ… 2024/03/29
САЙД Л.ЭНХ-АМАГЛАН ЭСТОНИ УЛСЫН БОЛОВСРОЛ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ САЙДТАЙ … 2024/03/29
МОНГОЛЫН ГАЗАР НУТГИЙГ ХЯТАДУУДАД ЭЗЭМШҮҮЛСЭН ӨМНӨГОВИЙН ЗАСАГ ДАРГА, … 2024/03/29
ШУВУУ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭД… 2024/03/29
12 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН Г.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ 2024/03/29
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА 2024/03/29
Л.ЭНХ-АМГАЛАН: УРАН ЗОХИОЛ, ДУУ ХӨГЖИМ, ТЕХНОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙГ СУРГАЛТЫ… 2024/03/28
ӨМХИЙ МАХНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХЯТАД ИРГЭНИЙГ ₮25 САЯ, "ЭМ ДИ СИ ПИ" КО… 2024/03/28
Т.САНЧИР ДАХИН ХАСЫН ХҮЛЭГҮҮДЭД НЭГДЭЖ, ИХ ГУРВАЛ ЭРГЭН НИЙЛЛЭЭ 2024/03/28
ЗАСГИЙН ГАЗРЫН ОРДНЫГ НОМТЫН АМ РУУ НҮҮЛГЭХ АЖЛЫГ Б.ДЭЛГЭРСАЙХАН СУДЛА… 2024/03/28
МАЛДАА ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 2024/03/28
ХӨШИГИЙН ХӨНДИЙН ХУРДНЫ ЗАМ ДЭЭР ГАРСАН ОСОЛД ӨРТСӨН НЭГ ИРГЭНИЙ БИЕИЙ… 2024/03/28