АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп өнгөрсөн Пүрэв гарагт Жоржиа мужийн Фултон тойргийн шоронд сэжигтнээр бүртгүүлснийхээ дараа барьцааны мөнгөөр суллагдсан юм.
Түүнийг 2020 оны сонгуулийн үр дүнд нөлөөлөхөөр Жоржиа мужийн сонгуулийн хороонд дарамт шахалт үзүүлсэн хэрэгт буруутгаж байгаа. Энэ үеэр хавтаст хэрэгт хавсаргасан гэрэл зураг нь олны анхаарлыг татаж, түүхэнд бичигдэх нь гэлцэж байгаа юм. Улмаар Трампын сонгуулийн штаб уг гэрэл зургийг нь хэвлэсэн аяга, цамц, малгай, стикер зэргийг борлуулаад хэдхэн өдрийн дотор $7 саяыг олжээ.