ОХУ-ын Твер бүсэд хувийн тийрэлтэт осолдсон онгоцны зорчигчдын жагсаалтад Вагнер группийн удирдагч Евгений Пригожины нэр байсан гэж ОХУ-ын Агаарын тээврийн агентлагийн хэвлэлийн алба мэдээлсэн байна. Одоогоор түүнийг үхсэн байж магадгүй гэж таамаглаж байгаа бөгөөд ослын улмаас 10 хүн амиа алдсан төдийгүй эдгээр нас барсан хүмүүсийн дунд Евгений Пригожины баруун гар гэгддэг Дмитрий Юткин, Сергей Пропустин, Евгений Макарян, Александр Тотмин, Валерий Чекалов, Николай Матусеев нар байсан байна. Харин Евгений Пригожины цогцос олдоогүй байгаа юм.
Орчуулагч Э.Энхчимэг
Эх сурвалж: BBC