Шадар сайд С.Амарсайхан АНУ-ын тусгаар тогтнолын 247 жилийн ойн ёслолд оролцлоо

Н.ЦАЦРАЛ
2023/08/24

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Америкийн Нэгдсэн Улсын тусгаар тогтнолын 247 жилийн ойн хүндэтгэлийн ёслолд оролцон, баяр хүргэж, үг хэллээ.

Тэрбээр “Манай хоёр улс 36 жилийн өмнө төр, засгийн түвшинд албан ёсоор харилцаж эхэлснээр Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын найрсаг харилцаа, тал бүрийн хамтын ажиллагааны хүрээ ардчилал, хүний эрх, эрх чөлөө зэрэг нийтлэг үнэт зүйл, стратегийн сонирхол, ард түмний хамтын хүсэл тэмүүлэлд тулгуурлан жилээс жилд өргөжин хөгжиж байна. Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын Худалдаа, хөрөнгө оруулалтын ерөнхий хэлэлцээрээр Худалдаа, хөрөнгө оруулалтын хамтарсан хороог 2004 онд байгуулсан.

Миний бие Монгол, Америкийн Худалдаа, хөрөнгө оруулалтын хамтарсан хорооны монголын талыг даргалдаг бөгөөд тус хорооны 7 дугаар хуралдааныг хэдхэн хоногийн дараа Улаанбаатар хотноо зохион байгуулж, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих, өргөжүүлэх талаар дэлгэрэнгүй яриа хэлэлцээ хийхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Монгол Улс ирэх он жилүүдэд хоёр улсын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн харилцааг ялангуяа худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулах эрмэлзэл дүүрэн байна” хэмээгээд манай хоёр ард түмний нөхөрлөл, хоёр улсын Стратегийн түншлэл улам батжин хөгжихийн ерөөлийг дэвшүүллээ.





0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.ГАНХУЯГ: ШИНЭЭР ЗӨВШӨӨРӨЛ БИЙ БОЛГОЖ ХУУЛИАС ГАДУУР ШААРДЛАГА ТАВЬЖ … 2024/04/16
ЦАГААТГАЛЫН ХУУЛЬ "АМЬД" БОЛЛОО 2024/04/11
С.ОДОНТУЯА: “ХӨЛДҮҮ” ТОГТОЛЦОО ТЭДЭНД АШИГТАЙ БАЙНА УУ? 2024/03/29
СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2024/03/29
ЗҮҮН ДӨРВӨН ЗАМААС НАРАНТУУЛ ЗАХ ХҮРТЭЛ ЗАМЫГ ШИНЭЧИЛНЭ 2024/03/29
Л.ЧИНБАТЫН ХЭРЭГТ НЭМЭЛТ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ, ДАХИН ПРОКУРО… 2024/03/29
ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСЭГТ ЗОГСОЖ БАЙСАН АВТОМАШИНЫ АРААС МӨРГӨСНИЙ УЛМААС ЖО… 2024/03/29
СУРАГГҮЙ АЛГА БОЛООД БАЙСАН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ГЭРТЭЭ ЭСЭН МЭНД ИРЖЭЭ 2024/03/29
ЭРТНИЙ ХЯТАДЫН НУТАГ ДЭВСГЭРИЙГ ЗАХИРЧ БАЙСАН ХААН СЯНЬБИ ГАРАЛТАЙ БАЙ… 2024/03/29
САЙД Л.ЭНХ-АМАГЛАН ЭСТОНИ УЛСЫН БОЛОВСРОЛ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ САЙДТАЙ … 2024/03/29
МОНГОЛЫН ГАЗАР НУТГИЙГ ХЯТАДУУДАД ЭЗЭМШҮҮЛСЭН ӨМНӨГОВИЙН ЗАСАГ ДАРГА, … 2024/03/29
ШУВУУ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭД… 2024/03/29
12 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН Г.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ 2024/03/29
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА 2024/03/29
Л.ЭНХ-АМГАЛАН: УРАН ЗОХИОЛ, ДУУ ХӨГЖИМ, ТЕХНОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙГ СУРГАЛТЫ… 2024/03/28
ӨМХИЙ МАХНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХЯТАД ИРГЭНИЙГ ₮25 САЯ, "ЭМ ДИ СИ ПИ" КО… 2024/03/28
Т.САНЧИР ДАХИН ХАСЫН ХҮЛЭГҮҮДЭД НЭГДЭЖ, ИХ ГУРВАЛ ЭРГЭН НИЙЛЛЭЭ 2024/03/28
ЗАСГИЙН ГАЗРЫН ОРДНЫГ НОМТЫН АМ РУУ НҮҮЛГЭХ АЖЛЫГ Б.ДЭЛГЭРСАЙХАН СУДЛА… 2024/03/28
МАЛДАА ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 2024/03/28
ХӨШИГИЙН ХӨНДИЙН ХУРДНЫ ЗАМ ДЭЭР ГАРСАН ОСОЛД ӨРТСӨН НЭГ ИРГЭНИЙ БИЕИЙ… 2024/03/28