Казахстан Улсын Астана хотноо өчигдөр эхэлсэн өсвөр үе, залуучуудын ДАШТ эхэлсэн. Дэлхийн аваргын “U16” насны ангиллын -73 кг жинд барилдсан “Их шавь дэвжээ”-ний тамирчин Батрагчаагийн Бат-Эрдэнэ ОХУ, Румын, Казахстан, БНСУ-ын тамирчдыг ялж, аваргын төлөө Канад Улсын тамирчинтай учраа таарч ялагдсанаар мөнгөн медаль хүртлээ.