СУРВАЛЖИЛГА: ХУР ТУНАДАС ИХТЭЙ ӨНӨӨ ЖИЛ НАСЖИЛТ ӨНДӨР ПАРКИЙН ТОГЛООМУУДЫН БЭХЖИЛТ ХЭР БАЙГАА ВЭ?

Н.ЦАЦРАЛ
2023/08/18

Монгол улсад хүүхэд, залууст зориулсан чөлөөт цагаа өнгөрөөх боломжтой тоотой хэдхэн л газар бий.  Үүний нэг бол Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидний хэлж заншсанаар хүүхдийн парк билээ. Энд тэндгүй инээлдэн хөөцөлдөн гүйх хүүхэд багачууд, хайранд умбан хөтлөлцөн алхах хосууд гээд энэ бол хүүхдийн паркийн дүр төрх. Аз жаргалын адерналин дээд зэргээр ялгардаг уг газарт уйтгар гуниг, харуусал ургахын аргагүй гэж үздэг. 

Гэвч нөгөө талдаа тоглож, суух дуртай тоглоомуудын насжилт хэр удаж байгааг иргэд төдийлөн мэдэхгүй нь харамсалтай.  Анх 2008 оноос хойш хүүхдийн паркийн тоглоомыг бүхэлд нь шинэчилж урд хөрш буюу Хятадаас шинэ тоглоомуудыг оруулж ирсэн. Тухайн үед  хуучин тоглоомуудыг Улаан чулуутын хогийн цэг рүү нүүлгэж арай танагтайг нь аймгуудын удирдлага булаацалдах нь холгүй авч, ачаад алга болсон гэдэг.

Мөн өнгөрсөнийг эргэн санавал, 2014 онд Хүүхдийн паркийн “агаарын хөлөг” гэдэг тоглоом эвдэрч, осол гарсан бодит түүх бий. Тухайн үед дөрвөн хүүхдийн хоёр нь хүнд гэмтсэн. Ер нь Хүүхдийн паркийн тоглоом аюулгүй байдлыг хэр зэрэг хангасан бэ гэдэг нь эргэлзээтэй. Паркад тоглох нь хүүхэд бүрийн мөрөөдөл ч энэ ослоос болж эцэг, эхчүүд парк мөрөөдсөн бяцхан үрсийнхээ хүслийг нэг хэсэгтээ л хязгаарласан.

Гэвч тус хэрэг  мартагнаж яалт ч үгүй Улаанбаатартаа ганцхан байх паркаа хүүхэд бүр зорьсоор. Хүүхэд нь хүсээд байгаа болохоор эцэг эх нь дагуулаад очих нь ойлгомжтой. Энэ мэт олон бодит эмгэнэлтэй жишээг бид дурсаж болно. Гэхдээ үүнээс илүү одоо болон ирээдүйд гарах үр нөлөө. Хүүхэд, хүний амьд  явах баталгаа хаана ч хангагдсан байх ёстой. Тэр утгаараа олон хүн цугладаг паркийн тоглоомын аюулгүй байдлыг дор бүрнээ ярих л учиртай.   

ПАРК ЭРҮҮЛ ТААТАЙ ОРЧИНЫГ ХҮҮХДҮҮДЭД БҮРДҮҮЛЖ ӨГЧ ЧАДАХ УУ?

Сүүлийн хэдэн сар Монгол улсад их хэмжээний бороо орсноор үерийн гамшиг тохиож олон иргэн гэр оронгүй болж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гараад байгаа. Мөн үер усны гамшгаас үүдэн аюул, эрсдэл үүсэх өндөр магадлалтай газраар хүүхдийн парк тодроод байна. Учир нь олон өдөр дараалан орсон борооны улмаас хөрсний сийрэгжилт үүсч төмөр тоглоомууд даацаа алдах, сууриасаа ялзрах, зэвсрэх мөн бохир уснаас үүдэн халдварт өвчин тархах аюул ойрхон байна. Энэ үүднээс бид паркийг зорилоо. 

Бидний гол тодруулах зүйл, паркийн тоглоомуудын аюулгүй байдалд бүр гүнээс нь хамгийн сүүлд ямар мэргэжлийн байгууллага, хэзээ шалгалт хийсэн бэ гэдэг л байсан. Мөн ариутгал, халдваргүйжүүлэлт хэр давтамжтай явагдаж байгааг нягтлах явдал байв. 

Биднийг очиход ажлын өдөр тэр дундаа өглөө эрт болоод ч тэр үү, хүүхдээ салхилуулж буй эцэг, эхээс өөр хүний бараа харагдсангүй. Харин хүрээлэн буй орчинд нэг ширхэг ч хог байгаагүйг онцолж хэлмээр байна.

Нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдэд ээлтэй байх энэ газар нэгдсэн цэвэрлэгээгээ өнгөрсөн удаагийн үерийн дараа буюу 7-р сарын 6-наас хэд, хэдэн удаагийн давтамжтай хийжээ. Үүнээс хойш сар гаруйн хугацаа өнгөрч байгаа ч ахин ариутгалын ажил хийгдээгүй санж.

Улс, нийслэлээс үерт автах дээрээ тулсан паркийг ариутгах ямар нэгэн арга хэмжээ аваагүй гэх. Тиймээс паркийн ажилтад, тэнд худалдаа эрхлэгчид цэвэрлэгээг хамтран хийжээ. 

Паркийн ажилтан "Үер ус парк руу орсон ч их хэмжээгээр орж ирээгүй учраас тоглоомуудын ажиллагаанд  нөлөөлөөгүй" гэв.

ПАРКИЙН ТОГЛООМУУДЫГ ӨГЛӨӨ БОЛОН ШАЛГАДАГ

Өглөө бүр ажил эхлэхээс өмнө бүх тоглоомуудын аюулгүй байдлыг хянаж, засвар үйлчилгээ явуулдаг гэж тус газар ажиллагсад онцлов.

 Гэхдээ төмөр болон өндөр насжилттай тоглоомууд хөрсний ялзралд орсон байх магадлалтай гэж үзэн бид энэ талын хяналт шалгалтыг хийсэн эсэхийг тодруулсан боловч оновчтой хариулт өгөх, бүр тодруулбал мэдэх хүн байсангүй. 

Ямартаа ч татан буугдаж, тараагдсан Мэргэжлийн хяналтыг хяналт тавьж явдаг гэдэг мэдээллийг л өгч байлаа.  


Бас нэгэн ажилтан "эвдрэл гэмтэл тоглоомд гарсан бол тэр өдөр нь лацдаж ажиллуулахыг хориглодог" талаар дурдав.  Энэ мэт бидний сурвалжилга гол асуултынхаа хариултыг үл олж,  өдөр бүр эвдрэл гэмтэлтэй байгаа эсэхийг шалгахын хувьд шалгадаг гэсэн бүрхэг хариултаас хэтэрсэнгүй.

Бидний дараагийн удаа Мэргэжлийн хяналтын шалгалт хийдэг гэх байцаагчид, төмөр болон бетон газрын хөрсөнд үер устай байхад хэр хугацаанд тэсвэрлэж чадах, бэхжилтэд өөрчлөлт ордог эсэх асуудлаар мэргэжлийнхний байр суурийг хүргэнэ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
БНСУ-Д БОЛОХ СОЛОНГОС ХЭЛНИЙ БОГИНО ХУГАЦААНЫ ХӨТӨЛБӨРТ 6-12 ДУГААР АН… 53 минутын өмнө
ӨНГӨРСӨН ШӨНӨ ХОВД АЙМГИЙН ЗАРИМ СУМАНД ОРСОН ИХ ЦАС ГАМШИГТ ҮЗЭГДЛИЙН… 57 минутын өмнө
ЖҮЖИГЧИН Б.АМАРСАЙХАН “PINNACLE CAREER ACHIEVEMENT AWARDEE” ШАГНАЛЫГ Х… 1 цагийн өмнө
М.БАДАРЧИЙН БАРИЛДАХ ЭРХИЙГ 4 ЖИЛЭЭР ХАСАХ САНАЛ ГАРГАЖЭЭ 1 цагийн өмнө
С.ЖАВХЛАНГИЙН ФЕН: ЭНЭ ЯГ ШАТНА АА! 2 цагийн өмнө
Ц.ЦОЛМОН: ОЙРЫН ӨДРҮҮДЭД УЛААНБААТАРТ ЦАС ОРОХГҮЙ, ЭНЭ САРЫН СҮҮЛЭЭР Б… 17 цагийн өмнө
БНСУ-ЫГ НЭГ ХЭСЭГ АЙДАСТ АВТУУЛЖ БАЙСАН ЦУВРАЛ АЛУУРЧИНГ СӨҮЛИЙН ХОРИХ… 20 цагийн өмнө
СИБИРЬ ХУШНЫ САМРЫГ ЗОХИХ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ТЭЭВЭРЛЭСЭН ИРГЭДЭД ЯЛ ОНООВ 20 цагийн өмнө
АРХЕОЛОГИЧ Д.ЭРДЭНЭБААТАР НАРЫН ХЭРГИЙГ ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГАД БУЦААЖ… 21 цагийн өмнө
П.САЙНЗОРИГ: ЯМАР НЭГЭН БАЙДЛААР ШЭЭС СОЛИХ АСУУДАЛ БАЙХГҮЙ 21 цагийн өмнө
МҮЭХ-ООС ИРЭХ ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС ЦАЛИН ХӨЛСИЙГ 50-ИАС ДООШГҮЙ … 22 цагийн өмнө
ЗАМЫН-ҮҮДИЙН АВТО ЗАМЫН БООМТ ДӨРӨВ ХОНОГ АЖИЛЛАХГҮЙ 23 цагийн өмнө
ҮЕ УДМААР НЬ ТЭЖЭЭХ ӨРТЭЙ ХҮМҮҮС БИЛЭЭ БИД! 23 цагийн өмнө
С.ЖАВХЛАН: УИХ НАДГҮЙГЭЭР "ЖУЛ" БАЙНА. БИ 2024 ОНД НЭР ДЭВШИНЭ Өчигдөр
Г.ХАЖИДМАА: АЭХ ХААЛТТАЙ, ӨНДӨР ДЭНЧИНГЭЭР ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭ БОЙМИЛЧИХЛОО Өчигдөр
О.ПҮРЭВ АГСНЫ ГЭР БҮЛ ШИНЭ БАЙРТАЙ БОЛЖЭЭ Өчигдөр
Д.БАЯНЖАРГАЛ: ЗҮҮНХАРААГИЙН ШОРОНГИЙН ДЭЭРЭЛХҮҮ ДАРГА А.БАТХУЯГААС АЙЖ… Өчигдөр
ШҮҮХЭЭС Г.БУЯНДОРЖИЙГ БУРУУТАЙД ТООЦОЖ, ХОХИРОЛ ТӨЛҮҮЛЭХЭЭР БОЛОВ Өчигдөр
“АРД”-ЫН ЗАХИРАЛ Ч.ГАНХУЯГИЙГ ЭМЭГТЭЙ ХҮН ЗОДСОН ХЭРГЭЭР ШАЛГАЖ БАЙНА Өчигдөр
Н.ТҮВШИНБАЯР “НАЙРАМДАЛ“ ЗУСЛАНД ХАРУУЛ ХИЙГЭЭГҮЙ Өчигдөр