Shilen.gov.mn-д өчигдрөөс хойш хэд хэдэн мэдээлэл байршсан. Үүнд барилга байгууламжийн архитектур төлөвлөлтийн даалгавар, эзэмшигч, улсын комиссын дүгнэлт зэрэг нээлттэй болоод байна.
Барилга, хот байгуулалтын яамнаас 2008-2023 оныг хамарсан улсын комиссын 8404 дүгнэлт болон 2004-2023 оны хооронд архитектур төлөвлөлтөд орсон 11668 барилга, 3941 эзэмшигчийн мэдээллийг тус сайтаас харж болно.
Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди болон түүний охин Б.Баярмаа, хүү Б.Батбаяр нарын нэр дээр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт буюу Стадион Оргил-2 байршилд үйлчилгээний зориулалттай 7 болон 3 давхар барилга барих архитектур төлөвлөлтийн даалгавар 2021 оны 6 дугээр сарын 29-нд батлагдан гарчээ.