АН-ынхан “Сахал” Д.Эрдэнэбилэгтэй шүүхдэлцэх гэж үзээд бүтэлгүйтжээ

Д.УЛСБАЯР
2023/08/14

Ардчилсан Намын байртай холбоотой асуудлаар тус намын Үндэсний бодлогын хорооны гишүүд өнөөдөр Зууны мэдээ сонины "Үндэсний мэдээллийн төв"-д мэдээлэл хийлээ. 

АН-ЫН ЯЛАГДАЛ БАЙРГҮЙГЭЭС БОЛСОН ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА

АН-ын ҮБХ-ны гишүүн А.Цэрэнбат "Манай намын хувьд дөрвөн байрны асуудал яригддаг. АН 2012 онд хамтарсан Засгийн газар байгуулсан. 2013 онд намынхаа байрыг шинэчилнэ гэж Худалдаа Хөгжлийн банктай гэрээ хийж, байраа тус банканд өгч буулгуулж байсан. Түүнээс хойш 10 жил боллоо. 

Намын өмч хөрөнгө байрны тухайд ямар ч эзэн алга. Дандаа маргаантай явж ирсэн асуудал. Сүүлийн гурван жилийн турш бид Худалдаа Хөгжлийн Банктай шүүхийн маргаан үүсгэх гэж оролдсон. Тэр болгонд шүүхээс АН-ыг төлөөлөх хүн алга, маргаантай байна гэдэг хариуг өгдөг. Гэрээний дагуу бол 25 давхар, хурлын заалтай, залуучууд нь цугладаг, үзэсгэлэн гаргадаг, мэтгэлцээн явуулдаг, бодлогын судалгааны байруудтай АН-ын байр баригдах хугацаа өнгөрөөд таван жил болж байна. 

Намын ялагдалд энэ бүхэн нөлөөлсөн гэж бид харж байгаа. Яагаад гэвэл нэгдсэн байргүй, гишүүд нь цуглах газаргүй. Нам гэдэг чинь үнэт зүйл, оюун санаа, бодлогын мэтгэлцээний төв байдаг. Гэтэл намын байргүйгээс болоод нэг нь нэг байр түрээслээд л түүнийгээ АН-ын байр болгочихдог”  гэв.

Үргэлжлэлүүлэн “2020 оны сонгуулийн дараа намын эд хөрөнгийг хүлээж авсан хүмүүс одоо болтол намын даргад хүлээлгэж өгөөгүй. Шонхор тауэрээс 40 компьютер, 30 автомашин, намын архив, дуу бичлэгүүд гээд биет болон биет бус өмчийг авч явсан. Гурван жилийн турш намын энэхүү эд хөрөнгийг Лу.Гантөмөр даргад хүлээлгэж өгөөгүй байна” хэмээлээ. 

1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.ГАНХУЯГ: ШИНЭЭР ЗӨВШӨӨРӨЛ БИЙ БОЛГОЖ ХУУЛИАС ГАДУУР ШААРДЛАГА ТАВЬЖ … Өчигдөр
ЦАГААТГАЛЫН ХУУЛЬ "АМЬД" БОЛЛОО 2024/04/11
С.ОДОНТУЯА: “ХӨЛДҮҮ” ТОГТОЛЦОО ТЭДЭНД АШИГТАЙ БАЙНА УУ? 2024/03/29
СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2024/03/29
ЗҮҮН ДӨРВӨН ЗАМААС НАРАНТУУЛ ЗАХ ХҮРТЭЛ ЗАМЫГ ШИНЭЧИЛНЭ 2024/03/29
Л.ЧИНБАТЫН ХЭРЭГТ НЭМЭЛТ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ, ДАХИН ПРОКУРО… 2024/03/29
ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСЭГТ ЗОГСОЖ БАЙСАН АВТОМАШИНЫ АРААС МӨРГӨСНИЙ УЛМААС ЖО… 2024/03/29
СУРАГГҮЙ АЛГА БОЛООД БАЙСАН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ГЭРТЭЭ ЭСЭН МЭНД ИРЖЭЭ 2024/03/29
ЭРТНИЙ ХЯТАДЫН НУТАГ ДЭВСГЭРИЙГ ЗАХИРЧ БАЙСАН ХААН СЯНЬБИ ГАРАЛТАЙ БАЙ… 2024/03/29
САЙД Л.ЭНХ-АМАГЛАН ЭСТОНИ УЛСЫН БОЛОВСРОЛ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ САЙДТАЙ … 2024/03/29
МОНГОЛЫН ГАЗАР НУТГИЙГ ХЯТАДУУДАД ЭЗЭМШҮҮЛСЭН ӨМНӨГОВИЙН ЗАСАГ ДАРГА, … 2024/03/29
ШУВУУ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭД… 2024/03/29
12 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН Г.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ 2024/03/29
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА 2024/03/29
Л.ЭНХ-АМГАЛАН: УРАН ЗОХИОЛ, ДУУ ХӨГЖИМ, ТЕХНОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙГ СУРГАЛТЫ… 2024/03/28
ӨМХИЙ МАХНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХЯТАД ИРГЭНИЙГ ₮25 САЯ, "ЭМ ДИ СИ ПИ" КО… 2024/03/28
Т.САНЧИР ДАХИН ХАСЫН ХҮЛЭГҮҮДЭД НЭГДЭЖ, ИХ ГУРВАЛ ЭРГЭН НИЙЛЛЭЭ 2024/03/28
ЗАСГИЙН ГАЗРЫН ОРДНЫГ НОМТЫН АМ РУУ НҮҮЛГЭХ АЖЛЫГ Б.ДЭЛГЭРСАЙХАН СУДЛА… 2024/03/28
МАЛДАА ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 2024/03/28
ХӨШИГИЙН ХӨНДИЙН ХУРДНЫ ЗАМ ДЭЭР ГАРСАН ОСОЛД ӨРТСӨН НЭГ ИРГЭНИЙ БИЕИЙ… 2024/03/28