Сайн дурынхны идэвхтэй оролцоонд түшиглэсэн, хүмүүнлэгийн төлөө хамгийн өргөн сүлжээтэй, хүчирхэг үндэсний нийгэмлэг болох Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн “Үндэсний чуулган” дөрвөн жилд нэг удаа болдог бөгөөд энэ удаагийн ээлжит чуулган 8 дугаар сарын 10-11-ны өдрүүдэд боллоо.
Чуулганаар МУЗН-ийн ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Н.Энхболд ажлаа хүлээлгэн өгсөн бөгөөд төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг МУЗН-ийн Ерөнхийлөгчөөр сонгов.