Филиппиний нийслэлд зургаан цагдаа өсвөр насны хүүхдийг хөнөөсөн хэрэг гараад байна. Цагдаагийн албан хаагчид амиа алдсан хүүхдийг хүн амины хэрэгт сэжиглэгдэж байсан этгээдтэй андуурсан гэж мэдүүлжээ.
Амь эрсэдсэн Жерход Балтазар хүү 17 настай байсан бөгөөд тэрээр зэвсэггүй байсан тул цагдаа нар түүнийг буудах нь "шүүлтийн алдаа" байсан гэдгийг эрх баригчид хүлээн зөвшөөрөөд байгаа юм. Цагдаа нар өсвөр насны хүүхдийг чухам яагаад сэжигтэнтэй андуурсан гэдэг нь одоог хүртэл тодорхой болоогүй байна. Өнөөдрийн байдлаар уг хэрэг мөрдөн байцаах шатанд явж байна.
Орчуулсан Э.Энхчимэг