ТӨЛӨӨЛӨГЧИД VS Б.ЧОЙЖИЛСҮРЭН

Н.ЦАЦРАЛ
2023/08/10

Нийслэл нийт 500 тэрбум хүртэлх төгрөгийн үнэт цаас гаргаж, үүний 177.5 тэрбум төгрөгөөр нь БНХАУ-аас хагас коксжсон нүүрс асаагуурын хамт худалдаж авах талаар Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар НИТХ-д танилцуулсан.

Уг асуудлаар НИТХ-ын зарим гишүүд  өр тавьж босгож байгаа бондын үйлдвэрийг туршилтын үйлдвэрт зарцуулах нь буруу гэж үзэн Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс асуулт асуув.

НИЙСЛЭЛ ХОТЫН ИРГЭДИЙГ ТУРШИЛТАНД ОРУУЛДАГ МАЛ ШИГ ҮЗЭЖ БАЙНА

НИХТ, Ардчилсан намын бүлгийн дарга Б.Эрдэнэсүх: Эрх барьж байгаа МАН-ынхан нийслэл хотын иргэдийг туршилтад оруулдаг мал шиг үзэж байна. сайжруулсан шахмал түлшнээс болж маш олон иргэд 2019 оноос хойш эрүүл мэнд болон амь насаараа хохирч байна. Зөвхөн 2022 оны тоо баримтаар 56 хүн угаартаж нас барьсан байна. Гэтэл дахиад өөр хэлбэрийн шахмал түлшийг туршилт үзүүлнэ гэнэ. Энэ туршилт хийх гэж байгаа түлшийг бонд хэлбэрээр зээлж авчаад иргэдийг туршилтад оруулах гэж байгаад харамсалтай.

Мөн шахмал түлшийг туршиж үзэхэд иргэд угаартах амь насанд нь аюулгүй гэх баталгаа байгаа юу? Ер нь төр засаг маш буруу бодлогоор явж байна. Энэ шахмал түлш хэзээ ч сайжрахгүй гэр хорооллын дахин төлөвлөлт, дэд бүтэц, халуун хүйтэн ус татах мөн яндангүй болгож байж агаар цэвэршиж, нийслэл хотын иргэд эрүүл аюулгүй болохоос биш хортой шахмал түлшийг янз янзаар турших нь дэвшил гэж ойлгож болохгүй. Тэгээд нүүрсээ гадагшаа гаргачхаад буцаагаад коксжуулж оруулж ирэх нь бодлого шийдвэргүй ажиллаж байгаа харагдаж байна. Танд боломжийн гэж хэлэх баталгаа байна уу?

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: Сайжруулсан түлшинд хэрэглэж байгаа мидлингийг хагас коксоор сольж үйлдвэрлэнэ. Харин БНХАУ-аас хагас коксоо импортоор авчирч үйлдвэрлэнэ.

Харамсалтай нь бидний бодит байдал ийм болжээ. Өнөөдөр бид нар 1 тонн шахмал түлшийг Улаанбаатар хотод тээвэрлэж ирээд боловсруулан түгээхэд зардал дүн нь 450 мянган төгрөг болдог. Энэ дүн 2022 оны мөнгөн зардлын дүн. Борлуулахдаа 150 мянган төгрөгөөр борлуулж байгаа. 1 тонн түлшнээс бид 300 мянган төгрөгийн алдагдал хүлээж байна. Энэ алдагдлыг “Эрдэнэс таван толгой” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 2019 оноос хойш хүлээгээд явж байна. 

177 тэрбум төгрөгийн 30 орчим тэрбум төгрөг нь асаагч байна. Үлдсэн нь хагас коксжсон нүүрс худалдан авахад зарцуулна. Улаанбаатар хот 1.6 сая хүнтэй болсон. Олон хүндрэл, сорилтууд тулгарч байна. Хамгийн төгс төгөлдөр шийдэл гэж хэлэхгүй. Гэхдээ зүгээр байснаас оролдоод үзье гэсэн шийдвэр гарсан. Энэ өвөл Улаанбаатар хотод үүнийг туршина. Туршилт гэдэг үгнээс айхгүй байна.

Мидлингийн чанарыг сайжруулах дорвитой үр дүнтэй шийдэл байхгүй. Мэдээж 177 тэрбум төгрөгийн өр тавиад туршилт хийж байгаа нь харамсалтай нь үнэн. Гэхдээ үүнээс илүү шийдэл байна уу гэдэг асуулт гарна.

Та бүхэнд шийдэл байвал Орчны бохирдлыг буруулах үндэсний хороо, Эрчим хүчний яам, Таван толгой түлш компаниуд хамтарч ажиллахад бэлэн байна. Ирэх жилээс 600 мянган тонны хүчин чадалтай хагас коксжих нүүрсний үйлдвэрийг Багануурын нүүрсний уурхайг түшиглэн барих боломжтой гэж харж байгаа. Төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх боломжтой. Төрөөс газрыг шийдээд явах боломжтой юм.

4000 АЙЛЫГ ОРОН СУУЦТАЙ БОЛГОХ МӨНГӨӨР ХЯТАДААС НҮҮРС АВАХ САНАЛЫГ ГАРГАЖ БУЙ НЬ ГУТАМШИГ

НИХ-ын төлөөлөгч, ХҮН намын бүлгийн дарга Д.Гантулга:

Сайд та намын даргад биш нийслэлийн иргэдэд хариулт өгч байна гэж бодоод миний асуултад хариулаарай. Би тодорхой таван асуулт асууя.

Нэгдүгээрт, ЗГ-аас оруулж ирсэн 177.5 тэрбум төгрөгийн зарцуулах шийдэл бол агаарын бохирдлыг буруулна гэж байна. Агаарын бохирдлыг буруулах шийдэл бол энэ биш. Зөвхөн 2023 оны өвөл л энэ агаарын бохирдлын нүдэнд харагдах байдлыг нь багасгах арга гэж үзэж байна. Агаарын бохирдлыг арилгахын тулд  түлш сайжруулах биш хот тохижилтоо сайжруулах хэрэгтэй. Шинэ орон сууцууд барьж бүтээн байгуулалт хийх нь чухал.

Хоёрдугаарт, Улс төр талаасаа Засгийн газар 2024 оны сонгуулийг угтаж утааны харагдах байдлыг өр тавин байж бууруулах гэж байна гэж хардаж байна. 177.5 тэрбум төгрөгөөр ганц тендер зарлагдана. Туршилт хийсэн гэж ярьж байна. Туршилтыг лабораторийн хэмжээнд хийнэ гээд танай хүмүүс тайлбар тавьсан. Хагас кокжсон нүүрс шатах юм бол маш их хэмжээний хүчилтөрөгч өөрөөсөө ялгаруулж байдаг. Тэгвэл яг бодит туршилт буюу айлын зууханд тус нүүрсийг шатааж үзсэн хэдэн төрлийн туршилт байгаа юм. Утааны бохирдол яаж буураад байгаа юм. Одоо шатааж байгаа шахмал түлшнээс болж олон хүний амь эрдсэн байгаа. Энэ эрсдэлийг Засгийн газар, яам дааж байгаа юм уу?

Гуравдугаарт, төсвийн хөрөнгийн үр ашигтай зарцуулалт гэж байна. Энэ мөнгөөр шингэн түлш худалдаад авчих юм бол 100 мянган тонн авах мөнгө явж байна. Эсвэл зүгээр газ аваад тараагаад өгчхөж болдоггүй юм уу? Зүгээр энгийн тооцоо бодоод үзэхэд л төсвийн мөнгийг үр ашиггүй ингэж үрж болохгүй.

Дөрөвдүгээрт, Төсвийн тухай хуулийг та маш сайн мэдэж байгаа. Хоёрхон сарын дотор 177.5 тэрбум төгрөгийг зүгээр шатаах гэж байна. Төсвийн хөрөнгийг эрэмбэлдэг хуулийн зохицуулалтыг хэрхэн хангаж байгаа юм.

Тавдугаарт, ХҮН намын бүлгээс 177.5 тэрбум төгрөгийг шатаах биш үндсэн асуудал даа зарцуулах саналыг оруулж ирж байна. Дүгнэлтийг гаргачихсан байгаа. Тэгэхээр үндсэн асуудал гэдэг нь гэр хорооллын хөгжилд мөнгө нь байгаа юм бол тавих хэрэгтэй. Иргэдийг орон байраар хангаж, нийлүүлэлт хийдэг асуудлыг шийдэж өгөх хэрэгтэй байна. Түр зуурын арга хэмжээ гэж сая хэллээ. Түлшийг нь сайжруулаад байвал бидний амьдрал бах байдгаараа байж л байна. Харин орон байраар хангаж өгвөл насан туршийн баталгааг хангаж өгнө. Таны хувьд энэ санал дээр ямар байр суурьтай байна.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: Хагас коксжсон нүүрс хэрэглэснээр нийслэлийн хорт бодис болсон утааг бүрэн бууруулна гэж хэлэхгүй. Гэхдээ одоо байгаа бохирдлыг хоёр дахин бууруулна. Ямар нэгэн шахалт байхгүй. Тендер нээлттэй нийслэл дээр зарлагдана.

Мөн газын асуудлыг ярьж байна. Бид өмнө нь судалсан газ импортолж байгаа. Үүний зардал мөнгийг нүүрстэй харьцуулахад 2,5 дахин өндөр үнэтэй байна. Мөн газ импортолж авч байгаа болохоор нийлүүлж буй компанитай ямар нэгэн асуудал үүсвэл айл өрхийг хөлдөөх асуудал үүснэ.

Оросын холбооны улсаас Хятад руу нэвт дамжуулах хоолойн төсөл явагдаж байгаа. Би Монгол улсын талаас хариуцаж байгаа ажлын төлөөлөгчөөр ажиллаж байгаа. Ямаалын ордоос Бээжин хот хүртэл явна. Жилдээ 50 тэрбум төгрөг газ  нийлүүлэх том төсөл. Хэрвээ хамгийн өөдрөгөөр бодвол энэ ондоо багтааж 2 хөрш орондоо худалдааны нөхцөлийг сайжруулах төлөвт шилжих боломжтой. Мөн 2030 он гэхэд манай оронд хий газыг дамжуулан хүргэнэ. 2030 оныг хүлээгээд юу ч хийхгүй суухаас оролдоод үзье гэсэн хувилбаруудын нэг. 

Туршилтыг хийсэн 8 төрлийн зууханд түлшийг шатааж үзсэн байгаа. Мөн лабораторийн туршилт, бодит байдлын туршилтыг энэ өвөл хийнэ. Иргэдийг шууд резин шиг өртгөөр нь ав гэж шахаж болохгүй байна. Шаардлагатай бол Таван толгой компани дээр очоод шахмал түлшний үндсэн үнийг харуулж болно.

Мэдээж яндан буурч байж утаа буурна. Сүүлийн 2010 оноос хойш ашиглалтад орж байгаа орон сууцнуудын тоог гаргаж үзсэн. Улаанбаатар хот механик өсөлтөд дөнгөж шилжиж байгаа. Хотын ихэнх орон сууцын чанар алдагдсан. Тэгэхээр орон сууцжуулах гэхээр хойноос нь яваад дийлэхгүй байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.ГАНХУЯГ: ШИНЭЭР ЗӨВШӨӨРӨЛ БИЙ БОЛГОЖ ХУУЛИАС ГАДУУР ШААРДЛАГА ТАВЬЖ … Өчигдөр
ЦАГААТГАЛЫН ХУУЛЬ "АМЬД" БОЛЛОО 2024/04/11
С.ОДОНТУЯА: “ХӨЛДҮҮ” ТОГТОЛЦОО ТЭДЭНД АШИГТАЙ БАЙНА УУ? 2024/03/29
СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2024/03/29
ЗҮҮН ДӨРВӨН ЗАМААС НАРАНТУУЛ ЗАХ ХҮРТЭЛ ЗАМЫГ ШИНЭЧИЛНЭ 2024/03/29
Л.ЧИНБАТЫН ХЭРЭГТ НЭМЭЛТ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ, ДАХИН ПРОКУРО… 2024/03/29
ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСЭГТ ЗОГСОЖ БАЙСАН АВТОМАШИНЫ АРААС МӨРГӨСНИЙ УЛМААС ЖО… 2024/03/29
СУРАГГҮЙ АЛГА БОЛООД БАЙСАН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ГЭРТЭЭ ЭСЭН МЭНД ИРЖЭЭ 2024/03/29
ЭРТНИЙ ХЯТАДЫН НУТАГ ДЭВСГЭРИЙГ ЗАХИРЧ БАЙСАН ХААН СЯНЬБИ ГАРАЛТАЙ БАЙ… 2024/03/29
САЙД Л.ЭНХ-АМАГЛАН ЭСТОНИ УЛСЫН БОЛОВСРОЛ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ САЙДТАЙ … 2024/03/29
МОНГОЛЫН ГАЗАР НУТГИЙГ ХЯТАДУУДАД ЭЗЭМШҮҮЛСЭН ӨМНӨГОВИЙН ЗАСАГ ДАРГА, … 2024/03/29
ШУВУУ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭД… 2024/03/29
12 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН Г.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ 2024/03/29
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА 2024/03/29
Л.ЭНХ-АМГАЛАН: УРАН ЗОХИОЛ, ДУУ ХӨГЖИМ, ТЕХНОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙГ СУРГАЛТЫ… 2024/03/28
ӨМХИЙ МАХНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХЯТАД ИРГЭНИЙГ ₮25 САЯ, "ЭМ ДИ СИ ПИ" КО… 2024/03/28
Т.САНЧИР ДАХИН ХАСЫН ХҮЛЭГҮҮДЭД НЭГДЭЖ, ИХ ГУРВАЛ ЭРГЭН НИЙЛЛЭЭ 2024/03/28
ЗАСГИЙН ГАЗРЫН ОРДНЫГ НОМТЫН АМ РУУ НҮҮЛГЭХ АЖЛЫГ Б.ДЭЛГЭРСАЙХАН СУДЛА… 2024/03/28
МАЛДАА ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 2024/03/28
ХӨШИГИЙН ХӨНДИЙН ХУРДНЫ ЗАМ ДЭЭР ГАРСАН ОСОЛД ӨРТСӨН НЭГ ИРГЭНИЙ БИЕИЙ… 2024/03/28