Украины Покровск хотод болсон пуужингийн дайралтын үеэр 7 хүн амь насаа алдаж 30 гаруй иргэн хүнд гэмтэл аваад байна. Гэмтсэн иргэдийн дунд 2 хүүхэд хүнд бэртэл авсан гэж албаныхан мэдээлжээ.
Покровск хот нь ОХУ-д эзлэгдээд байгаа Донецк хотоос баруун хойд зүгт 70км зайд оршдог бөгөөд тус бүс нутгийн тэргүүн Павло Криленко эхний халдлагад таван иргэн амь үрэгдэж, хоёр дахь халдлагад онцгой байдлын албаны нэг албан хаагч амь үрэгдсэн гэжээ.
ОХУ-ын хувьд Украины үр тариа экспортлох хэлэлцээрээс татгалзаж, Хар тэнгис дэх хөлөг онгоцнуудад цэргийн ажиллагаа явуулахаа анхааруулсан. Мөн Азовын Хар тэнгисийг бүрэн хянаж байгаа төдийгүй дахин дайралт хийхээ онцлоод байна. Одоогоор пуужингийн цохилтод өртсөн газруудад аврах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм.
Эх сурвалж: BBC
Орчуулсан Э.Энхчимэг