Тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахимжуулах RIFD tag хийх ажлыг эхлүүллээ. Уг ажлын хүрээнд эхний ээлжид нийслэлийн авто баазын машинуудад цахим гэрчилгээг нааж байгаа бол ирэх хоёр сарын хугацаанд нийслэлийн хэмжээнд 447.442 машиныг цахим гэрчилгээтэй болгоно.
Цахим гэрчилгээг нааснаар тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд машины дугаарын хязгаарлалт, оношилгоонд орох хугацаа, хөдөлгөөнд оролцох автозамын мэдээлэл тус тус хүрэх юм байна.