ЦЕГ: Бусдыг хутгалсан этгээдийг саатуулахаар резинэн сумтай буугаар буудсан

Н.ЦАЦРАЛ
2023/08/08

Наймдугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13-р хорооллын нутаг дэвсгэр Натурт буун дуу гарсан гэх хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл хийж байна.  

"13-р хорооллын нутаг дэвсгэрт зэвсэгтэй этгээд иргэн У-гийн биед мэсээр халдаж, гэмтээсэн гэх дуудлагын дагуу Цагдаагийн алба хаагчид очиж ажилласан. Очиход тавьсан шаардлагийг биелүүлэхгүй "Хүүхэдтэйгээ уулзана" гэсэн бөгөөд зэвсгээ хаявал хүүхэдтэйгээ уулзах саналыг тавьсан. Гэвч гартаа гурван төрлийн хутга барьж скоцоор ороосон байсан. 

 Улмаар өөрийгөө болон бусдын амь насанд дахин аюул учруулах үйлдэл гаргах эрсдэлтэй гэж үзсэн. Үүний дүнд Цагдаагийн албаны тухай хуульд заасны дагуу цагдаагийн албан хаагч албадлага хэрэглэх хангалттай үндэслэл болсон. 

Албан хаагч резин сумтай буу хэрэглэсэн.  Иргэд 3-4 удаа буун дуу гарлаа гэж бичсэн нь цагдаагийн албан хаагч албадлага хэрэглэсэнтэй холбоотой юм.  Гэмт этгээд 2002-2021 онд таван удаа ял шийтгүүлж байсан. Хар тамхи, мансууруулах төрлийн бодис хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн гэх хэргээр шалгагдаж байсан. Цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.  Хохирогч У-гийн биеийн байдал сайн байгаа, эмнэлгийн тусламж үзүүлсэн гэв.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.ГАНХУЯГ: ШИНЭЭР ЗӨВШӨӨРӨЛ БИЙ БОЛГОЖ ХУУЛИАС ГАДУУР ШААРДЛАГА ТАВЬЖ … 2024/04/16
ЦАГААТГАЛЫН ХУУЛЬ "АМЬД" БОЛЛОО 2024/04/11
С.ОДОНТУЯА: “ХӨЛДҮҮ” ТОГТОЛЦОО ТЭДЭНД АШИГТАЙ БАЙНА УУ? 2024/03/29
СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2024/03/29
ЗҮҮН ДӨРВӨН ЗАМААС НАРАНТУУЛ ЗАХ ХҮРТЭЛ ЗАМЫГ ШИНЭЧИЛНЭ 2024/03/29
Л.ЧИНБАТЫН ХЭРЭГТ НЭМЭЛТ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ, ДАХИН ПРОКУРО… 2024/03/29
ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСЭГТ ЗОГСОЖ БАЙСАН АВТОМАШИНЫ АРААС МӨРГӨСНИЙ УЛМААС ЖО… 2024/03/29
СУРАГГҮЙ АЛГА БОЛООД БАЙСАН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ГЭРТЭЭ ЭСЭН МЭНД ИРЖЭЭ 2024/03/29
ЭРТНИЙ ХЯТАДЫН НУТАГ ДЭВСГЭРИЙГ ЗАХИРЧ БАЙСАН ХААН СЯНЬБИ ГАРАЛТАЙ БАЙ… 2024/03/29
САЙД Л.ЭНХ-АМАГЛАН ЭСТОНИ УЛСЫН БОЛОВСРОЛ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ САЙДТАЙ … 2024/03/29
МОНГОЛЫН ГАЗАР НУТГИЙГ ХЯТАДУУДАД ЭЗЭМШҮҮЛСЭН ӨМНӨГОВИЙН ЗАСАГ ДАРГА, … 2024/03/29
ШУВУУ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭД… 2024/03/29
12 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН Г.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ 2024/03/29
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА 2024/03/29
Л.ЭНХ-АМГАЛАН: УРАН ЗОХИОЛ, ДУУ ХӨГЖИМ, ТЕХНОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙГ СУРГАЛТЫ… 2024/03/28
ӨМХИЙ МАХНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХЯТАД ИРГЭНИЙГ ₮25 САЯ, "ЭМ ДИ СИ ПИ" КО… 2024/03/28
Т.САНЧИР ДАХИН ХАСЫН ХҮЛЭГҮҮДЭД НЭГДЭЖ, ИХ ГУРВАЛ ЭРГЭН НИЙЛЛЭЭ 2024/03/28
ЗАСГИЙН ГАЗРЫН ОРДНЫГ НОМТЫН АМ РУУ НҮҮЛГЭХ АЖЛЫГ Б.ДЭЛГЭРСАЙХАН СУДЛА… 2024/03/28
МАЛДАА ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 2024/03/28
ХӨШИГИЙН ХӨНДИЙН ХУРДНЫ ЗАМ ДЭЭР ГАРСАН ОСОЛД ӨРТСӨН НЭГ ИРГЭНИЙ БИЕИЙ… 2024/03/28