Үнэтэй машин унасан, баян айлын эрх ХҮҮ хүн дайрчихаад юуч болоогүй юм шиг инээж байжээ!!!

Д.УЛСБАЯР
2023/08/07

БНСУ-д энэ сарын 4-ний өдөр оройн 20.00 цагийн орчимд Сөүл хотын Апгужон метроны буудлын ойролцоо 600 сая воны үнэ бүхий Rolls Royos маркийн машиныг маш хурдтай жолоодож явсан нэгэн залуу явган хүний замруу орж, 20 настай эмэгтэйг дайрч гэмтээсэн хэрэг гарчээ.

Хэрэг гарсны дараа тухайн жолооч "Юу ч болоогүй юм шиг инээмсэглэж, хөдөлгөөнөө цааш үргэлжлүүлж, хүн дайрч гэмтээлээ гэж орилох хүмүүсийг үл тоож, цагдаа, эмнэлгийнхнийг иртэл утсаар ярьж, хохирогчруу анзаарч харахч үгүй байсан" гэж ослын гэрчүүд мэдүүлжээ.

Цагдаа нар тухайн иргэнийг баривчлан шалгахад, хар тамхины төрөл болох кетамин төрлийн бодис илэрсэн байна. Тус хэргийг Ганнам дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа бөгөөд хэрэгтэн томоохон хуулийн фирмээс өмгөөлөгч хөлсөлсөн байгаа аж.

Осолд өртсөн бүсгүй нүүр, хэвлийн хэсгээрээ хүнд гэмтэлтэй, хоёр хөл нь хугарч, суунга болсон байна. Ослын дараа хохирогч 7 цагийн турш мэс засалд орж, одоогоор биеийн байдал маш хүнд байгаа талаар гэр бүлийнхэн нь болоод эмнэлгийн зүгээс онцолж байна.

Мөн хохирогч бүсгүйн тухайд Сөүлд сурахаар ирээд, цагийн ажлаа тараад метронд суухаар явж байснаа мэдүүлжээ.

Орчуулагч Э.Тунгалаг


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.ГАНХУЯГ: ШИНЭЭР ЗӨВШӨӨРӨЛ БИЙ БОЛГОЖ ХУУЛИАС ГАДУУР ШААРДЛАГА ТАВЬЖ … Өчигдөр
ЦАГААТГАЛЫН ХУУЛЬ "АМЬД" БОЛЛОО 2024/04/11
С.ОДОНТУЯА: “ХӨЛДҮҮ” ТОГТОЛЦОО ТЭДЭНД АШИГТАЙ БАЙНА УУ? 2024/03/29
СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2024/03/29
ЗҮҮН ДӨРВӨН ЗАМААС НАРАНТУУЛ ЗАХ ХҮРТЭЛ ЗАМЫГ ШИНЭЧИЛНЭ 2024/03/29
Л.ЧИНБАТЫН ХЭРЭГТ НЭМЭЛТ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ, ДАХИН ПРОКУРО… 2024/03/29
ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСЭГТ ЗОГСОЖ БАЙСАН АВТОМАШИНЫ АРААС МӨРГӨСНИЙ УЛМААС ЖО… 2024/03/29
СУРАГГҮЙ АЛГА БОЛООД БАЙСАН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ГЭРТЭЭ ЭСЭН МЭНД ИРЖЭЭ 2024/03/29
ЭРТНИЙ ХЯТАДЫН НУТАГ ДЭВСГЭРИЙГ ЗАХИРЧ БАЙСАН ХААН СЯНЬБИ ГАРАЛТАЙ БАЙ… 2024/03/29
САЙД Л.ЭНХ-АМАГЛАН ЭСТОНИ УЛСЫН БОЛОВСРОЛ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ САЙДТАЙ … 2024/03/29
МОНГОЛЫН ГАЗАР НУТГИЙГ ХЯТАДУУДАД ЭЗЭМШҮҮЛСЭН ӨМНӨГОВИЙН ЗАСАГ ДАРГА, … 2024/03/29
ШУВУУ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭД… 2024/03/29
12 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН Г.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ 2024/03/29
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА 2024/03/29
Л.ЭНХ-АМГАЛАН: УРАН ЗОХИОЛ, ДУУ ХӨГЖИМ, ТЕХНОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙГ СУРГАЛТЫ… 2024/03/28
ӨМХИЙ МАХНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХЯТАД ИРГЭНИЙГ ₮25 САЯ, "ЭМ ДИ СИ ПИ" КО… 2024/03/28
Т.САНЧИР ДАХИН ХАСЫН ХҮЛЭГҮҮДЭД НЭГДЭЖ, ИХ ГУРВАЛ ЭРГЭН НИЙЛЛЭЭ 2024/03/28
ЗАСГИЙН ГАЗРЫН ОРДНЫГ НОМТЫН АМ РУУ НҮҮЛГЭХ АЖЛЫГ Б.ДЭЛГЭРСАЙХАН СУДЛА… 2024/03/28
МАЛДАА ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 2024/03/28
ХӨШИГИЙН ХӨНДИЙН ХУРДНЫ ЗАМ ДЭЭР ГАРСАН ОСОЛД ӨРТСӨН НЭГ ИРГЭНИЙ БИЕИЙ… 2024/03/28