БНСУ-Д АЛЛАГАТАЙ ЦУВРАЛ КИНО ШИГ ҮЙЛДЛҮҮД ГАЗАР АВЧ БАЙНА

Э.ТУНГАЛАГ
2023/08/04

Өчигдөр таван хүн дайрч, ойролцоох Их дэлгүүр доторх есөн хүнийг хутгалж гэмтээсэн хэргийн видео цацагджээ.

Одоогоор хоёр хүний биеийн байдал хүнд байна. Гэмт этгээд хүргэлт хийдэг ажилтан байжээ. Цагдаагийн байгууллагаас шалгахад, архи согтууруулах ундаа болон мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглээгүй нь тогтоогджээ.

Сүүлийн өдрүүдэд БНСУ-д гэмгүй иргэдрүү халдах, түүнийгээ олон нийтийн цахим сүлжээнд зарлах сэтгэцийн эмгэгтэй хүмүүс олширч байгааг Солонгосын хэвлэлүүд сэрэмжлүүлж байна.

Өнгөрсөн сард “Шиллим” мётроны буудал дээр гэмгүй хүмүүсийг хутгалж гэмтээсэн хэрэг гарснаас хойш эл хэргийг дуурайсан хэд, хэдэн гэмт хэрэг гарчээ.

Тодруулбал, өнгөрсөн сарын 24-ны өдөр “Шиллим” ёг дээр 20 орчим эмэгтэйг хутгалж алах болно хэмээн худалдаж авсан хутганыхаа зургийг цахим хуудаснаа оруулсан этгээдийг баривчилсан байна.

Тэгвэл маргааш нь буюу 25-ны өдөр мөн Шиллим ёг дээр нэг эмэгтэйг хүчирхийлж, хөнөөх болно хэмээн заналхийлсэн 30 орчим насны залууд хэрэг үүсгэсэн юм.

 Мөн энэ сарын 3-ны өдөр Сохён ёгийн гадаа машинаараа таван хүнийг дайрч гэмтээн, улмаар ойролцоох Их дэргүүрт хутгаар есөн хүний биед халдаж гэмтээсэн ноцтой хэрэг гарсан.


Түүнчлэн өнөөдөр буюу наймдугаар сарын 4-ны өдөр оройн 18.00-22:00 цаг хүртэл Үри мётроны зогсоолын ойролцоо хутгаар хүний амьд хүрнэ хэмээх айлган сүрдүүлсэн мэдээлэл теллеграмм хуудаснаа тархжээ.


Энэхүү сүрдүүлгийн шинжтэй мэдээллийг цахим хуудаснаа байршуулсан этгээдийн  салсан найз охин нь дээрх мётроны зогсоолын ойролцоо амьдардаг аж.

 Тэрбээр "түүний таньдаг хүмүүс миний гарт үхээсээ гэж хүсч байна. Амьд явахыг хүсэхгүй байна. Өөрөө үхэхээс өмнө өшөө олон хүн, цагдаагийн аминд хүрэх болно" гэж бичжээ. Түүнийг болон энэ төрлийн айлган сүрдүүлэх, олон нийтийг айдаст автуулж буй этгээдүүдийг хуулийн тусгай баг эрэн хайж, таслан сэргийлэх ажиллагааг эхлүүлээд байна.

Орчуулсан Э.Тунгалаг


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
2
wow

Шинэ мэдээ
Х.ГАНХУЯГ: ШИНЭЭР ЗӨВШӨӨРӨЛ БИЙ БОЛГОЖ ХУУЛИАС ГАДУУР ШААРДЛАГА ТАВЬЖ … Өчигдөр
ЦАГААТГАЛЫН ХУУЛЬ "АМЬД" БОЛЛОО 2024/04/11
С.ОДОНТУЯА: “ХӨЛДҮҮ” ТОГТОЛЦОО ТЭДЭНД АШИГТАЙ БАЙНА УУ? 2024/03/29
СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2024/03/29
ЗҮҮН ДӨРВӨН ЗАМААС НАРАНТУУЛ ЗАХ ХҮРТЭЛ ЗАМЫГ ШИНЭЧИЛНЭ 2024/03/29
Л.ЧИНБАТЫН ХЭРЭГТ НЭМЭЛТ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ, ДАХИН ПРОКУРО… 2024/03/29
ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСЭГТ ЗОГСОЖ БАЙСАН АВТОМАШИНЫ АРААС МӨРГӨСНИЙ УЛМААС ЖО… 2024/03/29
СУРАГГҮЙ АЛГА БОЛООД БАЙСАН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ГЭРТЭЭ ЭСЭН МЭНД ИРЖЭЭ 2024/03/29
ЭРТНИЙ ХЯТАДЫН НУТАГ ДЭВСГЭРИЙГ ЗАХИРЧ БАЙСАН ХААН СЯНЬБИ ГАРАЛТАЙ БАЙ… 2024/03/29
САЙД Л.ЭНХ-АМАГЛАН ЭСТОНИ УЛСЫН БОЛОВСРОЛ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ САЙДТАЙ … 2024/03/29
МОНГОЛЫН ГАЗАР НУТГИЙГ ХЯТАДУУДАД ЭЗЭМШҮҮЛСЭН ӨМНӨГОВИЙН ЗАСАГ ДАРГА, … 2024/03/29
ШУВУУ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭД… 2024/03/29
12 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН Г.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ 2024/03/29
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА 2024/03/29
Л.ЭНХ-АМГАЛАН: УРАН ЗОХИОЛ, ДУУ ХӨГЖИМ, ТЕХНОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙГ СУРГАЛТЫ… 2024/03/28
ӨМХИЙ МАХНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХЯТАД ИРГЭНИЙГ ₮25 САЯ, "ЭМ ДИ СИ ПИ" КО… 2024/03/28
Т.САНЧИР ДАХИН ХАСЫН ХҮЛЭГҮҮДЭД НЭГДЭЖ, ИХ ГУРВАЛ ЭРГЭН НИЙЛЛЭЭ 2024/03/28
ЗАСГИЙН ГАЗРЫН ОРДНЫГ НОМТЫН АМ РУУ НҮҮЛГЭХ АЖЛЫГ Б.ДЭЛГЭРСАЙХАН СУДЛА… 2024/03/28
МАЛДАА ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 2024/03/28
ХӨШИГИЙН ХӨНДИЙН ХУРДНЫ ЗАМ ДЭЭР ГАРСАН ОСОЛД ӨРТСӨН НЭГ ИРГЭНИЙ БИЕИЙ… 2024/03/28