БИЗНЕС АЯЛАЛЫН МАСТЕР Г.АМАРТҮВШИНГИЙН ТУХАЙ 10 БАРИМТ

Д.УЛСБАЯР
2023/08/02

Эрхэм 76 ард олондоо дүнгээ тавиулах цаг мөч ойртсоор. Итгэл хүлээлгэсэн дөрвөн жилийг нь хэрхэн үр бүтээлтэй өнгөрөөв гэдэг дээр сонгогчид дор бүрнээ үнэлгээгээ өгөөд ч эхэлсэн байх. Сонгогчид маань л таньж байвал болоо гэсэн шиг олон нийтэд хараахан танигдаж амжаагүй бүрэн эрх нь дуусах дөхөж байгаа гишүүд ч цөөнгүй байна. Эсрэгээрээ энэ хугацаанд түмэн булхайгаа дэлгүүлж, төрийн төмөр нүүртэй нүүр тулсан нь ч олон байгаа. Сонгууль дөхөж, сонгогчдын дүн тавих цаг ойртсоор... 

  • Банк, санхүүгийн тэргүүний ажилтан Ганибалын Амартүвшин. Хан-Уул дүүргээс сонгогдсон.
  • Тэрбээр “Монгол HD” телевизийн “Шарк танк” нэвтрүүлгээр олны танил болсон.
  • Билгүүн номч Б.Ринчений зээнцэр. Харин аав нь гадаад яамны нэртэй ажилтан, дипломатч байв.
  • Г.Амартүвшинг Нидерландын иргэншилтэй гэх цуу их гардаг. Тэгвэл түүний эхнэр Б.Дэлгэрмаа Нидерландын Хаант Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консулаар өнгөрсөн онд томилогдсон.
  • Харин Г.Амартүвшин эхнэрээ бизнес эрхлэгч эмэгтэй гэж танилцуулсан. Энэ нь түүний эхнэр  Монголд Louis Vuitton-гийн салбарыг нээсэнтэй холбогдож бас болох юм.
  • Анхны эхнэр нь Америк хүн байдаг. Тэд мөн л  дундаасаа хоёр ихэр охинтой гэх яриа бий.
  • Тэрбээр 2015 оноос дугуйн спортоор хичээллэж байгаа бөгөөд олон улсын чанартай тэмцээн уралдаануудад оролцож байв. Тархи амардаг гэж үздэг.
  • Атар талханд дургүй. Урт өнгө алагласан оймсонд дуртай.
  • Гоё хоол хийдэг. Ер нь гэрийн ажилд муугүй. Голландад ажиллаж байхдаа 7 хоног бүр бизнес аялал хийдэг байсан аялагч.
  • 33 тэрбумын зээл буюу Хөгжлийн банкны гэх асуудалд яллагдагчаар татагдаад байсан ч, хэрэг нь хэрэгсэхгүй болсон. Уснаас хуурай гарсан тэрбээр шүүх хурлын дараа сонгогч, дэмжигчдээ эргэлзээнд оруулсан гэж үзэж хүлцэл өчсөн.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.ГАНХУЯГ: ШИНЭЭР ЗӨВШӨӨРӨЛ БИЙ БОЛГОЖ ХУУЛИАС ГАДУУР ШААРДЛАГА ТАВЬЖ … Өчигдөр
ЦАГААТГАЛЫН ХУУЛЬ "АМЬД" БОЛЛОО 2024/04/11
С.ОДОНТУЯА: “ХӨЛДҮҮ” ТОГТОЛЦОО ТЭДЭНД АШИГТАЙ БАЙНА УУ? 2024/03/29
СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2024/03/29
ЗҮҮН ДӨРВӨН ЗАМААС НАРАНТУУЛ ЗАХ ХҮРТЭЛ ЗАМЫГ ШИНЭЧИЛНЭ 2024/03/29
Л.ЧИНБАТЫН ХЭРЭГТ НЭМЭЛТ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ, ДАХИН ПРОКУРО… 2024/03/29
ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСЭГТ ЗОГСОЖ БАЙСАН АВТОМАШИНЫ АРААС МӨРГӨСНИЙ УЛМААС ЖО… 2024/03/29
СУРАГГҮЙ АЛГА БОЛООД БАЙСАН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ГЭРТЭЭ ЭСЭН МЭНД ИРЖЭЭ 2024/03/29
ЭРТНИЙ ХЯТАДЫН НУТАГ ДЭВСГЭРИЙГ ЗАХИРЧ БАЙСАН ХААН СЯНЬБИ ГАРАЛТАЙ БАЙ… 2024/03/29
САЙД Л.ЭНХ-АМАГЛАН ЭСТОНИ УЛСЫН БОЛОВСРОЛ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ САЙДТАЙ … 2024/03/29
МОНГОЛЫН ГАЗАР НУТГИЙГ ХЯТАДУУДАД ЭЗЭМШҮҮЛСЭН ӨМНӨГОВИЙН ЗАСАГ ДАРГА, … 2024/03/29
ШУВУУ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭД… 2024/03/29
12 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН Г.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ 2024/03/29
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА 2024/03/29
Л.ЭНХ-АМГАЛАН: УРАН ЗОХИОЛ, ДУУ ХӨГЖИМ, ТЕХНОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙГ СУРГАЛТЫ… 2024/03/28
ӨМХИЙ МАХНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХЯТАД ИРГЭНИЙГ ₮25 САЯ, "ЭМ ДИ СИ ПИ" КО… 2024/03/28
Т.САНЧИР ДАХИН ХАСЫН ХҮЛЭГҮҮДЭД НЭГДЭЖ, ИХ ГУРВАЛ ЭРГЭН НИЙЛЛЭЭ 2024/03/28
ЗАСГИЙН ГАЗРЫН ОРДНЫГ НОМТЫН АМ РУУ НҮҮЛГЭХ АЖЛЫГ Б.ДЭЛГЭРСАЙХАН СУДЛА… 2024/03/28
МАЛДАА ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 2024/03/28
ХӨШИГИЙН ХӨНДИЙН ХУРДНЫ ЗАМ ДЭЭР ГАРСАН ОСОЛД ӨРТСӨН НЭГ ИРГЭНИЙ БИЕИЙ… 2024/03/28