Оросын дайралтаар Украины зургаан иргэн амиа алдлаа

Н.ЦАЦРАЛ
2023/08/01

  • Амиа алдагсдын дунд 10 настай охин болон түүний ээж байсан гэв
  • Пуужингийн цохилтод орон сууц болон их сургуулийн барилга өртсөн байна
  • Ням гарагт Украинаас Москва руу агаараас довтолж, Зеленський дайн Оросын нутаг дэвсгэрт ирж буйг анхааруулав

Даваа гарагт Оросоос Украины Ерөнхийлөгч Володимир Зеленськийн амьдардаг Кривой Рог хот руу пуужин харважээ. Улмаар зургаан хүн амиа алдаж, 75 хүн шархадсан байна.

Хотын төвийг онилсон пуужингийн цохилтод орон сууцууд болон их сургуулийн барилга өртсөн. Ерөнхийлөгч Зеленськийн мэдэгдсэнээр амиа алдагсдын дунд 10 настай охин болон түүний ээж байсан гэв. Аврах ажиллагаанд 350 гаруй хүн оролцож байгаа аж.

Ням гарагт Украинаас Москва руу агаараас довтолсны дараа Ерөнхийлөгч Зеленський дайн Оросын нутаг дэвсгэрт ирж буйг анхааруулсан юм.

ОХУ-ын удирдлагууд Украины цэргийн баазуудыг л онилж дайрдаг гэж мэдэгдсэн ч Украинаас үүнийг үгүйсгэсэн. Тэдний хэлснээр сүүлийн үед ирсэн дайралтуудад олон иргэн өртөж, хохирч байгаа нь дайны гэмт хэргийн ул мөр гэв.

Энэ талаар Зеленсьский “Сүүлийн үед дайснууд хотын төв хэсэг, иргэдийн орон сууц зэрэг газрууд руу довтолж байна. Гэхдээ энэ үйлдэл нь биднийг айлгахгүй” хэмээн хэлжээ.

Даваа гарагт Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Украины цэргийн баазуудад довтолгоог эрчимжүүлнэ хэмээн мэдэгдсэн.

Эх сурвалж: Ассошиэйтед Пресс


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.ГАНХУЯГ: ШИНЭЭР ЗӨВШӨӨРӨЛ БИЙ БОЛГОЖ ХУУЛИАС ГАДУУР ШААРДЛАГА ТАВЬЖ … Өчигдөр
ЦАГААТГАЛЫН ХУУЛЬ "АМЬД" БОЛЛОО 2024/04/11
С.ОДОНТУЯА: “ХӨЛДҮҮ” ТОГТОЛЦОО ТЭДЭНД АШИГТАЙ БАЙНА УУ? 2024/03/29
СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2024/03/29
ЗҮҮН ДӨРВӨН ЗАМААС НАРАНТУУЛ ЗАХ ХҮРТЭЛ ЗАМЫГ ШИНЭЧИЛНЭ 2024/03/29
Л.ЧИНБАТЫН ХЭРЭГТ НЭМЭЛТ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ, ДАХИН ПРОКУРО… 2024/03/29
ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСЭГТ ЗОГСОЖ БАЙСАН АВТОМАШИНЫ АРААС МӨРГӨСНИЙ УЛМААС ЖО… 2024/03/29
СУРАГГҮЙ АЛГА БОЛООД БАЙСАН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ГЭРТЭЭ ЭСЭН МЭНД ИРЖЭЭ 2024/03/29
ЭРТНИЙ ХЯТАДЫН НУТАГ ДЭВСГЭРИЙГ ЗАХИРЧ БАЙСАН ХААН СЯНЬБИ ГАРАЛТАЙ БАЙ… 2024/03/29
САЙД Л.ЭНХ-АМАГЛАН ЭСТОНИ УЛСЫН БОЛОВСРОЛ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ САЙДТАЙ … 2024/03/29
МОНГОЛЫН ГАЗАР НУТГИЙГ ХЯТАДУУДАД ЭЗЭМШҮҮЛСЭН ӨМНӨГОВИЙН ЗАСАГ ДАРГА, … 2024/03/29
ШУВУУ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭД… 2024/03/29
12 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН Г.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ 2024/03/29
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА 2024/03/29
Л.ЭНХ-АМГАЛАН: УРАН ЗОХИОЛ, ДУУ ХӨГЖИМ, ТЕХНОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙГ СУРГАЛТЫ… 2024/03/28
ӨМХИЙ МАХНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХЯТАД ИРГЭНИЙГ ₮25 САЯ, "ЭМ ДИ СИ ПИ" КО… 2024/03/28
Т.САНЧИР ДАХИН ХАСЫН ХҮЛЭГҮҮДЭД НЭГДЭЖ, ИХ ГУРВАЛ ЭРГЭН НИЙЛЛЭЭ 2024/03/28
ЗАСГИЙН ГАЗРЫН ОРДНЫГ НОМТЫН АМ РУУ НҮҮЛГЭХ АЖЛЫГ Б.ДЭЛГЭРСАЙХАН СУДЛА… 2024/03/28
МАЛДАА ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 2024/03/28
ХӨШИГИЙН ХӨНДИЙН ХУРДНЫ ЗАМ ДЭЭР ГАРСАН ОСОЛД ӨРТСӨН НЭГ ИРГЭНИЙ БИЕИЙ… 2024/03/28