Өмнө нь АНУ-д кино зохиолчид авч буй цалин, олж буй орлогодоо сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, ажил хаялт зарлаж байсан.
Тэгвэл энэ удаад жүжигчид ажил хаяад байна. Жүжигчдийн нэгдсэн холбоо хамгийн ихээр кино бүтээж буй онлайн стриймингийн компаниуд (Netflix, Hulu, Disney+ гэх мэт) болон кино продакшнуудад (Warner Bros, Paramount, Universal Pictures) жүжигчдийн цалинг нэмэх, киноны орлогоос хувь олгох, мөн ажлын орчинг сайжруулах шаардлага тавин, ажил хаялт зарласан юм. Энэхүү ажил хаялт нь олон мянган жүжигчдийг хамарсан томоохон хөдөлгөөн болоод байгаа юм.
Тус хөдөлгөөнд Холливуудын А зэрэглэлийн жүжигчид ч мөн нэгдээд байна. Өдрөөс өдөрт ажил хаялтад нэгдсэн уран бүтээлчдийн тоо өссөөр байгаа ба үүнээс шалтгаалан кино зураг авалтууд зогсож, томоохон кино төслүүд нээлтээ хойшлуулж эхэлжээ.