ОХУ Украин руу зорчиж буй хөлөг онгоцнуудыг дайны нэг хэсэгт тооцно гэв

Н.ЦАЦРАЛ
2023/07/20

  • ОХУ “Хар тэнгисийн үр тарианы гэрээ”-г сунгахгүйгээ мэдэгдсэн
  • Улмаар Украин үр тариа экспортлох түр зуурын маршрут тогтооно гэв
  • ОХУ Украин руу зорчиж буй бүх олон улсын хөлөг онгоцыг зэвсэг тээвэрлэж буйд тооцно гэв.

ОХУ-аас Хар тэнгис дэх Украины боомт руу зорчиж буй бүх хөлөг онгоцыг дайны нэг хэсэг буюу Украин руу зэвсэг тээвэрлэж буйд тооцно хэмээн мэдэгдлээ.

Оросоос “Хар тэнгисийн үр тарианы гэрээ”-г цуцалсны дараа Укриан үр тарианы экспортыг үргэлжлүүлэхийн тулд түр зуурын тээвэрлэлтийн маршрут тогтоохоо мэдэгдсэн.

Харин ОХУ-ын Батлан хамгаалахын яамнаас Украин руу зорчиж буй бүх олон улсын хөлөг онгоцыг Киевийн өмнөөс зэвсэг тээвэрлэж байж болзошгүйд тооцно гэв. Гэхдээ тус хөлгүүдэд ямар арга хэмжээ авах талаар дурдаагүй байна.

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин тодорхой шаардлагуудыг биелүүлэхгүй л бол “Хар тэнгисийн үр тарианы гэрээ”-нд эргэн нэгдэхгүй гэдгээ илэрхийлсэн. Үүнд нь Оросын бордоо, хүнсний экспорт дэлхийн зах зээлд хүрч чадна гэсэн баталгаа гаргуулах шаардлага багтжээ.

АНУ болон Европын холбооноос ОХУ-ын дээрх шийдвэрийг түүхий эд экспортлох шаардлагад хориг тавьж байна гэж үзсэн юм. Харин Украины ерөнхийлөгч “Оросын оролцоогүйгээр үр тарианы экспортыг үргэлжлүүлнэ” гэдгээ мэдэгдэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.ГАНХУЯГ: ШИНЭЭР ЗӨВШӨӨРӨЛ БИЙ БОЛГОЖ ХУУЛИАС ГАДУУР ШААРДЛАГА ТАВЬЖ … Өчигдөр
ЦАГААТГАЛЫН ХУУЛЬ "АМЬД" БОЛЛОО 2024/04/11
С.ОДОНТУЯА: “ХӨЛДҮҮ” ТОГТОЛЦОО ТЭДЭНД АШИГТАЙ БАЙНА УУ? 2024/03/29
СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2024/03/29
ЗҮҮН ДӨРВӨН ЗАМААС НАРАНТУУЛ ЗАХ ХҮРТЭЛ ЗАМЫГ ШИНЭЧИЛНЭ 2024/03/29
Л.ЧИНБАТЫН ХЭРЭГТ НЭМЭЛТ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ, ДАХИН ПРОКУРО… 2024/03/29
ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСЭГТ ЗОГСОЖ БАЙСАН АВТОМАШИНЫ АРААС МӨРГӨСНИЙ УЛМААС ЖО… 2024/03/29
СУРАГГҮЙ АЛГА БОЛООД БАЙСАН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ГЭРТЭЭ ЭСЭН МЭНД ИРЖЭЭ 2024/03/29
ЭРТНИЙ ХЯТАДЫН НУТАГ ДЭВСГЭРИЙГ ЗАХИРЧ БАЙСАН ХААН СЯНЬБИ ГАРАЛТАЙ БАЙ… 2024/03/29
САЙД Л.ЭНХ-АМАГЛАН ЭСТОНИ УЛСЫН БОЛОВСРОЛ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ САЙДТАЙ … 2024/03/29
МОНГОЛЫН ГАЗАР НУТГИЙГ ХЯТАДУУДАД ЭЗЭМШҮҮЛСЭН ӨМНӨГОВИЙН ЗАСАГ ДАРГА, … 2024/03/29
ШУВУУ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭД… 2024/03/29
12 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН Г.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ 2024/03/29
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА 2024/03/29
Л.ЭНХ-АМГАЛАН: УРАН ЗОХИОЛ, ДУУ ХӨГЖИМ, ТЕХНОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙГ СУРГАЛТЫ… 2024/03/28
ӨМХИЙ МАХНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХЯТАД ИРГЭНИЙГ ₮25 САЯ, "ЭМ ДИ СИ ПИ" КО… 2024/03/28
Т.САНЧИР ДАХИН ХАСЫН ХҮЛЭГҮҮДЭД НЭГДЭЖ, ИХ ГУРВАЛ ЭРГЭН НИЙЛЛЭЭ 2024/03/28
ЗАСГИЙН ГАЗРЫН ОРДНЫГ НОМТЫН АМ РУУ НҮҮЛГЭХ АЖЛЫГ Б.ДЭЛГЭРСАЙХАН СУДЛА… 2024/03/28
МАЛДАА ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 2024/03/28
ХӨШИГИЙН ХӨНДИЙН ХУРДНЫ ЗАМ ДЭЭР ГАРСАН ОСОЛД ӨРТСӨН НЭГ ИРГЭНИЙ БИЕИЙ… 2024/03/28