Өмнөд Солонгосын төв хэсэг үерт автсан газар доорх замаас дөрвөн цогцос нэмж олдсоноор нийт аадар борооны улмаас амиа алдсан болон сураггүй алга болсон хүний тоо 49-д хүрлээ.
БНСУ-д олон хоног үргэлжлэн орсон аадар борооны улмаас 628 нийтийн эзэмшлийн барилга байгууламж, 317 хувийн өмч эвдэрч сүйдсэн ба 146 зам нурж, урссан, 139 байшин усанд автсан байна.
Хүчтэй аадар борооны улмаас улсын хэмжээнд нийт 28,607 өрх цахилгаангүй байна. Нийт 10,570 хүний орон байрыг нүүлгэн шилжүүлээд байгаа аж.