Өнгөрсөн улиралд Дэнвер Наггетс багт хожигдсоныхоо дараа зодог тайлж магадгүй байсан ЛэБрон Жеймс ирэх улиралд эргэн ирэхээ мэдэгдлээ.
Тэрбээр “Би хэдэн оноо нэмж авах нь хамаагүй. Би талбай дээр гараад бүхнээ дайчилж чадахгүй болсон цагт л дуусгах болно” хэмээн ярьжээ.
Өдгөө 38 настай түүний хувьд энэ жил Карим Абдул-Жаббарын оноог давж, бүх цаг үеийн онооны шинэ лидер болсон. Харин тавдугаар сард Плей-Оффд Дэнвер Наггетс багт хожигдол хүлээснийхээ дараа ирэх улирал тоглох эсэхээ дахин бодож үзнэ хэмээн мэдэгдэж байсан юм.
ЛэБроны хувьд өөрийн том хүү Бронни Жеймстэй NBA-ийн лигт хамт тоглохыг найдаж буйгаа олон удаа илэрхийлж байсан. Түүний хүү 2024 оны улиралд NBA-ын драфтад орох эрхтэй болох юм.