ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ АВСТРАЛИЙН ХОЛБООНЫ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ПЭННИ ВОНГ-ТОЙ УУЛЗАВ

Н.ЦАЦРАЛ
2023/07/13

Бүгд Найрамдах Индонез Улсын Жакарта хотноо 2023 оны 7 дугаар сарын 13-14-ний өдөр болж буй АСЕАН-ны Бүсийн форумын Гадаад хэргийн сайд нарын уулзалтад Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг оролцох үеэрээ Австралийн Холбооны Улсын Гадаад хэргийн сайд Пэнни Вонгтой уулзав.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Австрали-Монголын найрамдлын бүлгийн дарга Таня Лоуренс Монгол Улсад айлчилж, Улаанбаатар хотноо зохиогдсон Монголын эдийн засгийн форумд Рио Тинто болон Австралийн үндэсний банк, ANZ банк, JPMorgan Cazenove, Голдман Сакс Австрали, Австралийн экспортын санхүүжилтийн агентлаг зэрэг бизнесийн 100 гаруй төлөөлөгчийг тэргүүлэн оролцсонд уулзалтын үеэрээ талархал илэрхийлэв.

Мөн Монгол Улсын уул уурхайн салбарын бодлого, стандартыг боловсронгуй болгоход Австралийн Засгийн газраас 2019-2024 онд хэрэгжүүлж буй Австрали-Монголын эрдэс баялгийн хөтөлбөр (АМЕП)-ийн 3 дугаар шатыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, түүнчлэн хоёр талын бизнесийн салбарын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор байгуулагдсан Австрали-Монголын Бизнес зөвлөлийг үйл ажиллагааг тууштай дэмжиж ажиллахаа талууд ярилцлаа.

Уулзалтын эцэст Австрали Улсад боловсрол эзэмших монгол иргэдийн тоог нэмэгдүүлэх сонирхлыг харгалзан Австралийн Засгийн газар Монгол Улсад олгож буй тэтгэлгийн тоог энэ онд нэмэгдүүлсэнд талархлаа илэрхийлэв.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.ГАНХУЯГ: ШИНЭЭР ЗӨВШӨӨРӨЛ БИЙ БОЛГОЖ ХУУЛИАС ГАДУУР ШААРДЛАГА ТАВЬЖ … Өчигдөр
ЦАГААТГАЛЫН ХУУЛЬ "АМЬД" БОЛЛОО 2024/04/11
С.ОДОНТУЯА: “ХӨЛДҮҮ” ТОГТОЛЦОО ТЭДЭНД АШИГТАЙ БАЙНА УУ? 2024/03/29
СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2024/03/29
ЗҮҮН ДӨРВӨН ЗАМААС НАРАНТУУЛ ЗАХ ХҮРТЭЛ ЗАМЫГ ШИНЭЧИЛНЭ 2024/03/29
Л.ЧИНБАТЫН ХЭРЭГТ НЭМЭЛТ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ, ДАХИН ПРОКУРО… 2024/03/29
ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСЭГТ ЗОГСОЖ БАЙСАН АВТОМАШИНЫ АРААС МӨРГӨСНИЙ УЛМААС ЖО… 2024/03/29
СУРАГГҮЙ АЛГА БОЛООД БАЙСАН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ГЭРТЭЭ ЭСЭН МЭНД ИРЖЭЭ 2024/03/29
ЭРТНИЙ ХЯТАДЫН НУТАГ ДЭВСГЭРИЙГ ЗАХИРЧ БАЙСАН ХААН СЯНЬБИ ГАРАЛТАЙ БАЙ… 2024/03/29
САЙД Л.ЭНХ-АМАГЛАН ЭСТОНИ УЛСЫН БОЛОВСРОЛ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ САЙДТАЙ … 2024/03/29
МОНГОЛЫН ГАЗАР НУТГИЙГ ХЯТАДУУДАД ЭЗЭМШҮҮЛСЭН ӨМНӨГОВИЙН ЗАСАГ ДАРГА, … 2024/03/29
ШУВУУ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭД… 2024/03/29
12 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН Г.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ 2024/03/29
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА 2024/03/29
Л.ЭНХ-АМГАЛАН: УРАН ЗОХИОЛ, ДУУ ХӨГЖИМ, ТЕХНОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙГ СУРГАЛТЫ… 2024/03/28
ӨМХИЙ МАХНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХЯТАД ИРГЭНИЙГ ₮25 САЯ, "ЭМ ДИ СИ ПИ" КО… 2024/03/28
Т.САНЧИР ДАХИН ХАСЫН ХҮЛЭГҮҮДЭД НЭГДЭЖ, ИХ ГУРВАЛ ЭРГЭН НИЙЛЛЭЭ 2024/03/28
ЗАСГИЙН ГАЗРЫН ОРДНЫГ НОМТЫН АМ РУУ НҮҮЛГЭХ АЖЛЫГ Б.ДЭЛГЭРСАЙХАН СУДЛА… 2024/03/28
МАЛДАА ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 2024/03/28
ХӨШИГИЙН ХӨНДИЙН ХУРДНЫ ЗАМ ДЭЭР ГАРСАН ОСОЛД ӨРТСӨН НЭГ ИРГЭНИЙ БИЕИЙ… 2024/03/28