Гадаадын оронд очиж галуу шувууны мах идэнгээ Миссийн тэмцээнд түрүүлсэн адтай бүсгүй бол жүжигчин П.Шүүдэрцэцэг. Монголдоо ирээд карьертаа анхаарч хэд хэд киноны гол дүрд тоглоод амжсан түүнд олон эрчүүд нүд унагадаг. Нэр холбогдсон залуус болгон нь хаягдлын синдромд орж биеэ хөгжүүлэн фитнесээр хичээллэнэ. Ямар сайндаа турах хэрэг гарвал Шүүдэрээтэй үерх, боди болмоор байвал болзоод сал гэдэг үг гарах вэ дээ.
Хувийн амьдралаа нээлттэй байлгадаг байсан бүсгүй монголд ирээд нэг л нууцлаг болсон. Түүнийг тойрсон хов живээс улбаалсан байхыг үгүйсгэхгүй. Сүүлд нэгэн нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө "Хайртай хүнтэйгээ сүй тавьсан, одоо нөхөр гэж хэлэх хэрэгтэй байх" хэмээн ам алдаад амжсан. Тэгвэл түүний нууцалсан ханхүү нь гадаад хүн байсан уу. Наадмын гоёлтойгоо алхах тэд хос дээлээр гангарчээ.