Монголыг олон улсад сурталчилж, хөрөнгө оруулагчдыг татах зорилгын дор зохион байгуулж буй “Монголын Эдийн засгийн форум-2023” Улаанбаатар хотноо болж байна.
Яг одоо форум "Цахим шилжилт ба төрийн үйлчилгээ" сэдэвт хэлэлцүүлгээр үргэлжилж байна.
Форумын нээлтийн дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдийн асуултанд хариулт өгөв.
Тэрбээр “Эдийн засгийн форум хөгжиж байгаа улс хөгжингүй улсуудтай нэг тавцан дээр ярилцдагаараа онцлог байдаг. НҮБ-ын индерээс ялгаатай нь албан бус индер байдгаараа ач холбогдолтой. Тэр агуулгаараа “Дэлхийн Эдийн засгийн форум”-д бусад улс орон өөрийн дуу хоолойг лоббидож илэрхийлдэг. Энэ удаагийн форумд бид нар далайд гарцгүй улс орнуудыг нэгтгэж нэгдүгээр сард болох “Эдийн засгийн форум” дээр далайд гарцгүй орнуудын тээвэр, логистикийн үнэтэй холбогдуулж гаргаж тавих лоббин дор, уриатай хийгдэж байгаа гэж ойлгож болно. Өмнөх жилүүдээс гадаад зочдын тоо, түвшин өндөрсөж байна” гэв.