МОНГОЛ УЛС ЭЛОН МАСКИЙН SPACEX ХИЙМЭЛ ДАГУУЛЫН ИНТЕРНЭТИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛНЭ ГЭЖ ГАДНЫ ТОМООХОН ХЭВЛЭЛҮҮД ОНЦОЛЖ БАЙНА

Н.ЦАЦРАЛ
2023/07/08

Монгол Улс Илон Маскийн “SpaceX” компанид нам орбитын хиймэл дагуул ашиглан интернэтийн үйлчилгээ үзүүлэх хоёр лиценз олгосон тухай Монгол улсын Засгийн газар мэдэгдлээ. Монголын сая сая интернэт хэрэглэгчид “SpaceX” компанийн хиймэл дагуулын харилцаа холбооны үйлчилгээ болох Starlink-ээр дамжуулан өндөр хурдны интернэттэй болно гэж Засгийн газраас мэдээллээ.

Starlink нь 3500 гаруй хиймэл дагуул бүхий хурдацтай хөгжиж буй өндөр хурдны интернэтийн сүлжээг байгуулсан бөгөөд алслагдсан бүс нутгуудад хүрч үйлчлэх боломжийг бүрдүүлсэн.

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал хэлэхдээ: "Шилэн кабелийн сүлжээ нь Монгол орон даяар өндөр хурдны интернэтийн өргөн хүрээг хамарсан хэдий ч энэ технологи нь алслагдсан нутгуудад оршин суугаа иргэдэд илүү боломжийг олгоно. Өргөн уудам эх орны маань өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч буй малчид, тариаланчид, бизнес эрхлэгчид, уурхайчид дэлхий дахинаас мэдээлэл авч, ашиглах боломжтой болно” гэв.
Монгол Улсын Засгийн газар болон “SpaceX” хоорондын албан ёсны хамтын ажиллагаа өнгөрөгч хоёрдугаар сард Барселон хотноо болсон Mobile World Congress-ийн үеэр эхэлсэн юм.
Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн сард Тесла (TSLA.O) компанийн гүйцэтгэх захирал Илон Масктай цахим уулзалт хийж, цахилгаан хөдөлгүүрт автомашины салбарт хөрөнгө оруулалт хийх, хамтран ажиллах талаар ярилцжээ.
Байгалийн баялаг ихтэй Монгол Улс цахилгаан автомашины нийлүүлэлтийн сүлжээнд чухал материал болох газрын ховор элемент, зэсийн асар их ордуудтай гэж өчигдөр /2023.07.07/ Ройтерс агентлаг онцолсон байна. Мөн Cnbctv18.com болон зарим хэвлэлээр энэ тухай мэдээлэл нийтэлсэн байна.

Elon Musk's SpaceX expands satellite internet service to Mongolia (cnbctv18.com)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
БНСУ-Д БОЛОХ СОЛОНГОС ХЭЛНИЙ БОГИНО ХУГАЦААНЫ ХӨТӨЛБӨРТ 6-12 ДУГААР АН… 1 цагийн өмнө
ӨНГӨРСӨН ШӨНӨ ХОВД АЙМГИЙН ЗАРИМ СУМАНД ОРСОН ИХ ЦАС ГАМШИГТ ҮЗЭГДЛИЙН… 1 цагийн өмнө
ЖҮЖИГЧИН Б.АМАРСАЙХАН “PINNACLE CAREER ACHIEVEMENT AWARDEE” ШАГНАЛЫГ Х… 1 цагийн өмнө
М.БАДАРЧИЙН БАРИЛДАХ ЭРХИЙГ 4 ЖИЛЭЭР ХАСАХ САНАЛ ГАРГАЖЭЭ 1 цагийн өмнө
С.ЖАВХЛАНГИЙН ФЕН: ЭНЭ ЯГ ШАТНА АА! 2 цагийн өмнө
Ц.ЦОЛМОН: ОЙРЫН ӨДРҮҮДЭД УЛААНБААТАРТ ЦАС ОРОХГҮЙ, ЭНЭ САРЫН СҮҮЛЭЭР Б… 17 цагийн өмнө
БНСУ-ЫГ НЭГ ХЭСЭГ АЙДАСТ АВТУУЛЖ БАЙСАН ЦУВРАЛ АЛУУРЧИНГ СӨҮЛИЙН ХОРИХ… 20 цагийн өмнө
СИБИРЬ ХУШНЫ САМРЫГ ЗОХИХ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ТЭЭВЭРЛЭСЭН ИРГЭДЭД ЯЛ ОНООВ 20 цагийн өмнө
АРХЕОЛОГИЧ Д.ЭРДЭНЭБААТАР НАРЫН ХЭРГИЙГ ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГАД БУЦААЖ… 21 цагийн өмнө
П.САЙНЗОРИГ: ЯМАР НЭГЭН БАЙДЛААР ШЭЭС СОЛИХ АСУУДАЛ БАЙХГҮЙ 21 цагийн өмнө
МҮЭХ-ООС ИРЭХ ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС ЦАЛИН ХӨЛСИЙГ 50-ИАС ДООШГҮЙ … 22 цагийн өмнө
ЗАМЫН-ҮҮДИЙН АВТО ЗАМЫН БООМТ ДӨРӨВ ХОНОГ АЖИЛЛАХГҮЙ 23 цагийн өмнө
ҮЕ УДМААР НЬ ТЭЖЭЭХ ӨРТЭЙ ХҮМҮҮС БИЛЭЭ БИД! 23 цагийн өмнө
С.ЖАВХЛАН: УИХ НАДГҮЙГЭЭР "ЖУЛ" БАЙНА. БИ 2024 ОНД НЭР ДЭВШИНЭ Өчигдөр
Г.ХАЖИДМАА: АЭХ ХААЛТТАЙ, ӨНДӨР ДЭНЧИНГЭЭР ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭ БОЙМИЛЧИХЛОО Өчигдөр
О.ПҮРЭВ АГСНЫ ГЭР БҮЛ ШИНЭ БАЙРТАЙ БОЛЖЭЭ Өчигдөр
Д.БАЯНЖАРГАЛ: ЗҮҮНХАРААГИЙН ШОРОНГИЙН ДЭЭРЭЛХҮҮ ДАРГА А.БАТХУЯГААС АЙЖ… Өчигдөр
ШҮҮХЭЭС Г.БУЯНДОРЖИЙГ БУРУУТАЙД ТООЦОЖ, ХОХИРОЛ ТӨЛҮҮЛЭХЭЭР БОЛОВ Өчигдөр
“АРД”-ЫН ЗАХИРАЛ Ч.ГАНХУЯГИЙГ ЭМЭГТЭЙ ХҮН ЗОДСОН ХЭРГЭЭР ШАЛГАЖ БАЙНА Өчигдөр
Н.ТҮВШИНБАЯР “НАЙРАМДАЛ“ ЗУСЛАНД ХАРУУЛ ХИЙГЭЭГҮЙ Өчигдөр