Г.Ганболд: “Нүүрсний хулгайн" хэргийн сонсголыг энэ намар хийнэ

Н.ЦАЦРАЛ
2023/07/07

УИХ-ын чуулганы Баасан гарагийн хуралдаан болж, чуулган хаалтаа хийлээ. Өнөөдрийн хуралдаанаар Төсвийн тухай, Төрийн албаны тухай, Улс төрийн намын тухай, Төрийн хяналт шалгалтын тухай, Нийгмийн даатгалын багц хууль зэрэг хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа. 

УИХ-ын гишүүн Г.Ганболдоос хаврын чуулган болоод цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.

Их хурлын дарга анх чуулган эхлэхэд  авлигын эсрэг чуулган болно гэж хэлж байсан. Тэгвэл энэ чуулганы хурлаар боловсролын болоод нийгмийн даатгалын томоохон багц хуулиуд батлагдлаа. Мөн  төрийн өндөр албан тушаалтнуудын хязгаарлалтыг хийсэн хуулиуд батлагдсан.

Энэ хүрээнд миний бие боловсролын багц хуулийн ажлын хэсэг дээр ажилласан. Мөн нүүрсний хулгайн хэргийн ажлын хэсгийг ахалсан явдал гол үүрэг минь байлаа. Өчигдрийн түр хорооны хурлаар тайлангаа тавьсан. Та бүхний мэдэж байгаа бол 4-р сарын 10, 11, 12-нд нүүрсний сонсгол хийх байсан боловч хуулийн байгууллагуудаас мөрдөн байцаах үйл ажиллагаанд саад учруулах магадлалтай гэх агуулгаар сонсголыг хойшлуулсан.

Гэхдээ дахиад шинэ түр хороо байгуулж, намар сонсгол хийхээр болж байгаа. Өмнө жилүүдэд илүү бүтээн байгуулалтын төсвийн тодотгол хийдэг байсан. Харин энэ удаа ард иргэдийн гар дээр очихоор төрийн тодотголыг хийлээ. Албан хаагчдын цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлсэн. Мөн хүүхдийн мөнгийг 100% олгохоор боллоо. Тэр битгий хэл үг өмнөх 6 сарын хүүхдийн мөнгийг нөхөж гар дээр нь олгох төсвийн тодотголыг хэлэлцсэн байгаа. 

- Эцэслэн батлагдсан хуулиудаас эсрэг байр суурьтай байсан хууль байсан уу? 

Хувь хүний хувьд үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал дээр эсрэг байр суурьтай байсан. УИХ-ын гишүүн гэдэг утгаараа бус ард иргэдийн дуу хоолой гэдэг утгаараа УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудал дээр эсрэг байр суурьтай байсан. Гэхдээ нэгэнт бүлгийн шийдвэр гарсан. Олонх нь цөөхөнөө хүндэлдэг, цөөн нь олонхоо дагадаг тийм переформоор ажилладаг. Энэ агуулгаараа хуулиуд эцэслэн батлагдаад явсан.

-Малчдын НДШ-ийг төрөөс 50%-ийг хөнгөлөх боллоо. Энэ дээр ямар байр суурьтай байна вэ?

 Малчид НДШ-ээ сайн дураараа төлөхгүй байгаад байна. Тэгэхээр 50%-ийг нь улсаас даана. Төрөөс даана гэвэл малчдын боломж нээгдэнэ гэж үзсэн. Ингэснээр нийгмийн даатгалын сан маань арвижих боломжтой болно. Хөдөө орон нутагт байгаа малчдын хөдөлмөрлөж байгаа ажил хүнд хэцүү.  Тэр дундаа малчдын дундаж наслалт төв суурингийнхаас эрс бага. Энэ агуулгаараа тэтгэврийн сангаас авч байгаа мөнгийг ч бага гэж би харж байна. Монгол Улсын нийгмийн даатгалын тогтолцоо бол эв санааны зарчим дээр тулгуурладаг.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.ГАНХУЯГ: ШИНЭЭР ЗӨВШӨӨРӨЛ БИЙ БОЛГОЖ ХУУЛИАС ГАДУУР ШААРДЛАГА ТАВЬЖ … Өчигдөр
ЦАГААТГАЛЫН ХУУЛЬ "АМЬД" БОЛЛОО 2024/04/11
С.ОДОНТУЯА: “ХӨЛДҮҮ” ТОГТОЛЦОО ТЭДЭНД АШИГТАЙ БАЙНА УУ? 2024/03/29
СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2024/03/29
ЗҮҮН ДӨРВӨН ЗАМААС НАРАНТУУЛ ЗАХ ХҮРТЭЛ ЗАМЫГ ШИНЭЧИЛНЭ 2024/03/29
Л.ЧИНБАТЫН ХЭРЭГТ НЭМЭЛТ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ, ДАХИН ПРОКУРО… 2024/03/29
ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСЭГТ ЗОГСОЖ БАЙСАН АВТОМАШИНЫ АРААС МӨРГӨСНИЙ УЛМААС ЖО… 2024/03/29
СУРАГГҮЙ АЛГА БОЛООД БАЙСАН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ГЭРТЭЭ ЭСЭН МЭНД ИРЖЭЭ 2024/03/29
ЭРТНИЙ ХЯТАДЫН НУТАГ ДЭВСГЭРИЙГ ЗАХИРЧ БАЙСАН ХААН СЯНЬБИ ГАРАЛТАЙ БАЙ… 2024/03/29
САЙД Л.ЭНХ-АМАГЛАН ЭСТОНИ УЛСЫН БОЛОВСРОЛ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ САЙДТАЙ … 2024/03/29
МОНГОЛЫН ГАЗАР НУТГИЙГ ХЯТАДУУДАД ЭЗЭМШҮҮЛСЭН ӨМНӨГОВИЙН ЗАСАГ ДАРГА, … 2024/03/29
ШУВУУ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭД… 2024/03/29
12 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН Г.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ 2024/03/29
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА 2024/03/29
Л.ЭНХ-АМГАЛАН: УРАН ЗОХИОЛ, ДУУ ХӨГЖИМ, ТЕХНОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙГ СУРГАЛТЫ… 2024/03/28
ӨМХИЙ МАХНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХЯТАД ИРГЭНИЙГ ₮25 САЯ, "ЭМ ДИ СИ ПИ" КО… 2024/03/28
Т.САНЧИР ДАХИН ХАСЫН ХҮЛЭГҮҮДЭД НЭГДЭЖ, ИХ ГУРВАЛ ЭРГЭН НИЙЛЛЭЭ 2024/03/28
ЗАСГИЙН ГАЗРЫН ОРДНЫГ НОМТЫН АМ РУУ НҮҮЛГЭХ АЖЛЫГ Б.ДЭЛГЭРСАЙХАН СУДЛА… 2024/03/28
МАЛДАА ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 2024/03/28
ХӨШИГИЙН ХӨНДИЙН ХУРДНЫ ЗАМ ДЭЭР ГАРСАН ОСОЛД ӨРТСӨН НЭГ ИРГЭНИЙ БИЕИЙ… 2024/03/28