BTS хамгийн үнэнч шүтэн бишрэгчтэй хамтлагаар шалгарчээ

Н.ЦАЦРАЛ
2023/07/03

  • BTS хамтлагийн Америк дахь фенүүд тэдний тоглолтыг үзэхийн тулд дунджаар 500 доллар зарцуулахад бэлэн байна
  • Тус хамтлаг өөрсдийн түүхийг харуулах номоо энэ сарын 9-нд гаргана

Аялал жуулчлалын Upgraded Points компаниас алдартай хамтлаг, дуучдын АНУ дахь шүтэн бишрэгчид хэр үнэнч болохыг тодруулах судалгаа явуулжээ. Үр дүнд БНСУ-ын BTS хамтлагийн фенүүд нэгдүгээр байранд бичигдсэн байна.

3192 Америк иргэнээс дуртай дуучин, хамтлагийнхаа тоглолтыг үзэхийн тулд хэр хол явж, хэр хэмжээний мөнгө зарцуулж чадахыг асуусан. Үр дүнг нийт 100 онооноос тооцсон ба BTS хамтлагийн фенүүд 88 оноо авч тэргүүлсэн байна. Дуучин Майкл Жексоны фенүүд 77, Элтон Жоных 66 оноогоор удаах байруудыг эзэлжээ.

Судалгааны үр дүнгээр BTS-ийн шүтэн бишрэгчид хамтлагийнхаа тоглолтыг үзэхийн тулд дунджаар 500 доллар зарцуулахад бэлэн аж. Леди Гагагийн шүтэн бишрэгчид 405, Харри Стайлсынх 356 доллар төлнө гэсэн үзүүлэлт гарсан байна.

BTS саяхан 10 жилийнхээ ойн тоглолтыг Сөүл хотод зохион байгуулахад 400 мянга орчим шүтэн бишрэгч хүрэлцэн ирсэн. Грэммигийн шагналд нэр дэвшиж байсан тус хамтлаг өөрсдийн түүхийг харуулах "Beyond the Story: 10-year Record of BTS" номоо энэ сарын 9-нд гаргах юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
М.БАДАРЧИЙН БАРИЛДАХ ЭРХИЙГ 4 ЖИЛЭЭР ХАСАХ САНАЛ ГАРГАЖЭЭ 1 минутын өмнө
С.ЖАВХЛАНГИЙН ФЕН: ЭНЭ ЯГ ШАТНА АА! 47 минутын өмнө
Ц.ЦОЛМОН: ОЙРЫН ӨДРҮҮДЭД УЛААНБААТАРТ ЦАС ОРОХГҮЙ, ЭНЭ САРЫН СҮҮЛЭЭР Б… 16 цагийн өмнө
БНСУ-ЫГ НЭГ ХЭСЭГ АЙДАСТ АВТУУЛЖ БАЙСАН ЦУВРАЛ АЛУУРЧИНГ СӨҮЛИЙН ХОРИХ… 18 цагийн өмнө
СИБИРЬ ХУШНЫ САМРЫГ ЗОХИХ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ТЭЭВЭРЛЭСЭН ИРГЭДЭД ЯЛ ОНООВ 19 цагийн өмнө
АРХЕОЛОГИЧ Д.ЭРДЭНЭБААТАР НАРЫН ХЭРГИЙГ ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГАД БУЦААЖ… 19 цагийн өмнө
П.САЙНЗОРИГ: ЯМАР НЭГЭН БАЙДЛААР ШЭЭС СОЛИХ АСУУДАЛ БАЙХГҮЙ 20 цагийн өмнө
МҮЭХ-ООС ИРЭХ ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС ЦАЛИН ХӨЛСИЙГ 50-ИАС ДООШГҮЙ … 20 цагийн өмнө
ЗАМЫН-ҮҮДИЙН АВТО ЗАМЫН БООМТ ДӨРӨВ ХОНОГ АЖИЛЛАХГҮЙ 22 цагийн өмнө
ҮЕ УДМААР НЬ ТЭЖЭЭХ ӨРТЭЙ ХҮМҮҮС БИЛЭЭ БИД! 22 цагийн өмнө
С.ЖАВХЛАН: УИХ НАДГҮЙГЭЭР "ЖУЛ" БАЙНА. БИ 2024 ОНД НЭР ДЭВШИНЭ 23 цагийн өмнө
Г.ХАЖИДМАА: АЭХ ХААЛТТАЙ, ӨНДӨР ДЭНЧИНГЭЭР ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭ БОЙМИЛЧИХЛОО Өчигдөр
О.ПҮРЭВ АГСНЫ ГЭР БҮЛ ШИНЭ БАЙРТАЙ БОЛЖЭЭ Өчигдөр
Д.БАЯНЖАРГАЛ: ЗҮҮНХАРААГИЙН ШОРОНГИЙН ДЭЭРЭЛХҮҮ ДАРГА А.БАТХУЯГААС АЙЖ… Өчигдөр
ШҮҮХЭЭС Г.БУЯНДОРЖИЙГ БУРУУТАЙД ТООЦОЖ, ХОХИРОЛ ТӨЛҮҮЛЭХЭЭР БОЛОВ Өчигдөр
“АРД”-ЫН ЗАХИРАЛ Ч.ГАНХУЯГИЙГ ЭМЭГТЭЙ ХҮН ЗОДСОН ХЭРГЭЭР ШАЛГАЖ БАЙНА Өчигдөр
Н.ТҮВШИНБАЯР “НАЙРАМДАЛ“ ЗУСЛАНД ХАРУУЛ ХИЙГЭЭГҮЙ Өчигдөр
ГАДААД ХЭРГИЙН ЭМЭГТЭЙ САЙД НАР ЭНХ ТАЙВАН, ХӨГЖИЛ ЦЭЦЭГЛЭЛТ, ЖЕНДЭРИЙ… Өчигдөр
УУХҮЯ, БОАЖЯ, МХЕГ, АМГТГ-ЫН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНУУДАД ХЯТАД ИРГЭН Х… Өчигдөр
АЭХ: НҮҮРСНИЙ АСУУДАЛД ОРОЛЦСОН НӨХӨР Л ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛНО. ГҮЙЦЭЭ!!! Өчигдөр