ДЭЛХИЙН ТЕАТРУУДЫН ГАДНАХ ТАЛБАЙ ЯМАР БАЙДАГ ВЭ?  

Н.ЦАЦРАЛ
2023/06/29

Таны бодлоор Улсын драмын театр яг ямар байх ёстой вэ? Олон улсын жишигт нийцсэн орон орны Драмын театр яг ямар байдаг бол гэж бодож үзсэн үү?  Нэгэн хэвийн шамбааралдсан байдалдаа бид эсвэл дасчихсан хүмүүс үү!!! 

Монгол улсын хувьд улсдаа нэг л драмын театртай бөгөөд тэр нь социализмын үед баригдсан барилга. Орос загвартай Монгол улсын үндэсний хэв шинж ороогүй гээд л дутагдалтай талаар нь  бичээд  байвал дуусахгүй биз.  

Бүтэн 92 жилийн түүхтэй, музейн дурсгал болчихсон театрын гаднах талбайг бүүр дурсаад ч хэрэггүй. Хотын төвд байрлах, жуулчдын гол цэг болсон театрын гадна зогсоол дүүрэн машинууд байршиж байсныг хэн бүхэн мэднэ. Тэгвэл 2022 онд УДЭТ-ын  гаднах талбайг тохижуулахаар 953.5 сая төгрөг баталсан байдаг. Энэ ажлын хүрээнд талбайн тохижилтын ажил эхэлсэн ч иргэдийн эсэргүүцэлтэй тулгарлаа гэдэг нэрийдлээр зогсож байна. Нөгөө талаараа сошиалаар ажлаа явуулдаг дарга нарын тушаал шийдвэр бололтой юм.

Зарим иргэд хайран машины зогсоол гэж халаглаж байгаа нь хачирхал төрүүлмээр. Угтаа 50 хүрэхгүй автомашин зогсдог уг зогсоолд хажуугаар нь өнгөрөх иргэд гэхээсээ илүү тэр хавийн үйлчилгээ эрхэлдэг баар, пабынхан л машинаа байршуулдаг нь тодорхой байхад шүү дээ.

Мөн УДЭТ-ынхан эсэргүүцэх үндэслэл бүр байхгүй.Учир нь тэд театрынхаа ард талд зогсоолтой.  Тэр утгаараа тохижилт, шинэчлэлт хийнэ гэхэд хамгийн ихээр дэмжиж байсан гэлцдэг.  

Улсын төв цэгт байрлах театр. Тэр алтан тайз. Зорин очсон хүмүүсийн хүндэтгэлийн газар. Тэр бүү хэл театраа хүндэтгэсэн хүмүүс машинаа хол тавиад алхаж ордог этик гадныханд бий. Гэтэл Монгол улсын дарга нар сонгуулийн өмнөх жил асуудал үүсгэхээс айсан уу, сошиалаар ажлаа явуулдагаа нотолсон уу, ямартаа ч тохижилтын ажлыг нурааж, бусниулав. Энд мөн татвар төлөгчдийн мөнгө, төсөв гээч зүйл яригдана.

“Ам нээвэл уушги нээ” гэдэг шиг дэлхийн театруудын гаднах талбай ямар байдгийг доорх зургуудаас харцгаая.

Оросын Москва хотын төв театр /1825 он/

Австралийн Сидней хотын төв театр /1973 он/

Данийн Копенгаген хотын их театр

Нью-Йоркийн Линкольн центр 

Францын Парис хотын төв театр /1875 он/



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
БНСУ-Д БОЛОХ СОЛОНГОС ХЭЛНИЙ БОГИНО ХУГАЦААНЫ ХӨТӨЛБӨРТ 6-12 ДУГААР АН… 1 минутын өмнө
ӨНГӨРСӨН ШӨНӨ ХОВД АЙМГИЙН ЗАРИМ СУМАНД ОРСОН ИХ ЦАС ГАМШИГТ ҮЗЭГДЛИЙН… 5 минутын өмнө
ЖҮЖИГЧИН Б.АМАРСАЙХАН “PINNACLE CAREER ACHIEVEMENT AWARDEE” ШАГНАЛЫГ Х… 22 минутын өмнө
М.БАДАРЧИЙН БАРИЛДАХ ЭРХИЙГ 4 ЖИЛЭЭР ХАСАХ САНАЛ ГАРГАЖЭЭ 26 минутын өмнө
С.ЖАВХЛАНГИЙН ФЕН: ЭНЭ ЯГ ШАТНА АА! 1 цагийн өмнө
Ц.ЦОЛМОН: ОЙРЫН ӨДРҮҮДЭД УЛААНБААТАРТ ЦАС ОРОХГҮЙ, ЭНЭ САРЫН СҮҮЛЭЭР Б… 16 цагийн өмнө
БНСУ-ЫГ НЭГ ХЭСЭГ АЙДАСТ АВТУУЛЖ БАЙСАН ЦУВРАЛ АЛУУРЧИНГ СӨҮЛИЙН ХОРИХ… 19 цагийн өмнө
СИБИРЬ ХУШНЫ САМРЫГ ЗОХИХ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ТЭЭВЭРЛЭСЭН ИРГЭДЭД ЯЛ ОНООВ 19 цагийн өмнө
АРХЕОЛОГИЧ Д.ЭРДЭНЭБААТАР НАРЫН ХЭРГИЙГ ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГАД БУЦААЖ… 20 цагийн өмнө
П.САЙНЗОРИГ: ЯМАР НЭГЭН БАЙДЛААР ШЭЭС СОЛИХ АСУУДАЛ БАЙХГҮЙ 20 цагийн өмнө
МҮЭХ-ООС ИРЭХ ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС ЦАЛИН ХӨЛСИЙГ 50-ИАС ДООШГҮЙ … 21 цагийн өмнө
ЗАМЫН-ҮҮДИЙН АВТО ЗАМЫН БООМТ ДӨРӨВ ХОНОГ АЖИЛЛАХГҮЙ 22 цагийн өмнө
ҮЕ УДМААР НЬ ТЭЖЭЭХ ӨРТЭЙ ХҮМҮҮС БИЛЭЭ БИД! 22 цагийн өмнө
С.ЖАВХЛАН: УИХ НАДГҮЙГЭЭР "ЖУЛ" БАЙНА. БИ 2024 ОНД НЭР ДЭВШИНЭ Өчигдөр
Г.ХАЖИДМАА: АЭХ ХААЛТТАЙ, ӨНДӨР ДЭНЧИНГЭЭР ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭ БОЙМИЛЧИХЛОО Өчигдөр
О.ПҮРЭВ АГСНЫ ГЭР БҮЛ ШИНЭ БАЙРТАЙ БОЛЖЭЭ Өчигдөр
Д.БАЯНЖАРГАЛ: ЗҮҮНХАРААГИЙН ШОРОНГИЙН ДЭЭРЭЛХҮҮ ДАРГА А.БАТХУЯГААС АЙЖ… Өчигдөр
ШҮҮХЭЭС Г.БУЯНДОРЖИЙГ БУРУУТАЙД ТООЦОЖ, ХОХИРОЛ ТӨЛҮҮЛЭХЭЭР БОЛОВ Өчигдөр
“АРД”-ЫН ЗАХИРАЛ Ч.ГАНХУЯГИЙГ ЭМЭГТЭЙ ХҮН ЗОДСОН ХЭРГЭЭР ШАЛГАЖ БАЙНА Өчигдөр
Н.ТҮВШИНБАЯР “НАЙРАМДАЛ“ ЗУСЛАНД ХАРУУЛ ХИЙГЭЭГҮЙ Өчигдөр