СУРВАЛЖИЛГА: НОГООН ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ “UPDATE” ХИЙВ

Н.ЦАЦРАЛ
2023/06/27

“Күүлээр оролцъё” уриан дор “Update 2023” фестиваль амжилттай зохион байгуулагдлаа.  Хоёр өдрийн турш 15000 гаруй залуус оролцож, нийгэмдээ эерэг өөрчлөлт түгээхийг эрэлхийлснээрээ онцлогтой юм.

Боловсрол, байгаль орчин, инновац  болон шинжлэх ухааны салбарт шинэ боломж, күүл оролцоогоор залуусыг дуу хоолойгоо илэрхийлэхийг уриалсан энэхүү арга хэмжээнээс онцлох бүүт, үйл явдлуудыг хүргэж байна.

Шинжлэх ухаанчаар хандъя

Хүүхэд багачуудын хөлд дарагдсан, сониучирхах харц, гайхшрах сэтгэл хөдлөлөөр эргэн тойрноо дүүргэх “Гэртээ туршъя” ТББ-ын бүүт. Микроскопоор гарын алгаа харах, гарын дулаанаар бөмбөлөг халаах, шаарыг үлээхгүйгээр агаар оруулах гэх мэт сонирхолтой, аюулгүй туршилтуудыг фестивальд оролцогчид хийж буй харагдана. Энэхүү хөтөлбөр нь томчуудын хувьд бага насандаа эргэн очих, хүүхдүүдийн хувьд шинжлэх ухаанд татагдах шидтэй аж. Хүүхэд насанд бүх зүйлс шинэхэн содон байхын зэрэгцээ яагаад гэх асуултад үргэлж хөтлөгдөж байдаг. 

Энэ үед нь шинжлэх ухааныг сонирхолтой аргаар тайлбарлаж, энгийн туршилтыг хүүхэд өөрөө хийх боломжийг бүрдүүлснээр аливаа зүйлд шинжлэх ухаанчаар хандах суурь болдог ажээ. Мөн анхаарал төвлөрөх чадвар дээшилж, бүтээлч сонирхол нэмэгдсэнээр утасны хэрэглээ буурах олон эерэг талтай гэдгийг Гэртээ туршъя ТББ-ын үүсгэн байгуулагч Ж.Доржханд онцолж байлаа. Тус байгууллага нь 2021 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд энэ хугацаанд 3000 гаруй багачуудын өмнө шинжлэх ухааны үүд хаалгыг нээжээ.

Хаягдлаар хийсэн төөрдөг байшин

Update фестивальд нэгэн тод өнгө нэмж, арга хэмжээнд оролцогчдод нэгийг бодон, хоёрыг тунгаах  боломжийг олгосон бүтээл бол “хаягдлаар хийсэн төөрдөг байшин” байлаа. Тус байшинг бидний өдөр тутамдаа хэрэглэдэг, дахин боловсруулах боломжтой бүтээгдэхүүнүүдээр хийсэн нь сонирхол татна. Жишээлбэл доорх хуванцар савнууд саяхан болсон Улаанбаатар марафоноос гарсан хаягдлын нэгээхэн хэсэг аж. 

Хэрэглээ гэх хэтийдсэн шуналдаа дийлдэж, эх дэлхийдээ хэзээ ч арилшгүй хор бэлэглэн, хогон дундаа төөрсөөр л байх уу?  Хэдийн дадал болсон бодлогогүй худалдан авалт, байгальд ээлгүй буруу хэрэглээг өөрчлөх цаг болсныг залуусын дуу хоолой, үйл хөдлөл,  сэтгэлээс ургах тэдний бүтээл илэрхийлж байлаа.

Дахин боловсруулсан цаас

Бидний дараагийн онцлох бүүт бол “Аргалын цаас” төслийн хамт олон. Тэд малын өтөг бууцыг дахин боловсруулахын зэрэгцээ хуучин хувцаснаас цаас гаргах ажлыг хэдийнээ эхлүүлжээ. Жишээлбэл хуучин жийнсийг ямар нэгэн химийн бодис, барьцалдуулагчгүйгээр зөвхөн ус ашиглан механик аргаар дахин боловсруулж цаас, зурагт хуудас зэргийг гарган авсан байна. 

 Аргалаар, хуучин хувцсаар цаас хийсэн гэхээр их л сонирхолтой санагдана. Зөвхөн хуучин хувцсыг дахин боловсруулахаас илүү, монголд байгаа брэндүүд, тэдгээрээс гарсан эсгүүр, өөдсийг ашиглан тухайн брэндийнхээ шошгыг хийх гэх мэтчилэн харилцан ашигтай хамтын ажиллагааг эхлүүлж байгаа гэнэ. Одоогоор  дэвтрийн болон нэрийн хуудас, номын хавчуур, брошюр, шошго гэх мэт А4 хүртэлх хэмжээтэй цаасыг үйлдвэрлэж байгаа тухайгаа хуваалцсан юм. Гараар хийдэг учраас захиалагчийнхаа хүсэлтийн дагуу зузаан, нимгэнээ тохируулах боломжтой нь күүл биш гэж үү? 

Өнгө нэмье

 “Хог хаягдлаа ангилж ялгаад л байдаг, тэр нь хэр үр дүнтэй байдаг юм бол доо” гэх асуулт хэзээ нэгэн цагт танд бодогдож байсан уу? Тэгвэл энэхүү асуултын хариултыг Update фестивальд оролцогчид олж авсан гэдэгт итгэлтэй байна. “Өнгө нэмье” ТББ-ынхан манай улсад 100 хувь дахин боловсруулж байгаа хог хаягдлын төрлүүдийг танилцуулсан юм. 

Ямар үйлдвэрт очиж, эцсийн бүтээгдэхүүн юу болж гараад эдийн засгийн эргэлтэд орж байгааг доорх зургаас харж болно. Монгол улсад хог хаягдалыг дахин боловсруулах зургаан үйлдвэр байдаг. Европ стандартын дагуу үйл ажиллагаа явуулдаг хүчин чадал сайтай том үйлдвэрүүд, түүний зэрэгцээ жижиг хэмжээний үйлдвэрүүд ч байдаг гэлээ. “Өнгө нэмье” ТББ нь албан байгууллага, хотхон орон сууцуудад хог хаягдлаа хэрхэн ангилах, тээвэрлэх талаар онцлогт нь тохирох төлөвлөгөө боловсруулж өгдөг. Хог хаягдлын менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа анхдагч байгууллага гэдгээрээ онцлогтой ажээ.

Нартай бороотой, бүрхэг тэнгэртэй ч залуусын хөл үл тасрах тус арга хэмжээнд Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Шарк О.Тэнүүн, “Ондо” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мандуул, Дэлхийн залуу эрдэмтдийн холбооны гишүүн Д.Амаржаргал, “Тойрог”-ийн үүсгэн байгуулагч Б.Агнууш тэргүүтэй салбартаа тэргүүлэгчид шийдэл эрэлхийлж, тулгамдаж буй асуудлуудыг илэрхийллээ.  Мөн “Үндэсний мэтгэлцээний лиг”-ийн шилдэг багууд сонирхолтой сэдвүүдийн хүрээнд мэтгэлцээн өрнүүлсэн юм.

Байгаль орчны яамны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын мэргэжилтэн Б.Батбаатар “2016 оноос хойш тойрог эдийн засагтай холбоотой 20 орчим төсөл хөтөлбөр хэрэгжсэн байна. Энэ тал дээр төр, хувийн хэвшлийн хамтрал чухал “гэдгийг дурдсан юм.

“Бид буруу тийшээ хараад суух тусам асуудлаа шийдэж чадахгүй учраас нэг зүгт харж, асуудлаа шийдэхэд уриалахын тулд энэхүү фестивалийг хийж байгаа. Залуусын нэгдэл бол хамгийн том күүл оролцоо, үр дүн,  хөгжил дэвшлийн илрэл юм” хэмээн “Лантуун Дохио” ТББ-ын тэргүүн У.Ганбаяр  мөн онцлов.

Иймд залуус найдлага тээн хөгжихийг хүсдэг биш, хөгжлийн түлхүүрийг гартаа атгаж, маргаашийн  төлөө хамтдаа нэгдэн бодол мэдрэмж, сөрөг бүхэндээ Update хийх цаг нэгэнтээ ирснийг энэхүү фестивалийн хүрээнд эргэн сануулсан гэдэгт итгэлтэй байна. 

СЭТГҮҮЛЧ М.ЭНХМАА


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.ГАНХУЯГ: ШИНЭЭР ЗӨВШӨӨРӨЛ БИЙ БОЛГОЖ ХУУЛИАС ГАДУУР ШААРДЛАГА ТАВЬЖ … 2024/04/16
ЦАГААТГАЛЫН ХУУЛЬ "АМЬД" БОЛЛОО 2024/04/11
С.ОДОНТУЯА: “ХӨЛДҮҮ” ТОГТОЛЦОО ТЭДЭНД АШИГТАЙ БАЙНА УУ? 2024/03/29
СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2024/03/29
ЗҮҮН ДӨРВӨН ЗАМААС НАРАНТУУЛ ЗАХ ХҮРТЭЛ ЗАМЫГ ШИНЭЧИЛНЭ 2024/03/29
Л.ЧИНБАТЫН ХЭРЭГТ НЭМЭЛТ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ, ДАХИН ПРОКУРО… 2024/03/29
ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСЭГТ ЗОГСОЖ БАЙСАН АВТОМАШИНЫ АРААС МӨРГӨСНИЙ УЛМААС ЖО… 2024/03/29
СУРАГГҮЙ АЛГА БОЛООД БАЙСАН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ГЭРТЭЭ ЭСЭН МЭНД ИРЖЭЭ 2024/03/29
ЭРТНИЙ ХЯТАДЫН НУТАГ ДЭВСГЭРИЙГ ЗАХИРЧ БАЙСАН ХААН СЯНЬБИ ГАРАЛТАЙ БАЙ… 2024/03/29
САЙД Л.ЭНХ-АМАГЛАН ЭСТОНИ УЛСЫН БОЛОВСРОЛ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ САЙДТАЙ … 2024/03/29
МОНГОЛЫН ГАЗАР НУТГИЙГ ХЯТАДУУДАД ЭЗЭМШҮҮЛСЭН ӨМНӨГОВИЙН ЗАСАГ ДАРГА, … 2024/03/29
ШУВУУ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭД… 2024/03/29
12 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН Г.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ 2024/03/29
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА 2024/03/29
Л.ЭНХ-АМГАЛАН: УРАН ЗОХИОЛ, ДУУ ХӨГЖИМ, ТЕХНОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙГ СУРГАЛТЫ… 2024/03/28
ӨМХИЙ МАХНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХЯТАД ИРГЭНИЙГ ₮25 САЯ, "ЭМ ДИ СИ ПИ" КО… 2024/03/28
Т.САНЧИР ДАХИН ХАСЫН ХҮЛЭГҮҮДЭД НЭГДЭЖ, ИХ ГУРВАЛ ЭРГЭН НИЙЛЛЭЭ 2024/03/28
ЗАСГИЙН ГАЗРЫН ОРДНЫГ НОМТЫН АМ РУУ НҮҮЛГЭХ АЖЛЫГ Б.ДЭЛГЭРСАЙХАН СУДЛА… 2024/03/28
МАЛДАА ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 2024/03/28
ХӨШИГИЙН ХӨНДИЙН ХУРДНЫ ЗАМ ДЭЭР ГАРСАН ОСОЛД ӨРТСӨН НЭГ ИРГЭНИЙ БИЕИЙ… 2024/03/28