Л.Ган-Эрдэнэ: МCS компанийн 30 жилийн ойн баярт дуулах шийдвэрийг ганцхан Болд гаргаагүй

Н.ЦАЦРАЛ
2023/06/26

Камертон хамтлагийн 28 жилийн ойн тоглолт энэ сарын 24-ны өдөр болсон. Тэгвэл тоглолтын дараа сонсогч фенүүд сэтгэл хангалуун бус байсан талаараа олон нийтийн сүлжээнд нийтэлсэн билээ.

Учир нь хамтлагийн гишүүд өөрсдийн бие даасан ойн тоглолтоо хаяад MCS компанийн арга хэмжээн дээр халтуур хийгээд явж байгаа гэх мэдээлэл цацагдсан. Угтаа энэ нь ч гэсэн үнэн болох нь тогтоогдож, тэдний МCS-ийн 30 жилийн ойн баяр дээр дуулж буй бичлэг цацагдсанаар олны бухимдлыг улам хүргээд амжсан.

Тэгвэл эл асуудлаар камертон хамтлагийн гишүүн дуучин Л.Ган-Эрдэнэ өчигдөр өөрийн цахим хуудсандаа тайлбар хийж оруулжээ.

Тэрбээр "Сайн байцгаана уу 6.25 ны өдрийн мэнд. Би 1 зүйл бичихгүй бол болохгүй санагдаад, өчигдөр М.СИ.ЭС компанийн 30 жилийн баяр дээр очиж дуулсан талаар. Өчигдрийн 6.24 ны бидний төрсөн өдрийн баяр бол тоглолт биш парти, бид олон жил иймэрхүү партин дээр оролцож байсан. Парти хэрхэн болдог вэ гэвэл хамтлаг маань тайзан дээрээ 30-50 минь дуугаа дуулаад завсарлана,тэр хооронд урилгаар ирсэн хамтлаг дуучид ая дуугаа өргөж ирсэн үзэгчид нь уух идэх зүйлээ захиалаад ирсэн хамтлаг дуучдыг үзнэ. Энэ арга хэмжээ нь ойролцоогоор мөн адил 30-50 мин болно. Өчигдөр яасан бэ гэвэл энэ завсарлагын голд нь гарч байгаа 30-50 минутын хооронд бид харилцагч гэх үү бараг ах дүүс гэх үү биднийг анх гарч ирэхэд үргэлж дэмжиж тусалж ирсэн MCS компанийн баярт ая дууны мэндчилгээ өгөх урилга ирсэн.

Камертон хамтлагийн минь хувьд зөвхөн дуу дуулдаг, энэ бидний ажил бараг өдөр тутмын ажил гэж ойлгож болно. Энэ дуулах шийдвэрийг Ганцхан Болдыг маань буруутгаад байх шаардлага байхгүй энэ бол бид 4-н шийдвэр. Зохион байгуулалт тал дээр бид бол зөвхөн дуулах үүрэг хүлээсэн зохион байгуулалтад өөр компани хувь хүмүүс оролцох гэрээтэйгээр энэхүү партиг хийсэн юм шүү. Бид үзсэн хүмүүсийг уурлуулж бухимдуулсан бол Камертон хамтлагийнхаа өмнөөс гүнээ уучлалт хүсье. Та бүхний маань биднийг шүүмжилж бурууг минь хэлж сайныг минь сайшааж явдаг үргэлж баярлаж талархаж явдаг.  Дараа ийм зүйл гарвал бүр олуулаа шийдвэр гаргаж байя бас дахин уучлалт хүсье. Энэ өдрийг сайхан өнгөрүүлээрэй" гэжээ.


2
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Шинэ мэдээ
Х.ГАНХУЯГ: ШИНЭЭР ЗӨВШӨӨРӨЛ БИЙ БОЛГОЖ ХУУЛИАС ГАДУУР ШААРДЛАГА ТАВЬЖ … 2024/04/16
ЦАГААТГАЛЫН ХУУЛЬ "АМЬД" БОЛЛОО 2024/04/11
С.ОДОНТУЯА: “ХӨЛДҮҮ” ТОГТОЛЦОО ТЭДЭНД АШИГТАЙ БАЙНА УУ? 2024/03/29
СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2024/03/29
ЗҮҮН ДӨРВӨН ЗАМААС НАРАНТУУЛ ЗАХ ХҮРТЭЛ ЗАМЫГ ШИНЭЧИЛНЭ 2024/03/29
Л.ЧИНБАТЫН ХЭРЭГТ НЭМЭЛТ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ, ДАХИН ПРОКУРО… 2024/03/29
ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСЭГТ ЗОГСОЖ БАЙСАН АВТОМАШИНЫ АРААС МӨРГӨСНИЙ УЛМААС ЖО… 2024/03/29
СУРАГГҮЙ АЛГА БОЛООД БАЙСАН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ГЭРТЭЭ ЭСЭН МЭНД ИРЖЭЭ 2024/03/29
ЭРТНИЙ ХЯТАДЫН НУТАГ ДЭВСГЭРИЙГ ЗАХИРЧ БАЙСАН ХААН СЯНЬБИ ГАРАЛТАЙ БАЙ… 2024/03/29
САЙД Л.ЭНХ-АМАГЛАН ЭСТОНИ УЛСЫН БОЛОВСРОЛ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ САЙДТАЙ … 2024/03/29
МОНГОЛЫН ГАЗАР НУТГИЙГ ХЯТАДУУДАД ЭЗЭМШҮҮЛСЭН ӨМНӨГОВИЙН ЗАСАГ ДАРГА, … 2024/03/29
ШУВУУ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭД… 2024/03/29
12 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН Г.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ 2024/03/29
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА 2024/03/29
Л.ЭНХ-АМГАЛАН: УРАН ЗОХИОЛ, ДУУ ХӨГЖИМ, ТЕХНОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙГ СУРГАЛТЫ… 2024/03/28
ӨМХИЙ МАХНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХЯТАД ИРГЭНИЙГ ₮25 САЯ, "ЭМ ДИ СИ ПИ" КО… 2024/03/28
Т.САНЧИР ДАХИН ХАСЫН ХҮЛЭГҮҮДЭД НЭГДЭЖ, ИХ ГУРВАЛ ЭРГЭН НИЙЛЛЭЭ 2024/03/28
ЗАСГИЙН ГАЗРЫН ОРДНЫГ НОМТЫН АМ РУУ НҮҮЛГЭХ АЖЛЫГ Б.ДЭЛГЭРСАЙХАН СУДЛА… 2024/03/28
МАЛДАА ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 2024/03/28
ХӨШИГИЙН ХӨНДИЙН ХУРДНЫ ЗАМ ДЭЭР ГАРСАН ОСОЛД ӨРТСӨН НЭГ ИРГЭНИЙ БИЕИЙ… 2024/03/28