СУРВАЛЖИЛГА: ТЭТГЭВЭРТ ГАРСНЫ ДАРААХ АМЬДРАЛ

Н.ЦАЦРАЛ
2023/06/22

Өнгөрсний гэрч, өнөөдрийн түүхийн эзэд бол азай буурал ахмадууд билээ. Улс орон, ирээдүй хойчийнхоо төлөө энэ биеэ зориулан, эрэлхэг нэгэн явсан цаг саяхан. Харин олон жилийн тасралтгүй хөдөлмөрийн дараах гавьяаныхаа амралтад гарахад тэдэнд юу бодогддог бол? Энэ л асуултад хөтлөгдөн “тэтгэврийн дараах амьдрал”-ын тухай дараах сурвалжилгыг бэлтгэн хүргэж байна.

Бид хүүхдийн цолгиун дуу, хотын нам гүмтэй зэрэгцэн орших Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнг зорьсон юм. Гүйлдэн тоглох багачууд, салхилан суух ахмад, асран хамгаалагчид. Өвөө эмээ нар элдвийг ярилцаж, бодлогошронгуй харцаар хорвоог ажна. Нүүрэнд нь баясал тодрох мөч ч цөөнгүй ажээ.

-ТЭТГЭВЭРТ ГАРСАНЫ ДАРАА НИЙГМЭЭС ТУСГААРЛАГДАЖ БАЙГАА МЭТ МЭДРЭМЖ ТӨРЖ БАЙСАН-

Бидэнтэй уриалгахан ярилцсан эмээ бол Д.Цэцэгмаа. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 39 жил 8 сар багшаар ажиллаад 2012 онд тэтгэвэрт гарсан нэгэн.

“Тэтгэвэрт гарсан эхэн үедээ ажил дээрээ очмоор санагдаад л, 1, 2 жил тэсэлгүй очдог байсан. Нөгөө хэдтэйгээ сонин хачнаа хуваалцаад сайхан шүү дээ. Сүүлдээ ч танихгүй голцуу хүмүүс үлдсэн байна лээ. Үндэсний баяр ёслол, ахмадын баяраар нэгэн цагт хамтдаа зүтгэж явсан нөхөдтэйгөө уулзахад сайхан байдаг” хэмээн дурсана. Сүүлийн хэдэн жил хүндэтгэлт өдрүүдэд байгууллагаас нь урихаа больсонд нь гомддог тухайгаа ч хуваалцсан юм.  

Олонтойгоо цалгиж, хайр цацруулсан багачуудын дунд ажиллаж явсан тэрээр тэтгэвэрт гарах үед “нийгмээс тусгаарлагдаж байгаа мэт” мэдрэмж төрж байснаа ч нуусангүй. 

 Хэдий гэр бүл нь элэг бүтэн, ач зээгээ тойруулан аз жаргалтай амьдарч байгаа ч хамт олны уур амьсгалаар дутагддаг нь түүний ярианаас илэрхий харагдана. Үргэлжлүүлэн, “Хэдэн мөч хөдөлж байгаа дээр хийж чадах ажил байвал үр хүүхдэдээ нэмэр биш юмаа гэхэд нэрмээс бололгүй л амьдармаар байх юм. Даанч манийг хөгшин, юм хийж чадахгүй гэж голдог юм уу мэдэхгүй авах ажил олдохгүй. 

Олон жил тасралтгүй ажилласан болохоор зүгээр сууна гэхээр хэцүү байдаг юмаа хүүхээ. Хүүхдүүд гэртээ хэвтээд, сайхан амар л гэдэг юм. Гэвч бид чинь хөгширсөн л болохоос хүн шүү дээ. Бусадтай ярилцаж, элдвийг хөөрөлдөхийг л их хүсэх юм” гэлээ.

Манай улсад 60 болон түүнээс дээш настай эрэгтэй, 55 түүнээс  дээш настай эмэгтэйг хуулийн дагуу ахмад настан гэж үздэг. Барууны орнуудад тодруулбал, Их Британи, Бельги, Канад зэрэг улсад хүйс харгалзахгүйгээр тэтгэврийн нас 65 байдаг аж. Канад улсын хувьд 70-аас дээш насандаа тэтгэвэрт гарах юм бол тэтгэмж 42 хувиар нэмэгддэг бол Бельги, Их Британид 2030, 2044-2046 онд тэтгэврийн насыг 67-68 болгож нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл ахмадаа хүндэлж, өөрийн мэдэхээс чадах хүртэлх бололцоогоороо ажиллах боломжийг төр нь хангаж буй хэрэг. Гэтэл манай оронд тавиас дээш настай ажил эрхлэгчийг эвэртэй туулай харсан мэтээр ад шоо үзэж, залуу үедээ халаагаа тавьж өг гэх ойлголт цөөнгүй байдаг.

-ХӨГШИРСӨН Л БОЛОХООС ХҮН ШҮҮ ДЭЭ-

“Бидний чөлөөт цагаа өнгөрөөх газар хомс шүү дээ. Хүүхдүүд бүгд том болцгоосон болохоор хааяа Явуугийн цэцэрлэгт хүрээлэнд ирдэг юм. Хань минь байхгүй болохоор их л ганцаардана. Энд ирэхээр үеийн ахмадуудтайгаа хуучнаа дурсан хөөрөлдөхөөр сэтгэл сайхан болдог. Одоо ч тэгээд ховордож байна даа хөгшчүүд маань...” хэмээн нулимсаа дотогш залгих энэ эрхэм бол н.Сэвээнов. Тэрбээр Нийгмийг аюулаас хамгаалах яаманд ажиллаж байгаад 1991 онд тэтгэвэртээ гарчээ. “Тэтгэвэрт гараад эхний хэдэн жил хөдөө мал малласан, одоо бол онц хийсэн юмгүй дээ” гэхтэй зэрэгцэн залуу насаа, хамт олноо, өнгөрсөн жилүүдээ дурсав уу гэлтэй алсыг ширтэнэ.

Монгол улсын хүн амын 7 хувийг өндөр настан эзэлдэг бөгөөд тэдний 67,9 хувь нь хөдөлмөр эрхлэх сонирхолтой байгааг Монголын Ахмадын Холбооноос гаргасан байдаг.  Амьдралынхаа дийлэнх хугацааг эх орныхоо хөгжил бүтээлд зориулж, өөрийн гэлтгүй түмний хүүхдийг сайхан нийгэмд амьдруулахын төлөө зүтгэсэн тэдний тэтгэвэрт гарсны дараах амьдрал ийн өрнөж байна. 

Тэтгэврийн дараах сэтгэлийн хямралд өртөж, элдэв бодлуудыг тээн уртаас урт өдрүүдийг нэгэн хэвийн  өнгөрөөнө.  Үр хүүхэд минь сайн сайхан яваасай гэх эцэг, эхийн сэтгэлээр бодлын үзүүрээс атгасан ч хэрвээ хэзээ мөдгүй өнхөрөөд өгөхөд гэх айдастай бодлын ирмэгт тулна.

Үндэсний статистикийн хорооны 2018 онд хийсэн судалгаагаар Монгол Улсын хувьд 60 болон түүнээс дээш насныхан нийт хүн амд эзлэх хувь 2030 онд 11.9 хувь, 2050 он гэхэд 21.1 хувьтай тэнцэх магадлалтай юм. Ахмадуудад тэтгэвэрт гарсны дараах идэвхтэй амьдрал хэрэгтэй. Тэд сурснаа, туршлагаа ирээдүй хойчдоо өвлүүлэх зөвлөн туслах чиглэлийн ажил хийх сонирхолтой байна. Нөгөөтэйгүүр тэтгэврийн дараах сэтгэл гутрал, нэгэн хэвийн байдлаас арай ангид зүйл хийхийг хүсч байна. Ахмадуудад зориулсан хөгжлийн төв, түүнийг дагасан хамт олон, бодлогын олон зүйл манай нийгэмд дутагдаж байгаа нь хэдхэн ахмадуудтай уулзахад л тов тодорхой харагдаж байгаа юм.

СЭТГҮҮЛЧ М.ЭНХМАА


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.ГАНХУЯГ: ШИНЭЭР ЗӨВШӨӨРӨЛ БИЙ БОЛГОЖ ХУУЛИАС ГАДУУР ШААРДЛАГА ТАВЬЖ … 2024/04/16
ЦАГААТГАЛЫН ХУУЛЬ "АМЬД" БОЛЛОО 2024/04/11
С.ОДОНТУЯА: “ХӨЛДҮҮ” ТОГТОЛЦОО ТЭДЭНД АШИГТАЙ БАЙНА УУ? 2024/03/29
СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2024/03/29
ЗҮҮН ДӨРВӨН ЗАМААС НАРАНТУУЛ ЗАХ ХҮРТЭЛ ЗАМЫГ ШИНЭЧИЛНЭ 2024/03/29
Л.ЧИНБАТЫН ХЭРЭГТ НЭМЭЛТ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ, ДАХИН ПРОКУРО… 2024/03/29
ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСЭГТ ЗОГСОЖ БАЙСАН АВТОМАШИНЫ АРААС МӨРГӨСНИЙ УЛМААС ЖО… 2024/03/29
СУРАГГҮЙ АЛГА БОЛООД БАЙСАН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ГЭРТЭЭ ЭСЭН МЭНД ИРЖЭЭ 2024/03/29
ЭРТНИЙ ХЯТАДЫН НУТАГ ДЭВСГЭРИЙГ ЗАХИРЧ БАЙСАН ХААН СЯНЬБИ ГАРАЛТАЙ БАЙ… 2024/03/29
САЙД Л.ЭНХ-АМАГЛАН ЭСТОНИ УЛСЫН БОЛОВСРОЛ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ САЙДТАЙ … 2024/03/29
МОНГОЛЫН ГАЗАР НУТГИЙГ ХЯТАДУУДАД ЭЗЭМШҮҮЛСЭН ӨМНӨГОВИЙН ЗАСАГ ДАРГА, … 2024/03/29
ШУВУУ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭД… 2024/03/29
12 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН Г.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ 2024/03/29
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА 2024/03/29
Л.ЭНХ-АМГАЛАН: УРАН ЗОХИОЛ, ДУУ ХӨГЖИМ, ТЕХНОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙГ СУРГАЛТЫ… 2024/03/28
ӨМХИЙ МАХНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХЯТАД ИРГЭНИЙГ ₮25 САЯ, "ЭМ ДИ СИ ПИ" КО… 2024/03/28
Т.САНЧИР ДАХИН ХАСЫН ХҮЛЭГҮҮДЭД НЭГДЭЖ, ИХ ГУРВАЛ ЭРГЭН НИЙЛЛЭЭ 2024/03/28
ЗАСГИЙН ГАЗРЫН ОРДНЫГ НОМТЫН АМ РУУ НҮҮЛГЭХ АЖЛЫГ Б.ДЭЛГЭРСАЙХАН СУДЛА… 2024/03/28
МАЛДАА ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 2024/03/28
ХӨШИГИЙН ХӨНДИЙН ХУРДНЫ ЗАМ ДЭЭР ГАРСАН ОСОЛД ӨРТСӨН НЭГ ИРГЭНИЙ БИЕИЙ… 2024/03/28