“Earth. Music. Love” уриатай Playtime олон улсын хөгжмийн наадам долдугаар сарын 6, 7, 8-ны өдөр Монгол шилтгээнд болно.
2027 он гэхэд Азийн тэргүүлэх топ 5 хөгжмийн наадмын нэг болох зорилготой тус наадамд гадаад, дотоодын 170 хамтлаг, уран бүтээлчид оролцох юм. Голлох уран бүтээлчдээр indie rock, shoegaze, dream pop урсгалаар тоглодог Америкийн Cigarettes After Sex, орчин цагийн техно хөгжмийн нөлөө бүхий артист Kobosil, Marcel Dettmann зэрэг олон улсын 21 хамтлаг, уран бүтээлчид хүрэлцэн ирнэ. Төв тайзнаа 45 жилийн түүхт “Инээмсэглэл” хамтлаг хүндэтгэлийн тоглолтоо хийх бол “Шөнийн галт тэрэг” хамтлаг 17 жилийн дараа, “Дэлхий” хамтлаг найман жилийн дараа Playtime-д эргэн ирж байна.