“Хурд” хамтлагийн 30 жилийн ойн тоглолтыг сонсогч фенүүд нь хоног тоолон хүлээсэн. Хүлээлт үүсгэсэн уг тоглолт төв цэнгэлдэх хүрээлэнд болсон ба ямар нэгэн хог хаягдлын асуудлыг дагуулж хэл аманд орсонгүй.
Гэвч тэдний сонсогчдодоо барьсан гэнэтийн бэлгүүд арай л хэтрүүлэгтэй байсан хэмээн үзэгчид үзжээ. Тодруулбал, Төрийн өндөр дээд хэмжээний ёслол, арга хэмжээний үеэр хүндэт харуул жагсдаг байтал хамтлагийн ойн тоглолтод хүндэт харуул ёсолсон нь төрт ёсондоо хүндлэлгүй хандаж цаашлаад хууль журам зөрчсөн асуудал хөндөгдөж байна.
Уг тоглолтын үеэр хүндэт харуул жагсаж, ахлагчийн командаар тэднийг зарласан нь олны шүүмжлэлд ийнхүү өртжээ.