19 НАСТАЙГААСАА Х.БАТТУЛГЫН ЗӨВЛӨХӨӨР АЖИЛЛАЖ БАЙСАН Ц.УУГАНБАЯРЫН МӨРӨӨДЛИЙН ХОТХОН

Д.УЛСБАЯР
2023/06/09

Хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийг олон нийтэд нээлттэй худалдан борлуулах болсон талаар өнөөдөр Хөгжлийн банкнаас мэдээлэл хийсэн. Энэ үеэр "Шинэ яармаг цогцолбор" төслийн 41 орон сууц Хөгжлийн банкны өмчлөлд шилжсэн талаар онцлов.

Мөн тус цогцолбор хорооллын орон сууцны худалдан борлуулах үнэ  энэ сарын 12-ны өдөр тодорхой болох аж.

“Шинэ Яармаг" орон сууцны цогцолбор хороолол барих төслөөр "Нью яармаг хаусинг прожект" ХХК нь Хөгжлийн банкнаас 195.8 мянган ам.долларын зээл авсан байдаг. Тус компанийн захирал Ц.Ууганбаяр нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд хийж байхад нь зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн юм. Тэгвэл энэхүү санхүүжилтийг Засгийн газар, Улсын их хурлын тогтоолгүй гаргасныг ажлын хэсгийн тайланд цагаан дээр хараар бичин үлдээсэн байдаг.

“Шинэ Яармаг хаусинг прожект” ХХК нь Хөгжлийн банкнаас Төрийн орон сууцны санхүүжилтийн корпорациар дамжуулан 195.8 мянган ам.доллар буюу 142 тэрбум төгрөгийг 2015 онд авч, “Шинэ Яармаг” цогцолбор хорооллыг барьж байгуулсан ба өдгөө 117 тэрбум төгрөгийн өглөгтэй байгаа билээ.

Ямартаа ч Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хамаарал бүхий “Шинэ төмөр зам”, “Шинэ Яармаг” төсөл дээр ч ихээхэн “но” нуугдаж байгаа гэж олон нийт ам уралдан ярьдаг.

Тэгвэл Хөгжлийн банкны мэдэлд шилжсэн “Шинэ Яармаг” цогцолбор борлуулагдаж эхлэх цагаасаа л олны анхаарлын төвд байх нь ээ.

"Нью Яармаг Хаусинг прожект" ХХК -ийн гүйцэтгэх захирал Ц.Ууганбаяр Хөгжлийн банкны сонсголын үеэр...

Та бүхэн санаж байгаа бол Хөгжлийн банкны сонсгол болж байх үед Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг гэрчээр дуудаж байсан ч тодорхой шалтгаануудын улмаас эхний удаад ирээгүй. Гэхдээ энэ асуудлаар биш. Дахин өөр асуудлууд бий. "Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор" төслийн асуудал яригдах үед сонсголд ирж тайлбар өгсөн гэж тодотгомоор байна. Энэ үеэр тэрбээр  "Нью Яармаг Хаусинг прожект" ХХК -ийн гүйцэтгэх захирал Ц.Ууганбаярын талаар “Тэрний, энэний зөвлөх гээд жижиг зүйл яриад баймааргүй байна. Одоо тэр Яармаг хороолол гээд гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөр дээр Баттулгын зөвлөх байсан гээд л Ууганаа гэдэг залууг тамлаад байх юм” гэж хэлсэн байдаг.

Харин зөвлөхөөр нь ажиллаж байсан “Шинэ яармаг төсөл”-ын гол хүн Ц.Ууганбаяр сонсголын үеэр “ Х.Баттулга гэж хүнээс болж залуучууд битгий хохироосой гэдэгтээ санал нэг байна. Х.Баттулга энд ирж, ярих хэрэгтэй, Ерөнхийлөгч, сайд байх нь хамаагүй.  Би тэр хүний зөвлөх байсан.  Уг нь анх Хөгжлийн банк ТОСК-той хамтран ажиллах гэрээ байгуулсан юм билээ. Би тэр гэрээг огт харж байгаагүй. ТОСК-той хамтран ажиллах болсондоо би харамсч байгаа. Засгийн газар солигдонгуут ТОСК-ын дарга нь, бодлого нь солигддог. Ажил явуулахад маш хүнд байсан. Манай данс руу мөнгөө шилжүүлсэн ч та энэ мөнгөнд гар хүрч, зарцуулж болохгүй гэдэг байсан. Газрын асуудлаар гадаад иргэнтэй харилцаанд ороогүй. Хоёр монгол иргэнээс газар авсан. Би энэ төсөл анх санаа байхад нь л хамтран ажилласан.гэхчлэн ярьсан нь олны анхаарлыг татаж байв.

Түүнчлэн “Бид MCS, АПУ, Шунхлай шиг том компани биш. Гэхдээ бидэнд жишиг болохуйц орон сууцны хотхон барих мөрөөдөл л байсан. Үүнийгээ ч хэрэгжүүлсэн. Зээлийн шаардлага хангах, эсэхийг банк л мэднэ” хэмээснийг энэ дашрамд нэхэн сануулж байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
С.ЖАВХЛАНГИЙН ФЕН: ЭНЭ ЯГ ШАТНА АА! 36 минутын өмнө
Ц.ЦОЛМОН: ОЙРЫН ӨДРҮҮДЭД УЛААНБААТАРТ ЦАС ОРОХГҮЙ, ЭНЭ САРЫН СҮҮЛЭЭР Б… 15 цагийн өмнө
БНСУ-ЫГ НЭГ ХЭСЭГ АЙДАСТ АВТУУЛЖ БАЙСАН ЦУВРАЛ АЛУУРЧИНГ СӨҮЛИЙН ХОРИХ… 18 цагийн өмнө
СИБИРЬ ХУШНЫ САМРЫГ ЗОХИХ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ТЭЭВЭРЛЭСЭН ИРГЭДЭД ЯЛ ОНООВ 19 цагийн өмнө
АРХЕОЛОГИЧ Д.ЭРДЭНЭБААТАР НАРЫН ХЭРГИЙГ ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГАД БУЦААЖ… 19 цагийн өмнө
П.САЙНЗОРИГ: ЯМАР НЭГЭН БАЙДЛААР ШЭЭС СОЛИХ АСУУДАЛ БАЙХГҮЙ 19 цагийн өмнө
МҮЭХ-ООС ИРЭХ ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС ЦАЛИН ХӨЛСИЙГ 50-ИАС ДООШГҮЙ … 20 цагийн өмнө
ЗАМЫН-ҮҮДИЙН АВТО ЗАМЫН БООМТ ДӨРӨВ ХОНОГ АЖИЛЛАХГҮЙ 22 цагийн өмнө
ҮЕ УДМААР НЬ ТЭЖЭЭХ ӨРТЭЙ ХҮМҮҮС БИЛЭЭ БИД! 22 цагийн өмнө
С.ЖАВХЛАН: УИХ НАДГҮЙГЭЭР "ЖУЛ" БАЙНА. БИ 2024 ОНД НЭР ДЭВШИНЭ 23 цагийн өмнө
Г.ХАЖИДМАА: АЭХ ХААЛТТАЙ, ӨНДӨР ДЭНЧИНГЭЭР ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭ БОЙМИЛЧИХЛОО Өчигдөр
О.ПҮРЭВ АГСНЫ ГЭР БҮЛ ШИНЭ БАЙРТАЙ БОЛЖЭЭ Өчигдөр
Д.БАЯНЖАРГАЛ: ЗҮҮНХАРААГИЙН ШОРОНГИЙН ДЭЭРЭЛХҮҮ ДАРГА А.БАТХУЯГААС АЙЖ… Өчигдөр
ШҮҮХЭЭС Г.БУЯНДОРЖИЙГ БУРУУТАЙД ТООЦОЖ, ХОХИРОЛ ТӨЛҮҮЛЭХЭЭР БОЛОВ Өчигдөр
“АРД”-ЫН ЗАХИРАЛ Ч.ГАНХУЯГИЙГ ЭМЭГТЭЙ ХҮН ЗОДСОН ХЭРГЭЭР ШАЛГАЖ БАЙНА Өчигдөр
Н.ТҮВШИНБАЯР “НАЙРАМДАЛ“ ЗУСЛАНД ХАРУУЛ ХИЙГЭЭГҮЙ Өчигдөр
ГАДААД ХЭРГИЙН ЭМЭГТЭЙ САЙД НАР ЭНХ ТАЙВАН, ХӨГЖИЛ ЦЭЦЭГЛЭЛТ, ЖЕНДЭРИЙ… Өчигдөр
УУХҮЯ, БОАЖЯ, МХЕГ, АМГТГ-ЫН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНУУДАД ХЯТАД ИРГЭН Х… Өчигдөр
АЭХ: НҮҮРСНИЙ АСУУДАЛД ОРОЛЦСОН НӨХӨР Л ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛНО. ГҮЙЦЭЭ!!! Өчигдөр
ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2023/09/25